loading...
Эркулест 2 : 0-ээр ялагдаж шүүмжлэлд өртөөд байсан Барса Аваргуудын лигийн анхны ялалтаа авлаа. Бүр 5 гоолоор Панатинайкосыг бутниргэж хүчтэй байгаагаа харуулсан. Давид Вилья Барсагийн төлөө Европын тавцан дахь анхны гоолоо оруулсан бол Леонел Месси дубль хийжээ.
Тэрээр 55 дахь минутад 3 дахь гоолоо оруулах боломжтой байсан ч торгуулийн цохилтоо алдсан юм.
Энэ зун Олимпик Лионоос Панатинайкост ирсэн Сиднэй Гову Грекийн багийн цорын ганц нэр төрийн гоолыг оруулсан. Энэ гоол нь тэдний хувьд ганц эерэг үр дүн байсан бөгөөд бусад бүх талаараа Барса илүү нь байлаа.
Тоглолтын турш Панатинайкос ердөө нэг л удаа хаалга руу цохиж нэг гоол оруулсан нь үүнийг гэрчилнэ. Харин Барса 28 удаа цохиж 12 нь хаалга руу чиглэжээ.. Дани Алвес болон Педро нар багийнхаа ялалтад нэг нэг гоолыг нэмэрлэжээ. Месси альхэдийнэ Барсагийн Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон. Харин одоо түүнд энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч болох боломж байна.
Пеп Гуардиола Эр кулесын эсрэг гаргасан алдаагаа давтахыг хүсээгүй нь тодорхой. Тиймээс Бускутс, Шави, Педро нарыг гараанд гаргаж баттай ялалт байгуулсан байна. Барсачууд энэ амралтын өдөр Атлетико Мадридтай хүнд тоглолт хийх болно.
| Барселона. Стадион “Камп Ноу”. Шүүгч- Никола Риццоли (Италия). |
|
| БАРСЕЛОНА – ПАНАТИНАИКОС – 5:1 (3:1) | |
| |
|
| Барселона | Панатинаикос |
| Виктор Вальдес | Александрос Цорвас |
| Даниэл Алвеш | Стергос Маринос |
| Херард Пике (76) | Жан-Алан Бумсонг |
| Карлес Пуйоль | Седрик Канте |
| Эрик Абидаль | Лукас Винтра |
| Серхио Бускетс | Жилберто Силва |
| Хави (79) | Симау |
| Андрес Иньеста | Сидни Гову (71) |
| Лионель Месси | Костас Кацуранис (64) |
| Педро Родригес | Себастьян Лето (81) |
| Давид Вилья (70) | Джибриль Сиссе |
| Сэлгээ | |
| Боян Кркич, 70 | Гиоргиос Карагунис, 64 |
| Габриэль Милито, 76 | Луис Гарсия, 71 |
| Хавьер Маскерано, 79 | Сотирис Нинис, 81 |
| Шар хуудас | |
| Гиоргиос Карагунис, 85 | |
Оросын аварга Рубин Казань Копенгагенд ялагдлаа. Цорын ганц хожлын гоолыг Данийн багт Даме Ндойе авчирчээ.
87 дахь минутад оруулсан түүний гоол Данийн багийг дараагийн шатанд үлдээхэд том тус болох байх. Энэ хэсэгт Барса гарцаагүй доминант учраас үлдсэн 3 багийн хоорондын тоглолт их зүйлийг шийдэх болно. Хаалга руу хийсэн цохилтоор Рубин илүү нь байсан. Тэд 16 удаа цохилт хийж 4 нь хаалга руу чиглэсэн бол өрсөлдөгч нь ердөө 8 удаа цохиж 3-ыг нь зөв чиглүүлжээ. 11 сарын 24-нд Рубиний ”хүйтэн” талбайд Даничууд зочлох байгаа. Харин үүнээс өмнө Рубин талбайдаа Барсаг хүлээж авах болно. Одоогоор Рубинчууд 20 тоглолтонд 40 оноотой лигийн 2-р байранд явж байна. Тэдний өмнө Лучиано Спаллеттигийн Зенит баг бичигдэж байгаа юм.
| Копенгаген. Стадион “Паркен”. Шүүгч- Томас Айнваллер (Австрия). |
|
| КОПЕНГАГЕН – РУБИН – 1:0 (0:0) | |
| |
|
| Копенгаген | Рубин |
| Юхан Виланд | Сергей Рыжиков |
| Зденек Поспех | Лаша Салуквадзе |
| Сольви Оттесен | Александр Орехов |
| Микаэль Антонссон | Сальваторе Боккетти (65) |
| Оскар Вендт | Кристиан Ансальди |
| Мартин Вингорд (90) | Виталий Калешин |
| Клаудемир (90) | Рафаэл Муравски |
| Вильям Квист | Кристиан Нобоа |
| Йеспер Гронкьяер | Карлос Эдуардо (77) |
| Сезар Сантин (75) | Обафеми Мартинс (58) |
| Даме Ндойе | Сергей Корниленко |
| Сэлгээ | |
| Кристиан Боланос, 75 | Алан Касаев, 58 |
| Матиас Йоргенсен, 90 | Олег Кузьмин, 65 |
| Хьялте Норрегорд, 90 | Гекдениз Карадениз, 77 |
| Шар хуудас | |
| Александр Орехов, 61 | |
| Виталий Калешин, 84 | |
| N | Команда | И | В | Н | П | М | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
1 | 1 | 0 | 0 | 5-1 | 3 |
| 2 | |
1 | 1 | 0 | 0 | 1-0 | 3 |
| 3 | |
1 | 0 | 0 | 1 | 0-1 | 0 |
| 4 | |
1 | 0 | 0 | 1 | 1-5 | 0 |
loading...




Рубин уул нь сайн ш хэхэ аз дутаж л дээ
loading...
milaniii fanatuud baival aaya_bt@yahoo.com id.gaa holbogdoooroi bugdeeree ene jil milaniiihaaa talaaar setgel bodoloo huvaaltsaj zarim negen togloltiiig n hamtdaaa uzechgeeey…………
loading...
barcelona ene jil muu togloloo ghd l dor hayaj tsom orgono…messi ene jil delhiin avargad muu togloson hariugaa champions league-hnes avna gj yariltslaga ogch bna lee…yaana ve odoo busad baguudiin fanatuudaaa.hahahaha
loading...
Шаталтын мангасын хэлдэг үнэхээр үнэн. Манайхан хөлбөмбөг сонирхож эхэлсэн үед нь Английн лигийн сэргэн мандалтын үе таарсан. Тэгээд хэдэн тв-ээр үзүүлж байгаа нь Пример лиг. Хүмүүс нь Ман-Ю, Челси, Ливерпүүл, Арсеналаас өөр баг мэдэхгүй. Тэрийгээ тэгээд миний дэмждэг баг, би улаан фэн нь байна нь энэ тэр гээл. Англичууд одоохондоо мөнгө санхүү сайтай байгаа болохоор л лиг нь дэлхийд тэргүүлж байна. Дэлхийд агуу түүх, амжилттай 8-9 баг байдаг. Эдний дотор Англиас Ман.Ю, Ливерпүүл 2 л орно. 1990 оны эхнээс Италийн Сери-А “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг байлаа. Энэ жил Италиас дахиад аварга аваасай гэж хүсэж байна. Тэр дундаа АС Милан. А.Пирло маань нас нь ч явлаа. Одоо дахиад 3 жил л тоглох биз. Дахиад Аваргуудын лигт 1 түрүүлчихээсэй. Италид яг одоогоор А.Пирло шиг тоглогч байхгүй юм байна гэдгийг өнгөрсөн дэлхийн аваргааг бид харсан шүү дээ.
loading...
Манайхан хөлбөмбөг сонирхож эхэлсэн үед нь Английн лигийн сэргэн мандалтын үе таарсан. Тэгээд хэдэн тв-ээр үзүүлж байгаа нь Пример лиг. Хүмүүс нь Ман-Ю, Челси, Ливерпүүл, Арсеналаас өөр баг мэдэхгүй. Тэрийгээ тэгээд миний дэмждэг баг, би улаан фэн нь байна нь энэ тэр гээл. Англичууд одоохондоо мөнгө санхүү сайтай байгаа болохоор л лиг нь дэлхийд тэргүүлж байна. Дэлхийд агуу түүх, амжилттай 8-9 баг байдаг. Эдний дотор Англиас Ман.Ю, Ливерпүүл 2 л орно. 1990 оны эхнээс Италийн Сери-А “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг байлаа. Энэ жил Италиас дахиад аварга аваасай гэж хүсэж байна. Тэр дундаа АС Милан. А.Пирло маань нас нь ч явлаа. Одоо дахиад 3 жил л тоглох биз. Дахиад Аваргуудын лигт 1 түрүүлчихээсэй. Италид яг одоогоор А.Пирло шиг тоглогч байхгүй юм байна гэдгийг өнгөрсөн дэлхийн аваргааг бид харсан шүү дээ.
loading...