loading...
Моуриньогийн хүртсэн Аваргуудын лигийн цомыг хамгаалалахаар тулалдаж буй Рафаель Бенитез тааруухан эхлэл хийлээ. Түүний баг анх удаа аваргуудын лигт оролцож байгаа Твентегийн талбайд зочлоод ялалт авч чадалгүй 2 : 2-оор тэнцсэн байна. Уг нь Уэсли Шнайдер төрсөн нутгийнхаа багт эхний гоолыг оруулж Интер эхлэлээ дажгүй тавьсан ч өөрсдийнхөө алдаанаас болж 2 гоол алдсан юм. Харин багаа ялагдаж явсан хүнд үед Самуель Это’о гоолдож тооны харьцааг тэнцүүлжээ.
Рафа гарааны шилдэг бүрэлдэхүүнээ гаргасан ч Твентегийн талбайд илүүрхэж чадахгүй байлаа. Өнгөрсөн улиралд бат бөхөөрөө гайхагдаж байсан тэдний хамгаалат энэ өдөр алдаа олныг гаргаж байсан юм. Эхний гоолыг 13 дахь минутад Шнайдер оруулсан. Милитогийн зүүн хөлөөрөө цохисон бөмбөгийг Михайлов хааж чадсан ч ойсон бөмбөгийг нь Шнайдер хоосон хаалганд чихжээ. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигт багаа олонтоо аварч байсан Голланд эр ийнхүү энэ улирлын гоолын салхиа хагаллаа. Гэвч түүний гоолын хариуг 7 минутын дараа Тео Янссен барилаа. Валтер
Самуель түүнийг алдаа гарган унагааж чөлөөт цохилт хийх эрхийг Твенте авсан. Янссен Цесарын хаалгыг гайхалтай гоолоор мялааж тооны харьцааг тэнцүүллээ.
Удалгүй үүнээс ч муу зүйл Интерийг хүлээж байсан юм. Багийнхаа мэргэн бууч Диего Милито айлын хаалганд гоолдох ёстой үүргээ ”умартан” булангийн цохилтыг өөрийнхөө хаалганд оруулж Твентед тэргүүллийг авчирлаа.
2009 оны УЕФА-гийн шилдэг довтлогч Милито өмнө нь олон удаа айлын хаалганд гоолдож байсан ч анх удаагаа өөртөө гоолдож байгаа нь энэ.
Энэ гоол Аваргуудад томоохон цохилт өгсөн учраас тэд эргэн ирэхээр хүчтэй довтолж эхэллээ. 41 дэх минутад Самуель Это’огийн 16-гийн гаднаас хийсэн цохилт байндаа тусаж гоол боллоо. Гэсэн ч үүнээс хойш Италичууд гоол оруулж чадалгүй байсаар цаг дуусгасан юм.
Хэсгийн хамгийн сул өрсөлдөгчөө Интер ялж чадалгүй тэнцлээ. Харин одоо тэднийг Тоттенхэм, Вердер гэсэн хатуу самарнууд хүлээж байгаа.
| Энсхеде. Стадион “Твенте”. Шүүгч- Педру Проенса (Португалия). |
|
| ТВЕНТЕ – ИНТЕР – 2:2 (2:2) | |
| |
|
| Твенте | Интер |
| Николай Михайлов | Жулио Сезар |
| Роберто Росалес | Майкон |
| Дуглас | Лусио |
| Петер Висгерхоф | Вальтер Самуэль |
| Дуайт Тиндалли | Хавьер Дзанетти |
| Вут Брама | Эстебан Камбьяссо |
| Луук Де Йонг | Макдональд Марига |
| Тео Янссен | Самюэль Это’о |
| Браян Руис | Уэсли Снейдер |
| Насер Шадли (89) | Горан Пандев (61) |
| Марк Янко (78) | Диего Милито (87) |
| Сэлгээ | |
| Эмир Байрами, 78 | Коутиньо, 61 |
| Денни Ландзаат, 89 | Салли Мунтари, 87 |
| Шар хуудас | |
| Дуглас, 90 | Майкон, 48 |
Бремен, Тоттенхэмийн тоглолт ч мөн тэнцээгээр өндөрлөсөн. Сонирхолтой нь яг дээрхи тоглолттой адил авто-гоол орж Вердерийг хүнд байдалд оруулсан байна.
Нальдо, Мертесакер гэсэн хоёр гол төвийн хамгаалагчгүй Вердер ар талдаа тун их санаа зовж байсан. Харин Тоттенхэм Жермайн Дефогоо алдсан учраас урд талдаа асуудалтай байлаа. Премьер лигийн тоглолтын үеэр бэртэл авсан Лука Модричийг талбайд гарч магадгүй гэж байсан ч тийм зүйл болсонгүй. Түүний бэртэл бодож байснаас хүнд бололтой. Аваргуудын лигийн анхны шалгалтаа өгч байгаа Тоттенхэм яг л урьдчилсан шатанд Яанг Бойзын эсрэг тоглосон шигээ үр дүн үзүүллээ. Тэд эхний хагаст 2 гоол оруулан ялалт байгуулж байсан боловч сүүлийн үед тааруухан тоглож 2 гоол алдсан.
Вердерээс Марко Марин болон шинэ цэрэг Уэсли нар маш сайн тоглож байсныг энд дурьдах нь зүйтэй.
Хоёр багийнхан адилхан олон сайхан боломж алдсан болохоор тэнцээ эцсийн дүнд шударга үр дүн болсон байх.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| N | Команда | И | В | Н | П | М | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
1 | 0 | 1 | 0 | 2-2 | 1 |
| 2 | |
1 | 0 | 1 | 0 | 2-2 | 1 |
| 3 | |
1 | 0 | 1 | 0 | 2-2 | 1 |
| 4 | |
1 | 0 | 1 | 0 | 2-2 | 1 |
loading...




Buun tentsee naasan Inter azgui yumaa iluu bjiij tentschihdeg ug ni maiar bureldehuuntei garchaad
Harin tottengham goeoo goe hojigdoogui ni bolj
loading...
inter hachin alialagch nartai tentsej tenegtdeg bnsht
loading...
erthen RAFA-g halahgui bol INTER tsom hurteh buu hel shan togtvortoi heden jiliin ur dun alga bolno shuu. RAFA PL –ruugaa zailaasai
loading...