Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Ливерпуль дахиад оноо алдав

GD Star Rating
loading...
Премьер лигийн эхний тойрогт багаа ”алж” шүүмжлүүлж байсан Пепе Реина энэ тойрогт ”баатар” боллоо. Бирмингэмтэй хийсэн тулаанд тэрээр гайхалтай хаалт олныг хийж багаа ялагдахаас аварчээ. Гэхдээ мэдээж Улаануудын хувьд энэ тэнцээ тийм ч баярлахаар үр дүн биш. Тэд аваргын төлөө өрсөлдөхийг хүсэж л байгаа бол иймэрхүү тоглолтоос оноо алдахгүй байх нь чухал.
Харин бодит байдал дээр Ливерпулийн байдал илүү хүнд байгаа учраас одоо ингэж ярих нь тохиромжгүй зүйл болох байх.
Ливерпулийн шинэ цэргүүд болох Пол Кончески,  Рауль Мейрелеш, Кристиан Пульсен нар энэ тоглолтонд оролцлоо. Рой Хожсон гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо Лукас болон Пульсен гэсэн хамгаалах чиглэлд тоглодог тоглогчдыг багтаасан нь алдаа болсон. Тэднээс урагшаа довтолгоо огт явж өгөхгүй байлаа.
Тоглолтын эхний үед Улаанууд гоол алдаж болох байсан ч Реина эсрэг багийн Гарднер, болон Жеромын аюултай цохилтыг ур чадвар гарган хаасан юм. 2-р үед ч тэрээр үргэлжлүүлэн багаа аварсаар багтаа 1 оноо авчирч чадлаа. Энэ тэнцээг авснаар Копууд 4 тойргийн дараа 5 оноотой 13-р байранд бичигдэж байна.
Рой Хожсон тоглолтын дараа ”Тэд эхний хагаст үнэхээр сайн байлаа. Бид ч гэсэн эхлэлээ муугүй тавьсан ч эхний үеийн сүүлд бөмбөгөө их алдаж хүнд байдалд орсон. Оноо алдах эсэх нь Реинагаас шалтгаалж байлаа.
Гэхдээ ямар ч байсан бид урам зоригоо алдаагүй байгаа. Хийж байгаа зүйл маань зөв замаар явж байгаа болохоор удахгүй сайжрах байх. Бид зөв замаар явж байна” гэжээ.
Бирмингем. Стадион “Сент-Эндрюс”. 27333 үзэгч.
Шүүгч- Марк Халси (Болтон).
БИРМИНГЕМ – ЛИВЕРПУЛЬ – 0:0 (0:0)
Бирмингем Ливерпуль
Бен Фостер Пепе Рейна
Стивен Карр Глен Джонсон
Роджер Джонсон Джейми Каррагер
Скотт Данн Мартин Шкртел
Лайам Риджуэлл Пол Кончески, 78
Себастьян Ларссон Макси Родригес
Барри Фергюсон Кристиан Поульсен
Крейг Гарднер Лукас, 76
Ли Бойер Стивен Джеррард
Джеймс Макфадден, 90 Милан Йованович
Камерон Джером Фернандо Торрес
Сэлгээ:
Никола Жигич, 90 Рауль Мейрелеш, 76
Даниэль Аггер, 78
Шар хуудас:
Крейг Гарднер, 29
GD Star Rating
loading...
Ливерпуль дахиад оноо алдав, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Dreaamer says:

    1 st

    GD Star Rating
    loading...
  2. malchin says:

    reina sain medremjtei haaj bson ternees tgd oorsdoo goal oruulaagui bol hojigdtson bsan bhaa, liverpool.in dovtolgoo ochdor yavsangui ee . dovtolgoo demjeed torres.t bombog gargaj ogoh hun uneheer alga harin ter suuld orson Мейрелеш sain ym shig blee shuu jaahan ert oruulsan bol , selgeeg udaj udaj hisen shuu hodgson.ii taktik yer haragdahgui blee huuchin benetiz.tei liverpool shig l blaa

    GD Star Rating
    loading...
  3. M says:

    орон гаран тоглогч нар л багийг хэрэгтэй үед л алдийм даа.

    ливерпуулыг хуучин шиг нь амжилт, хожил хүлээсэн байдлаар хүлээж авахаа болих хэрэгтэй. тэд аль хэдийн лигийн дундаж багийн хэмжээнд очсон шүү дээ.

    арсен вэнгэр шиг хямдхан тамирчдаар тогтмол амжилт гаргаад байдаг дасгалжуулагч байхгүй шүү дээ. хөлбөмбөг нэг талаар спорт, нөгөө талаар бизнес. фанатууд ихэнхдээ дэмждэг багаасаа ялалт амжилт, цом л хүлээдэг шүү дээ. тэрнээс биш клуб санхүүгийн асуудалтай байна уу, үгүй юу гэдэг дээр анхаардаггүй. дэмждэг баг нь гэнэт хямралд ороод дампуурчвал хэцүү биз дээ. өөр баг дэмжилтэй биш.

    арсеналын фанатууд 2005 оноос хойш цом хараагүй гэдэг нь үнэн л лээ. сүүлийн үеийн хүүхдүүд арсеналыг мэдэхгүй байна. яахав дэмждэг хүмүүс нь их даруухан, бусад багийн фенүүд шиг хэрэлдээд, нэг нэгээ хэмлээд байдаггүй. сайтаар дүүрэн л маню, барса, челсигийн хэрүүлч фенүүд байх юм.

    цом аваагүй байх хугацаандаа юу амжуулав. Клубт томоохон санхүүгийн асуудал, дарамт алга. Клубыг ганц хүн биш нэлээд олон хүн хувааж эзэмшдэг, бие биендээ тавих хяналт өндөр болохоор санхүүгийн үзүүлэлтүүд нь нээлттэй, бодьтой байдаг. Өнгөрсөн жил Forbes сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн үнэ клубүүдийн эхний 3т багтлаа. өнгөрсөн жилийн татварын өмнөх ашиг нь 46.0 сая фунт байсан нь бусад Том клубууд бараадах ч үзүүлэлт биш шүү дээ. хаанаасаа олоод байдгийг нь мэдэхгүй асар их мөнгийг үр дүнгүй цацаж байгаа manu, liverpool, barca, real madrid, chelsea гээд төлөх ёстой өрүүд нь улаан хоолой дээр нь тулчаад байгаа багууд байна. Нэг эзэнтэй багууд баг хэцүү л дээ. санхүүгийн асуудал нь үнэндээ хаалттай байдаг. гэнэт л нэг өдөр санхүүгийн хүндрэлд ордог. chelsea-гийн хувьд их мөнгөөр зодож босгосон сууриа тун дажгүй тавьсан санагддаг юм. өнгөрсөн жил өндөр цалин хармаалаад банз халаадаг байсан гаруудаа явуулсан нь сайн хэрэг болсон л доо. хэрэгтэй үед шаардлагатай мөнгийг гаргаад ганц нэг одыг цохиод байвал алзахгүй л байх.

    Арсеналын хувь Англид хамгийн том 3 цэнгэлдэхийн нэгийг барьж ашиглалтанд орууллаа. том хөрөнгө оруулалт шүү дээ. анхны хөрөнгө оруулалт бараг нөхөгдөөд дууссан гэхээр ойрын 1, 2 жилийн хугацаанд клубын амжилтанд анхаарч боломжийн хөрөнгө гаргах талаар ярих болсон.

    за тэгээд улирал дуустал зай ч байна, лай ч байна. энэ жил амжилтын үнэр ханхлаад байгаа шүү. Арсеналчуудаа.

    GD Star Rating
    loading...
  4. Arsenal says:

    M goy bichjee. Yag unen zuviig ni olood bichsen yum shig sanagdaj bn, Arsenaliin fan bolohooroo demjij bgam bishshuu. Wenger bol aguu dasgaljuulagch. Soliltsoo naimaa hiihdee egzegiig ni taaruulj bgad unegui shahuu avchihdag uhaantai nuhurduu. Oduuduudiig tsugluulsan chelsea ingej toglohoos ch yahvee ugaasaa togloh ystoi bag. M.City, Chelsea 2 yr ni ijilhen bayan ezduuded ochood ih munguur sain toglogchid avsan bolovch Chelsea hamaagui iluu toglood bga ni argagui sain bag gedgiig ni iltgej bn. Gehdee uliral dunguj ehelj bn City-g odoo uneleh ni tohiromjgui ch ene jil mun l 4r bairiin tuluu l toglono bhdaa. Zia zia arsenal ene jil sain toglonoo, sain soliltsoo hiisen ur dungee ugnuduu. Za bayarlalaa anduudaa, soyoltoi yum bichetsgeey!

    GD Star Rating
    loading...
  5. Real Madrid says:

    Ливерпуль Реал хоёрыг харьцуулах хэрэгтэй. Яаг эсрэг тэсрэг хоёр дүр. Сүүлийн 7 жил Ливерпуль сэргэн мандаж цом энээ тэрээ авч олны анхааралд орж, дэлхийн хэмжээний топ клубуудын тоонд орсон. Харин эсрэгээрээ Реал бол сүүлийн 7 жил ямар ч цомгүй шахуу, нэр хүнд нь унаж, каталончуудад дээрэлхүүлж, олон улсын тавцанд олигтойхон өрсөлдөгчийн тооноос хүртэл хасагдлаа. Гэвч одоо хархад Ливерпулийн тэр их нэр хүнд, бусад клубуудыг айлгаж байсан тэр бүрэлдхүүн алга болжээ. Тэд одоо зүгээр л дундаж түвшиний баг. Харин Реал эсрэгээрээ.
    Миний бодлоор клуб бол яг л улс орон шиг. Мэдээж тэр улс орны эхний асуудал бол Хөрөнгө Санхүү шүүдээ. Фенүүд зөвхөн цом нэр төрийг л хүсдэг. Харин хамгийн чухал зүйл бол хөрөнгө мөнгө. Реал бол тэмцээн уралдаанд ажилт муутай байсан ч хөрөнгө санхүүгээр европын ямар ч клубыг дагуулхааргүй хүчирхэг хэвээр л байсан. Харин Ливерпуль дампуурч, клубээ зарах дээрээ туллаа шүүдээ. Реал түрүү жил 250 сая евро зарлагдаж одуудыг бүрдүүлсэн. Тэр мөнгөө 2 хон сарын дараа эргүүлээд олсон гэж байгаа. Амжилт гаргаж цом авахаас гадна асар том менежмэнт хэрэгтэй байдаг. Хэрэв тэр менежментийг сайн хийвэл хоёр сар л хангалттай гэдгийг Реал харууллаа. Одоо нөгөө барса хөрөнгө мөнгөний асуудал дээр маш хүнд байдалд ороод байгаа. Тэд Реал шиг их мөнгө зарлагдан олон олон шилдэг тоглогчдыг авсан. Гэхдээ менежментийн тал дээр тун муу байсан. Ядаж тэр дэлхийн шилдэг гээд байгаа Мессигээ ашиглаад хэдэн жерси зарж авахаа мэдэхгүй худлаа магтаад л. Гэтэл Реал Роналдо худалдаж аваад л хэдхэн сарын дотор нэг сая жерсиг нь борлуулсан байгаа юм.
    Хөлбөмбөг өөрчлөгдөж байна. Яг л Реал шиг. 1990 оны үеийн Реал, Одоогийн Реал хоёр тэнгэр газар шиг ялгатай. Солилцоо наймааны бодлого, багийн академи, менежмент, зорилго зорилт нь хүртэл өөр болж. Одоо Реал Жозе-г авдаг нь бас л мөнгө. Тэд одоо цом авах юм бол Одоогийн олж байгаагаас хэд дахин ихийг олно л гэж харж байгаа болхоос агуу түүх, дэлхийн шилдэг гэдгээ батлах энэ тэр нээх сонин биш болжээ.

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    C.Ronaldo, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Chamakh, Fabregas, Pato, Pirlo-ын жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  7. Hahahaha yaanaa Liverpooliin Suuliiin 7 jil sain togoljiij Top clubuudiin egneend orson genee hahaha ineedteimaaa tstststtsts ternees umnu yu bsiin

    GD Star Rating
    loading...
  8. haha says:

    thh yamar ineedtei yum be. Liverpool harin suuliin 7 jil omnohoosoo muu togolj bhad lol yumaa. Liverpool Manu 2 toi tuuheeree dohoh bag Pl-t bhgui.

    GD Star Rating
    loading...
  9. orsoo says:

    Ливерпуль сүүлийн 10 минутыг тооцохгүй бол сайхан үнэртэй өнгө алгалсан арааны шүлс гоожуулсон хэний ч идэх дур сонирхолыг хөдөлгөсөн сайхаан хоол мөртөө идэхээр давсгүй тийм л хоол шиг тоглолт үзүүлсэн энэ янзаараа байх юм бол юуны чинь цом энэ тэр вэ? тэгэхээр цаашид бүх юм ойлгомжиой шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  10. fuk says:

    muhuj bui uls oron tuuheeree goloo zogoodog gedeg… liverpool bol yag mglchuud biden shig. Chinggis haanaa nasaaraa l yriad bdag, uls oron hogjij giiguulj bga yum alga. Terentei ijil Liverpoolchuud 2005 onii CL-n tsomoo neg yrina, esvel maniusiig turuugui baih ue-iin 18 ligiin 18 tsomoo yrina. 92 ond ish Premier League nertei bolsonoos hoish Liverpooliin hamgiin tom amjilt ni 2-r bairand 2 udaa orson. hehe..Tom amtai, baga amjilttai bag. Harin Manu bol aguu, yu ch heleh ve dee… suuliin 20 jild uneer noyrhoj bna :D

    GD Star Rating
    loading...
  11. fuk says:

    Mungunii asuudal bol yahav dee… bas olon taltai shd ee. bagiin amjilt ugaasaa mungu. Manu ertnees huchtei bsan ni genet ih mungu zaraagui ch, sanhuugiin asuudalgui bsan gesen ug. Harin Chelsea, City bol shuud tegj amjilt garah bolomj hetsuu… yag l shini uildvert horongo oruulalt heregtei shig.. magadgui genet ih mungu zarsanaaraa tsag hugatsaag l oorsoddoo ashigtaigaar erguulsen met. neg ih muu yum alga, bas tegeed delhiin hulbumbugiig goy sonirholtoi l bolgoloo shd ee..Odoo City-g harj baiy, her baihnuu.

    GD Star Rating
    loading...
  12. malchin says:

    sanhuu , ediin zasgiin mergejiltnuud bolomjin dugneltuud hije :D

    GD Star Rating
    loading...
  13. Arsenal says:

    Arsenal neg sain haalgach avmaar ymaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: