loading...
E хэсгийн Байерн – Ромагийн тоглолт нэг баг нь хэтэрхий давамгайлсан уйтгартай гэмээр тоглолт боллоо. Ромагийн хэд хэдэн гол тоглогчид бэртэлтэй байсан учраас тэд Байерний талбайгаас тэнцээ авахыг гол зорилгоо болгож байсан нь мэдээж.
Хэдийгээр Байерний 2 түлхүүр тоглогчид болох Роббен, Рибери нар бэртлийн улмаас талбайд гараагүй ч талбай дээрээ тоглож байгаа учраас тэд эхний минутаас л өрсөлдөгчөө илүүрхэж байлаа.
1-р үеийн төгсгөл гэхэд бөмбөг эзэмшилт 67 : 33 байсан бол хоёрдугаар хагаст бүр ч холдож тоглолт бараг Ромагийн 16-гийн шугаманд үргэлжилж байсан гэхэд болно.
Ромачууд бараг санасандаа хүрч 1 оноо ”зулгаахад” тун ойрхон ирээд байсан 79 дэх минутад Байернчууд гоолдлоо.
Германы залуу довтлогч Томаш Мюллер хөлийн гадар хэсгээр гайхалтай цохилтыг гүйцэтгэж энэ тоглолтонд маш сайн байсан Жулио Сержиогийн хаалганд гоолдлоо. Нэгэнт алдах зүйлгүй болсон болохоор Италичууд энэ мөчөөс эхлэн сөрөг довтолгоонд орж эхэллээ. 79 дэх минутад Раниери Тоттиг суулгаж Менезийг талбайд гаргасан. Гэсэн ч энэ сэлгээ үр дүнд хүрсэнгүй. 83 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Клозе Байернд дахин нэг гоол авчирч Ромагийн найдварыг үгүй хийжээ.
Румыны Клуж Базель багийг 2 : 1-ээр ялж энэ хэсэгт Байернтэй хамт 3 оноотой боллоо. Ирэх тойрогт Рома талбайдаа Клужыг хүлээж авна. Харин Байерн Базельтэй.
| Мюнхен. Стадион “Альянц Арена”. Шүүгч- Стефан Ланнуа (Франция). |
|
| БАЙЕРН- РОМА - 2:0 (0:0) | |
| |
|
| БАЙЕРН | Рома |
| Ханс-Йорг Бутт | Жулио Сезар |
| Филипп Лам | Алеандро Роси |
| Даниэль Ван Бюйтен | Николас Бурдиссо |
| Хольгер Бадштубер | Жуан |
| Диего Контенто | Марко Кассетти |
| Марк Ван Боммель | Маттео Бриги |
| Бастиан Швайнштайгер | Давид Писарро |
| Хамит Алтынтоп (67) | Даниэле Де Росси |
| Тони Кроос | Симоне Перротта |
| Ивица Олич (67) | Франческо Тотти (79) |
| Томас Мюллер (82) | Марко Боррьелло |
| Сэлгээ | |
| Марио Гомес, 67 | Жереми Менес, 79 |
| Мирослав Клозе, 67 | |
| Даниэль Праньич, 82 | |
| Шар хуудас | |
| Марио Гомес, 80 | |
| Клуж. Стадион “Константин Рэдулеску”. Шүүгч- Алан Келли (Ирландия). |
|
| ЧФР – БАЗЕЛЬ – 2:1 (2:1) | |
| |
|
| ЧФР | Базель |
| Нуну Клару | Франко Костансо |
| Кристиан Панин | Самюэль Инкоом |
| Каду | Давид Абрахам |
| Угу Алькантара | Чадгас Атан |
| Ионуц Рада | Бехранг Сафари (73) |
| Хуан Кулио | Хердан Шакири |
| Иоан Хора (54) | Бенджамин Хуггель |
| Габриэль Мурешан | Жиль Япи |
| Эмил Дикэ | Валентин Стокер (73) |
| Ласина Траоре (79) | Марко Штреллер |
| Рафаэл Бастос (54) | Александр Фрай |
| Сэлгээ | |
| Роберто Де Зерби, 54 | Фвае Тембо, 73 |
| Эммануэль Коне, 54 | Скотт Чипперфилд, 73 |
| Фердинандо Сфорцини, 79 | |
| Шар хуудас | |
| Кристиан Панин, 25 | Марко Штреллер, 55 |
| Ионуц Рада, 90+2 | |
loading...




ene muller gedeg zaluu uneheer sain togloj bsan, talbain baruun zuun tuv geed toglohgui bairlal bhguin bn lee, ih ireedui unertuulsen zaluu shu
loading...
Munhiin hotiin bag ch hugshirch dee huurhii totti hurd gej bhgui bolson bn borriello-iin orond adriono-g gargahgui dee roma ehneesee l tentseh gej togloson yum shig haragdaj bn lee dee. bayern-ii zaluus ilt ilvvrhej olon bolomj gargasnii vr dvnd 3 onoo avlaa daa
loading...