loading...
Бельгийн теннисчин Ким Клистерс 2 дахь жилдээ дараалан Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ. Өнгөрсөн жил тэрээр спортдоо дөнгөж эргэж ирээд Их Дуулгын түрүү хүртэж шуугиан тарьж байсан. Харин энэ удаа Оросын Вера Звонаеваг хоёр сетэд илүүрхэн ялжээ.
Чансааны 7-д эрэмбэлэгдсэн оросын теннисчин бүсгүй финал хүртэлх замдаа ганц ч сет алдалгүй амжилттай тоглож байсан. Гэсэн хэдий ч тэрээр аваргын төлөөх тоглолтонд Ким Клистерсийн эсрэг юу ч хийж чадалгүй 6 : 2 6 : 1 гэсэн харьцаагаар ялагдсан байна. Вера өнгөрсөн 6 сард явагдсан Уймбледоны нээлттэй тэмцээнд ч сет алдалгүй аваргын төлөө үлдэж байсан. Гэвч дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Уйльямст ялагдал хүлээсэн юм.
Ким Клистерс энэхүү түрүүг хүртсэнээр 3 дахь удаагаа Америкин нээлттэй тэмцээний ялагч боллоо. 2005 оноос хойш Ким энэ тэмцээнд нийт 21 тоглолт дараалан ялаад байна. Өнгөрсөн жил теннист эргэн ирэхдээ Клистерс 14 тоглолт дараалан ялалт байгуулан аварга болж байсан билээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Рафаель Надаль болон Новак Жокович нар үлдээд байгаа.
Жокович хагас шигшээд Рожер Федерертэй 5 сет үргэлжилсэн ширүүн тулааныг хийж ялалт байгуулсан юм. Хэрвээ финалын тоглолт ням гаригт явагдсан бол Жокович нилээд ядарсан байсан учраас хүнд тоглолт болох байсан. Харин борооноос болж аваргын төлөөх тоглолт нэг өдөр хойшлоод байна.
loading...




ìóíäàã ìóíäàã ãî¸ ÷ õ¿¿õýí
loading...