loading...
Рафаель Надаль анх удаагаа Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ. Өмнө нь Надаль 8 удаа Их Дуулгын түрүү хүртэж байсан ч Америкийн дэвжээнд л магнайлж амжаагүй байсан юм. Шигшээ тоглолтонд тэрээр Сербийн Новак Жоковичийг 4 сетэд буулган авчээ.
Аваргын төлөөх тоглолт ням гаригт явагдах ёстой байсан боловч борооны улмаас хойшлогдож даваа гаригт эхэллээ. Новак Жокович шөвгийн дөрөвийн тоглолтонд Рожер Федерертэй хүнд тулаан хийж 5 сетийн эцэст ялалт байгуулсан болохоор нилээд ядарсан байсан. Тиймээс шигшээ тоглолт нэг өдрөөр хойшилсон нь түүнд амралт авах боломж олгосон юм.
Тоглолтын эхний сетийг Надаль 6 : 4-өөр авч чадсан ч хоёр дахь сетийг Новакт алдлаа. Брик пойнтоор шийдэгдсэн энэ тулаанд Жокович 7 : 5-аар ялалт байгуулжээ. Тоглолтын турш Жокович нийт 20 брик пойнт авсан гайхалтай үзүүлэлтийг үзүүлсэн байна.
Гэсэн ч сүүлийн хоёр сетэд Жокович олон хэрэггүй алдаа гаргаж байснаас өрсөлдөгчдөө ялалт байгуулах боломжыг олгосон юм. Гурав болон дөрөв дэх сетэд Надаль 6 : 4 6 : 2-оор ялалт байгуулж Их Дуулгын 9 дэх түрүүгээ хүртлээ. Өдгөө 24 настай Надаль Их Дуулгын 4 цувралд бүгдэд нь түрүүлсэн хамгийн залуу теннисчин болж байгаа юм байна. Өмнө нь энэ нэр хүндтэй хэргэмийг
Фред Перри , Дон Бюдж , Род Лавуэр, Рой Эмерсон, Андре Агасси Рожер Федерер нар хүртэж байсан юм. Түүхэн ялалт байгуулсныхаа дараа өгсөн ярилцлагадаа Надаль ”Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлнэ гэдэг мөрөөдлийн нэг хэсэг байсан. Зөвхөн финалд шалгарсан нь надад маш гайхалтай санагдаж байлаа. Харин цомыг өөрийн гараар барьсан тэр мөчид зүрх минь маш хүчтэй цохилж байсан” гэжээ. Мөн өрсөлдөгчийнхөө талаар ”Юуны түрүүн Новакт тэмцээний турш гайхалтай тоглолт үзүүлсэнд нь баярласнаа илэрхийлье. Чи бол маш сайн тамирчин, тиймээс тун удахгүй энэ тэмцээнд түрүүлнэ гэдэгт чинь би итгэлтэй байна.
Мөн чиний тоглолтын дараа хийсэн үйлдэл бүхэнд чинь баярлалаа. Чи бол хүүхэд залууст үлгэр дуурайл болох сайн залуу” гэжээ.
Надалийн өөр нэгэнт амжилт бол нэг жилийн дотор Ролан Гаррос, Уймбледон, Америкийн нээлттэй тэмцээн гэсэн гурван өөр гадаргуу дээр явагддаг Их Дуулгын цувралд түрүүлсэн анхны теннисчин болж байна. Хамгийн сүүлд 1969 онд Род Лауер энэ амжилтыг үзүүлж байсан ч тэр үед тэмцээний гадаргуу ойролцоо байдаг байсан юм.
Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэнээр Надаль 1,600,000 ам.долларыг хасааллаа. Мөн дэлхийн чансааны тэргүүн байранд үргэлжлүүлэн бичигдэх боллоо.
loading...




Гэмтэл бэртэл л ороочихгүй бол Надаль ч сайн тамирчин шүү.
loading...
SainTamirchin shuu
Ulam ix amjilt xusie dee!
loading...
rafa hatuu huchilttei talbaid jigd toglodog bolchihvol ch hend ch diildehgui dee
loading...