Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Арсенал, Европын хөлбөмбөг » Арсенал маягийн хожил

GD Star Rating
loading...
Лондоны Арсенал клуб Аваргуудын лигийн эхний тойргийн хамгийн том ялалтыг байгууллаа. Тэд талбайдаа Португалын Брага багийг хүлээн авч 6 : 0-ээр бутниргэжээ. Аваргуудын лигт анх удаа хөл тавьж буй Брагачууд аргагүй туршлага дутаж бөмбөг эзэмшилт, цохилт гээд бүх зүйлээрээ илт дээрэлхүүлсэн.
Энэ тоглолтонд Арсеналын ахлагч Фабрегас болон Карлос Вела нар дубль хийсэн бол Чамах, Аршавин нар тус бүр нэг гоолыг нэмэрлэжээ. Маруне Чамах Арсеналд ирснээсээ хойш 5 тоглолтонд 3 дахь гоолоо оруулж байна. Хэрвээ энэ эрчээрээ амжилттай тоглоод байвал Морокко энэ премьер лигийн зуны шилдэг наймаанд тооцогдох нь дамжиггүй. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Фабрегас хет-трик хийж чадаагүйдээ харамсаж байгаагаа хэлжээ. Тэрээр ”Би өмнө нь нэг тоглолтонд 3 гоол оруулж байгаагүй. Харин энэ удаа боломжтой байсан ч бага зэргийн аз дутчихлаа.
Тоглолтын хувьд манайхан сайн байсан. Би Арсеналд байгаадаа үргэлж баяртай байдаг” гэсэн юм.
Буучид өнгөрсөн амралтын өдөр Болтонг 4 : 1-ээр ялж Арсен Венгерийн удирдлаган дор 1000 гоолын босгыг давсан. Харин энэ удаа Аваргуудын лигийн анхны ялалтаа 6 гоолтой авлаа. Тэдний эдгээр том ялалтууд багийн сэтгэлзүйд нөлөөлөх нь ойлгомжтой. Арсеналчууд дараагийн тойрогт Сербийн Партизан багийн талбайд зочилно.
Энэ хэсгийн өөр нэгэн тоглолтонд Шахтёр Партизан багуудын хооронд болж Дариа Срнагийн чөлөөт цохилтоос оруулсан гоолоор Украйнчууд яллаа. Лигтээ 37  тоглолт дараалан ялагдаагүй гайхалтай амжилтыг үзүүлж байгаа Шахтёрчууд Арсеналтай хамт хэсгээ тэргүүлж эхэллээ.
Шахтёр өнгөрсөн улирлын Европын лигт Партизантай таарч 4 : 1-ээр ялж байсан юм.

Лондон. Стадион “Эмирейтс”.
Шүүгч- Алан Хамер (Люксембург).
АРСЕНАЛ – БРАГА – 6:0 (3:0)
Фабрегас, 9 – пенальти (1:0). Аршавин, 30 (2:0). Шамах, 34 (3:0). Фабрегас, 53 (4:0). Вела, 69 (5:0). Вела, 84 (6:0).
Арсенал Брага
Мануэль Альмуния Фелипе
Бакари Санья Мигел Гарсия
Лоран Косельни Мойзес
Себастьен Скиллачи Альберто Родригес
Гаэль Клиши Силвиу
Александр Сонг (63) Вандинью
Джек Уилшер Угу Виана (55)
Самир Насри Алан
Сеск Фабрегас Луис Агияр
Андрей Аршавин (69) Паулу Сезар (70)
Маруан Шамах (63) Матеуш (60)
Сэлгээ
Денилсон, 63 Моссору, 55
Карлос Вела, 63 Лима, 60
Эммануэль Эбуе, 69 Элдер Барбоза, 70
Шар хуудас
Бакари Санья, 64 Фелипе, 8
Альберто Родригес, 20


.

Донецк. Стадион “Донбасс Арена”.
Шүүгч- Карлос Веласко Карбальо (Испани).
ШАХТЕР – ПАРТИЗАН – 1:0 (0:0)
Срна, 71 (1:0).
Шахтер Партизан
Андрей Пятов Владимир Стойкович
Дарио Срна Александар Милькович
Александр Кучер Стефан Савич
Ярослав Ракицкий Младен Крстаич (90+2)
Рэзван Рац Александар Лазевски
Томаш Гюбшман Медо
Алексей Гай Милан Шмилянич (74)
Дуглас Коста Саша Илич
Жадсон (58) Неманья Томич
Виллиан Ивица Илиев (58)
Луиз Адриано (83) Клео
Сэлгээ
Алекс, 58 Пьерр Бойя, 58
Виталий Виценец, 83 Радосав Петрович, 74
Вожислав Станкович, 90+2
Шар хуудас
Дарио Срна, 67 Пьерр Бойя, 72
Радосав Петрович, 88

# Баг T/T X T Х

GD Star Rating
loading...
Арсенал маягийн хожил, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    chamakh sain bnle
    http://www.youtube.com/watch?v=HaE4d3nAL0g&feature=popular ibra-n neg iim bichleg bna sonirhooroi

    GD Star Rating
    loading...
  2. ARS says:

    arai l hercgiiljee. Bur zorigii n mohoochihson bna shd

    GD Star Rating
    loading...
  3. urij bna says:

    sonirholtoi hol bombog uzey gevel fantasy premier leagt negdeerei
    1956050-402060 classic legue
    1956050-402056 head to head
    ta buhniig urij bna. Ene 7 honogoos ehelj bga temtseen uchraas yg odoo burtguuleerei.

    9 sariin 16, !7 nd amjij

    GD Star Rating
    loading...
  4. naraa says:

    arshavin uneheer sain toglojee. 1 gool hed heden gooliin damjuulalt geed l.go go amjilt.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: