Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Өнөө шөнө Аваргуудын лиг…

GD Star Rating
loading...

Xөлбөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг аваргуудын лигийн 2010 – 2011 оны улирлын эхний тоглолтууд явагдах гэж байна. A, B, C,D хэсгүүдийн эхний тойргийн тоглолтууд өнөө шөнө явагдах бөгөөд харин маргааш үлдсэн хэсгүүдийн тоглолт явагдана.
Өнгөрсөн жилийн аварга Интер Милан клуб А хэсэгт Тоттенхэм, Вердер Бремен, Твенте багуудтай хамт багтсан. Эхний тойргийн тулаанаа тэд Голландын аварга Твенте багтай хийнэ.
Ням гаригийн лигийн тоглолтонд оролцоогүй Бразил хамгаалагч Майкон гарааны бүрэлдэхүүнд эргэн ирж жигүүрийн хамгаалалтдаа тоглоно. Интерийн ахлагч Хавьер Занетти зүүн жигүүрийн хамгаалалт бус төвийн хагас хамгаалалтад Эстабьян Камбьяссотой хамт тоглохоор болсон мэдээ байна.
Харин Тьягу Мотта болон Деяан Станкович нар бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүй.
Интерийн гарааны бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар зарлажаа. Үүнд  Цесар , Майкон, Лусио, Самуель , Киву; Камбьяссо, Занетти; Пандев, Шнайдер , Это’o; Милито гэсэн бүрэлдэхүүнийг Рафаель Бенитез гаргаж магадгүй байгаа юм байна.
Твентегийн хувьд өнгөрсөн жил Стив Макларенээр удирдуулан лигийн аварга болсон. Тэд анх удаагаа аваргуудын лигт хүч сорьж байгаа учраас европын тэмцээний туршлага дутаж мэдэх юм.
Мөн энэ хэсгийн Вердер Бремен – Тоттенхэм багуудын тоглолт олны анхаарлыг татаж байна. Лондоны 3 дахь баг болон энэ жилийн аваргуудын лигт оролцож байгаа Тоттенхэмчүүд довтолгооны шугамандаа асуудалтай байгаа. Тэдний  гол довтлогч Жермайн Дефо шигшээ багтаа тоглож байхдаа хүнд бэртэл авч 3 сарын дараа эргэн ирэх болсон. Үүн дээр нэмээд тус багийн хагас хамгаалалтын гол ноён нурууг үүрдэг Хорватын Лука Модрич бэртэл аваад байгаа. Болтонтой хийсэн премьер лигийн тоглолтын үеэр авсан түүний бэртэл тийм ч хүнд биш гэж багийн мэргэжилтнүүд мэдээлсэн. Магадгүй Модрич хоёрдугаар хагасаас сэлгээгээр орж ирж болох юм.
Майкл Доусон өвдөгний бэртлээс болж 2 сарын дараа эргэн ирэх учраас багтаа тус болж чадахгүй.

Харин Вердер Бремений хувьд арын хамгаалалтдаа асуудалтай байгаа. Тэдний төвийн хамгаалалтыг дааж явдаг Пер Мертасакер  болон Нальдо нар бэртэлтэй байгаа учраас энэ зун шинээр ирсэн Майкл Силвистре талбайд гарах юм. Өнгөрсөн долоо хоногт Байернтэй хийсэн тоглолтонд Селвистер гараанд гарч тоглосон билээ.
Вердерийн боломжит гарааны бүрэлдэхүүнийг танилцуулья.
Wiese; Fritz, Proedl, Silvestre, Pasanen; Borowski, Frings, Bargfrede; Marin; Hunt, Pizarro.

Одоо B хэсгийн мэдээллээс хүргэе. Өнгөрсөн жилийн хагас финалист Олимпик Лион клуб энэ хэсэгт Бенфика Шальке Хапоель багуудтай хамт багтсан. Эхний тойрогт Лион талбайдаа Шальке 04 клубтэй тоглоно. Раул Гонзалез болон Хунтелаар гэсэн 2 шилдэг довтлогчоор эгнээгээ хүчирхэгжүүлсэн ч Шалькегийн амжилт төдийлөн сайжрахгүй байгаа. Тэд хамгийн сүүлд Бундеслигтээ Хоффенхайм багт 2 : 0-ээр ялагdал хүлээсэн юм.
Феликс Магатын багаас өнөөдрийн тоглолтонд Христоф Метзелдер бэртлийн улмаас оролцохгүй.
Tэдний өрсөлдөгч Лионy хувьд ч асуудалтай байгаа.
Крис, Сиссоко нар бэртлээс болж талбайд гарч чадахгүй. Мөн энэ зун тэднийд ирсэн Бразил легионер Эдерсон 2011 он гартал тоглож чадахгүй болсон байгаа.
Өнгөрсөн зун Жирондин Бордогоос авсан Гуркуффд тэд өндөр итгэл хүлээлгэж байгаа. Гуркуфф түрүү жил Бордотой хамт аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч байсан билээ.
Португалын аварга Бенфика Бенфика Лиссабон клуб талбайдаа израйлийн Хапоель тель авив багтай тоглоно. Бенфикагийн     Estádio da Luz цэнгэлдэх хүрээлэнд энэ тоглолт явагдана.
талбайн эзэн багаас Эдуардо Салвио Salvio  болон Бразил довтлогч Алан Кардеч нар бэртэлтэй байгаа учраас талбайд гарч чадахгүй.

C хэсэгт Манчестер Юнайтед Шотландын Рэйнжерс, Испаний Валенси, Туркийн Бурсаспор багуудтай багтсан. Улаан чөтгөрүүдийн эхний тойргийн өрсөлдөгч нь Рэйнжерс байх болно.
Энэ амралтын өдрүүдээр  МанЮ Ливерпультэй тулах учраас Сер Алекс хэд хэдэн гол тоглогчдоо амрааж магадгүй байна.
Дэлхийн аваргын өмнө бэртэл авсан Рио Фердинанд эргэн ирсэн учраас Неманья Видичтэй хамт гараанд гарах болно. Мөн Луйс Валенси, Рүүни нар гарааны бүрэлдэхүүнд эргэн ирэхнээ.
Улаан чөтгөрүүдийн гарааны бүрэлдэхүүнийг танилцуулбал
Ван дер Сар,  Рафаел, Фердинанд, Видич, Эвра; Валенси, Флетчер, Гибсон, Пак; Рүүни, Берба гэж гарах боломжтой.
Туркийн Бурсаспор клуб талбайдаа Испаний Валенсиг хүлээж авна. Тэд анх удаагаа аваргуудын лигт оролцож байгаа болохоор европын шилдэг багуудын нэг Валенсигийн эсрэг хүнд тоглолт хийнэ байх.
Валенсигийн түлхүүр тоглогчдын нэг  Эвер Банега нэг сар талбайд гарч чадахгүй болсон. Энэ нь тэдний хувьд нилээд хүнд цохилт боллоо.

D хэсэгт Каталоны алдарт Барса болон оросын Рубин Казань Панатинайкос , Копенгаген гэсэн багууд багтжээ. Барса эхний тойргийн тоглолтоо Грекийн Панатинайкос багтай хийнэ. тэд өнгөрсөн амралтын өдөр Лигтээ доод лигээс гарч ирсэн  Эркулес багт ялагдсан .
Тэр тоглолтонд Барсагийн дасгалжуулагч Пеп Гуардиола гарааны хэд хэдэн тоглогчдоо гаргаагүй нь том алдаа болсон. Харин энэ удаа тэрээр Шави, Алвес , Бускутсгэсэн тоглогчдыг бүгдийг нь гараанд гаргасан байна.
Копенгаген болон оросын Рубин багууд энэ тойрогт мөн оноолт таарсан байгаа. Тоглолтууд өнөө шөн манай цагаар 02.45 минутаас эхэлнэ.

GD Star Rating
loading...
Өнөө шөнө Аваргуудын лиг..., 9.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    uzeed bjdee harin manai teneg tvnuud gargah ym bolu ugu l bhda

    GD Star Rating
    loading...
  2. man UNITED says:

    C1 gargiishdee.

    GD Star Rating
    loading...
  3. Монголчууд аливаа юмыг мэдрэхдээ маш сайн бөгөөд өөртөө уусгаж, ойлгох чадвартай ген өндөртэй хүмүүс. Саяхан 4 жилийн өмнө 200-аад орны ард түмний ойлгох чадварын генийн бүтцийг судалхад 1-т Еврей ард түмэн 2-т Монголчууд орж байсанг та бүхэн санаж байгаа нь лавтай биз. За яг юуны талаар ярих гээд байна вэ гэвэл гадаадад сурдаг монгол оюутан жилийн эцсийн шалгалт ойртход өмнөх орой нь шөнөжингөө бэлдээд маргааш нь А авдаг бол бүтэн жил бэлдсэн гадаад оюутан арай чамай – В авдаг тухай биш юм.
    Энэ бол Боловсрол ТВ EPL-г хэрхэн дамжуулж байгаа тухай юм. Бидэнд 2009 – 2010 оны EPL-ийн тоглолтыг С1 тв хүргэсэн бөгөөд тэдний үзүүлж, харуулж, бэлтгэж найруулсан бүхнийг Боловсрол ТВ тэдний дайнд хүрэх хэмжээнд дамжуулж чадахгүй байна. Нийтлэл хамгийн түрүүнд эхлэхдээ Монгол хүний чадамж ярьсан. Энэ нь бид аливаа юмыг төгс байх хэмжээнд сэтгэж, хүлээж авахыг хүсдэг , ялгааг мэдрэхийг эрмэлздэг ард түмэн юм. Энэ талаар үг үсэг нийлүүлж суугаа томоохон компаний маркетингийн залуу би /Сур: Америкт ТВ-ийн чиглэлээр бага сага юм сурсан/ С1-ийхэнг магтаад, Боловсролыг муулах гээд байгаадаа биш юм. ТВ, Өргөн нэвтрүүлгийн эфирийн ажилд гүйцэтгэлийн зарчим, үзүүлэнгийн гүйцэтгэл гэж байдаг. Би энэ талаас нь ярих гэж байна л даа. Тиймээс С1-хэн баярлаад Боловсролынхон барайх зүйл биш юм. Ажлын нөхөрсөг шүүмж бөгөөд одоогийн үзэгчдийн хүсэж байгаа чиг хандлага юм. Над шиг дуу хоолойгоо хэн нэгэн нь хүргэж байж бид салбар салбартаа хөгжинө.
    Юуны өмнө дэлхийн аварга уу ? EPL үү ? гэж ярьдаг шилдэг яриа дэлхийн фанатуудын дунд байдаг. Номер нэг ЛИГ-ийг дамжуулан гаргаж байгаа Боловсрол сувгийнхан болон ивээн тэтгэж байгаа компаниуддаа зуу зуу мянган үзэгчидийн өмнөөс талархал илэрхийлэе.

    АНГЛИЙН ПРЕМИЕР ЛИГ хагас, бүтэн сайны тоглолт
    EPL эхэллээ шторк явлаа
    3-н нэвтрүүлэгч үг нээлээ. Та нараас бид ESPN тайлбарлагчид шиг байхыг хүсэхгүй ч шилдэг спортын сэтгүүлчид шиг байхыг хүсэж байна. Яагаад гэвэл та нар Спортын сэтгүүл зүйг бүрэн мэдэрдэг, авьяастай залуус учраас. Тэдэнд давуу сайн чадварууд байгаа ба тэрнийг нь нээж, өгөгдөл үүсгэх эфирийн найруулагч, продюссер алга. Бүгд л сайн спортын сэтгүүлчид.
    Эдгээр нэвтрүүлэгчид бүгд спортын сэтгүүлчид. Тэд заримдаа буруу бөгөөд худлаа яридаг. Мэдээлэл нь эмх замбараагүй. Одоо интэрнэтээр мэдээллийг фанатууд маш түргэн авч байгаа. Тэд уул нь хэн юу, ямар сэдэв ярихаа тохиролцоод, тоглолтын өмнө жинхэнэ будаа болгохоор залуус байгаа юм уг нь.
    ??? Дэлгэцэн дээр графикаар тоглолтын хуваариуд болон тэргүүлэгчдийн дэлгэрэнгүй хүснэгт, статистик баримтууд, хагас action тоглолтын видео бэлдэцүүд юу ч байхгүй. /Эхлэл, завсарлага, Төгсгөлд/
    Шууд нэвтрүүлгийн үед Компюьтер графикч ажиллуулах хэрэгтэй. /Интэрнэт ухдаггүй идэвхигүй фанатууд маш их байдаг тэд EPL юу болоод яагаад хэн ялаад, хэн ялагдаад байгааг болон тоон баримтууд хүснэгтийг огт мэдэхгүй. Нэвтрүүлэгчдийн амнаас л хэд гурван үг унахаар тэрнээр нь мэдээллээ баримжаална./
    Шууд нэвтрүүлгийг илэн далангүй, чөлөөт байдлаас хийх гэж оролдсон ба тэр нь амжилт муутай. Аливаа шууд нэвтрүүлгийн үеэр нэвтрүүлэгчдийн голд ширээ байдаг. Хөлийг нь халхалсан байвал нэвтрүүлэгч чөлөөтэй, сандрал багатай хөтөлдөг. Энэ бол нотлогдсон зүйл. Ядаж л жижиг хөлийг нь халхалсан ширээ байдаг. Нэвтрүүлэгчийн биеийн бүх хэсэг гараад Опший план тавихаар бага зэрэг сэтгэлд тухгүй өөрчлөлт үүсдэг.
    Тэгээд хүргэх гэсэн мэдээллээ цэгцтэй бөгөөд хүрээлэн байгаа мэдээлэлтэй уусгаж мэдээллийг нэгтгэх маягаар ярьж ойлгуулах хэрэгтэй . Оновчтой бөгөөд цэгцтэй бас олон мэдээдлэл.
    ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ
    Оройн мэнд гээд л Батзаяагийн хоолой орж ирнэ./тэрэнтэй хамт хоршиж тайлбарлаж байгаа хэлтэй устай нөхөр нь давгүй санагдсан./ Тоглолт эхэллээ. Хөлбөмбөгийн бас нэг гайхамшиг нь цаад стадионы интер шум буюу амьд орчний чимээ. Юу ч байхгүй чимээгүй орчинд 2 тайлбарлагч ярилцана. 2 тайлбарлагч яриж байхад цаад стадионы , тоглолтын, бөмбөг өшиглөлтийн амьд шум сонсогдох ёстой. Зочилж байгаа багын супер тоглогчийг Fuck гэж сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа бяцхан фанатын хоолойг сонсогдуулах хэрэгтэй . Энэ өөрөө жинхэнэ тоглолт үзэж байгаа мэдрэмжийг өсгөнө. Кайфийг мэдрүүлнэ. Бусад гадаадын дамжуулж байгаа эфирийг хараарай. Бүгд орчин чимээ дуутайгаа тайлбарлагчийн хоолойг гоё наалдуулна. Яг л цэнгэлдхэд нь байгаа мэт. ДУУНЫ НАЙРУУЛАГА ДЭЭР АНХААР ???
    Тоглолтын хэмнэл бага зэрэг гоолгүй, довтолгоо эрчимгүй болоод ирэхээр 2 тайлбарлагч маань – тоглолт уйтгарын болж байна гээд л үзэгчидээ унтрааж эхэлнэ. Тайлбарлагч нар ямар ч үед гайхалтай сэргэлэн, тоглолтондоо орчихсон байвал АПЛ-т 90 мин уйтгартай тоглолт гэж байдаггүй юм. Сериа А л биш бол. Тоглолтын явцад тоон статистик, хүснэгийн тухай, дараагийн учираа, тоглолтын хэмнэл, өрнөл, бууралт, эмоци гээд л ритм бүрийг мэдрүүлж өөрсдөө сэргэлэн, цовоо, дуу чангатай байх хэрэгтэй. Цаана нь стадионы чимээ гараад л энд бид пиво мултдаад л үзэхэд ямар сайхан бэ ? Дүрс бас муу байгааг анхаараарай. Ямар сайндаа л өөр суваг эргүүлж хайх вэ дээ.
    За тэгээд та бүхний алдааг бид хэллээ гээд та нар муу биш. Харин тааруу байгаа зүйлийг СТАНДАРТ-д нь оруулхыг л хүслээ. Тэр тарган нөхөр хээгүй, хэнэггүй байдлаа орхиж түргэн өөрчилөлтийг үүсгэх хэрэгтэй. Та нарын гарт ШИЛДЭГ ЛИГ байна. Аль болох ГИГАНТУУДЫН монголд олон Фанаттай тоглолтуудыг л үзүүлхийг хүсмээр байна. CHELSEA, MANU, гээд л . TOTTENHEM vs MANCITY байвал 2 гигантын тус тусын тоглолт давхцаж байвал ТОТ vs MANCITY 2-ыг гаргаж болно л доо. Гэхдээ л бусдаар CHELSEA, MANU 2 л монголоор дүүрэн /MASS-аараа /байгаа гэдгийг санаарай.

    Эцсийн эцэст Англичуудад биш Монголчуудад л үзүүлж байгаа шүү дээ. Өндөр мэдлэгтэй хэдэн спортын хүрээнийхний дураар болсон болоогүй тоглолт үзэхийг хүсэхгүй байна. МАСС – нийт ард түмэн – ОЛОНХИ ҮЗЭГЧ – ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД.
    За эцэст нь :
    БОЛОВСРОЛ СУВАГ, SCORE STUDIO – АНГЛИЙН ПРИМИЕР ЛИГийн тоглолт эхэллээ ….. Бүх зүйл стандарт, дуу шуум хөгжим, хөтлөлт, график, мэдээ мэдээлэл… гайхалтай тоглолт эхэллээ дээ … алив тв-ийн дуугаа чангалдаа…

    GD Star Rating
    loading...
  4. Uneheer uurchlugduhiyg husvel saihan bichsen bn shuu. Sanal neg bn.
    Niy nuugui helhed c1-g uneheer uguildeg shuu. Gehdee udahgui bugd ugui yadaad c1-iyn gargaltiyn tuvshind ochin gej naidaj bn.

    Amjilt bolovsrol suvag score studiynhend

    GD Star Rating
    loading...
  5. chelseafan says:

    tmee sanal neg bn bolowsrol tv score studio arai l boloogu bn C1 vneheer dawgu gargadag bsan shoo ta bvhen suraltsaaraishildeg league damjuulah shan bolomj awsan yum chn bvr ilvv hicheegeerei ta bvgdiig bidnii hvseed bgaa zviliig vzvvlj chadna gjgdgt naidaj bn. amjilt hvsie zaluusaa GO GO

    GD Star Rating
    loading...
  6. chelseafan says:

    neere deed taliin yum bichsen zaluugaas awah yum zunduu bnlee shvv hicheegeerei!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  7. d says:

    Rangerstei talbai deeree onoo huvaalaa. ene bol tom asuudal bish harin hamgiin tom garz ni manaih Luis Antonio valencia-g gemteld aldchihlaa. odoo medeelj buigaar Hul ni ni hugarsan neleen udaan hugacaagaar out bolj magadgui gesen. jiguurt ikh sain toglodog zaluu bsiimsan hurdan edgeed ireerei.

    GD Star Rating
    loading...
  8. torres says:

    C-1 sain medeelel saitai bdag shuu. Harin bolovsrol tv arai l muu bna. Hezee yamar toglolt garah ni ch todorhoi bus yum da.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: