loading...
Жозе Моуриньогийн Реал Аваргуудын лигийн эхлэлээ сайн хийж Аяксыг буулган авлаа. Гэхдээ Эзэн хааны багт энэ тоглолтоос сургамж авах зүйл маш их байлаа. Хамгийн эхэнд тэд олон гоолын боломж гаргаж, аюултай довтолгоон өрнүүлж чадаж байгаа ч гоол оруулах тал дээр асуудалтай байна.
Тоглолтын турш 35 удаа цохилт гүйцэтгэсэн хэрнээ хоёрхон гоол оруулна гэдэг нэг талаараа хангалтгүй үзүүлэлт. Эдгээр цохилтоос нь 14 нь хаалга руу чиглэсэн гэхээр Аяксын хаалгач Стекеленбург энэ өдөр ямар завгүй байсан нь харагдана.
Стекеленбург Реалын хэд хэдэн аюултай довтолгоог зогсоосноос гадна хаалганы шон ч Эзэн хааны багийнханд цөөнгүй удаа саад болсон гэдгийг дурьдах хэрэгтэй. Эхний гоолыг 21 настай Аяксын хамгаалагч Вурнон Анита өөрийнхөө хаалганд оруулсан. Харин 2-р үеийн 73 дахь минутад Гонзало Игуайн багтаа 2 дахь гоолыг авчирч багийнхаа ялалтыг баталгаатай болгожээ.
Аяксын менежер Мартин Иол өөрийнхөө тоглогчдыг хэтэрхий залуу байгаа учраас Реалын эсрэг балчирдлаа гэсэн байна. Харин Моуриньо түүний хэлснийг үгүйсгэж манай бүрэлдэхүүн ч гэсэн залуу тоглогчид олон байгаа. 21-с 23 насны тоглогчид багийн цөмийг бүрдүүлж байна. Тиймээс энэ бол Хүүхдүүд-хүүхдүүдийн эсрэг хийсэн тоглолт гэжээ. Мөн Жозе ялалт авсанд сэтгэл хангалуун байгаа ч баг нь илүү олон гоол оруулах ёстой байсан гэсэн юм.
| Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. Шүүгч- Дамир Скомина (Словения). |
|
| РЕАЛ МАДРИД – АЯКС – 2:0 (1:0) | |
| |
|
| Реал Мадрид | Аякс |
| Икер Касильяс | Маартен Стекеленбург |
| Альваро Арбелоа | Грегори Ван дер Вил |
| Рикарду Карвалью | Тоби Алдервейрельд |
| Пепе | Андре Ойер |
| Марсело | Вурнон Анита |
| Хаби Алонсо (83) | Деми Де Зеув (69) |
| Сами Хедира | Эйонг Эно |
| Криштиану Роналду | Сием Де Йонг |
| Месут Ёзил (88) | Урби Эмануэльсон |
| Анхель Ди Мария (80) | Мунир Эль Хамдауи |
| Гонсало Игуаин | Миралем Сулеймани (85) |
| Сэлгээ | |
| Педро Леон, 80 | Теему Тайнио, 69 |
| Лассана Диарра, 83 | Кристиан Эриксен, 85 |
| Серхио Каналес, 88 | |
| Шар хуудас |
|
| Хаби Алонсо, 28 | Деми Де Зеув, 9 |
24 сая еврогоор ирсэн Златан Ибрагимович шинэ багтаа хурдан идээшиж байна. Ронни – Златан нар Миланы довтолгооны шугаманд аюулай хослолыг үүсгэж багийнхаа ялалтын түлхүүр болсон юм. Златан Аваргуудын лигт 5 өөр багт тоглон гоол оруулж байгаа юм. Энэ амжилтыг өмнө нь Эрнан Креспо үзүүлж байсан билээ.
66 дахь минутад Миланы шинэ цэрэг Боатенгийн мөргөж өгсөн дамжуулалтыг Ибра хаалга чихсэн бол 3 минутын дараа Роннигийн ухаалаг дамжуулалтаар дахин гоолдсон юм.
Осерийн дасгалжуулагч Жен Фернандез багийнхаа ялалтыг Европын туршлагагүй гэдэг шалтгаанаар тайлбарлаж байна. ”Тэд европт бараг 900 гаран тоглолт хийсэн баг. Харин бид ердөө 15. Бас манай бүрэлдэхүүн тэднээс сул болохоор эн тэнцүү өрсөлдөхөд үнэхээр хүндрэлтэй байлаа” гэжээ.
55 дахь минутад Робиньо Патогийн оронд талбайд орж ирлээ. Ибра – Робиньо нэг биш гоол оруулах боломжтой байсан ч энэ удаа аз тэднийг ивээсэнгүй.
| Милан. Стадион “Жузеппе Меацца”. Шүүгч- Павел Балай (Румыния). |
|
| МИЛАН – ОСЕР – 2:0 (0:0) | |
| |
|
| Милан | Осер |
| Кристиан Аббьяти | Оливье Сорен |
| Джанлука Дзамбротта | Седрик Ангбар |
| Алессандро Неста | Адама Кулибали |
| Даниэле Бонера | Жан-Паскаль Миньо |
| Лука Антонини (71) | Стефан Грихтинг |
| Массимо Амброзини (15) | Деннис Олиеч |
| Андреа Пирло | Бенуа Педретти |
| Кларенс Зеедорф | Делвин Ндинга |
| Пато (55) | Стивен Ланжил (80) |
| Роналдиньо | Вальтер Бирса (73) |
| Златан Ибрагимович | Иренеуш Елень |
| Сэлгээ | |
| Кевин Принс-Боатенг, 15 | Энтони Ле Таллек, 73 |
| Робиньо, 55 | Камел Шафни, 80 |
| Инасио Абате, 71 | |
| Шар хуудас | |
| Кларенс Зеедорф, 57 | Стефан Грихтинг, 20 |
| Джанлука Дзамбротта, 83 | |
AC Milan v Auxerre
Uploaded by evolspeltz. – Discover the latest sports and extreme videos.
loading...




Милан хожсон нь сайн ч патог суулгана гэдэг надад таалагдахгүй байна
loading...
ронни үнэхээр багийн цөм нь байж чаджээ
loading...
Mongoliin hugjild geed zuv yum bichjee
loading...
ibra miland ingej ideeshij bnada
http://www.youtube.com/watch?v=HaE4d3nAL0g&feature=popular
loading...
MONGOLIIN HUGJILD
2010/09/16 at 3:28 pm
Монголчууд аливаа юмыг мэдрэхдээ маш сайн бөгөөд өөртөө уусгаж, ойлгох чадвартай ген өндөртэй хүмүүс. Саяхан 4 жилийн өмнө 200-аад орны ард түмний ойлгох чадварын генийн бүтцийг судалхад 1-т Еврей ард түмэн 2-т Монголчууд орж байсанг та бүхэн санаж байгаа нь лавтай биз. За яг юуны талаар ярих гээд байна вэ гэвэл гадаадад сурдаг монгол оюутан жилийн эцсийн шалгалт ойртход өмнөх орой нь шөнөжингөө бэлдээд маргааш нь А авдаг бол бүтэн жил бэлдсэн гадаад оюутан арай чамай – В авдаг тухай биш юм.
Энэ бол Боловсрол ТВ EPL-г хэрхэн дамжуулж байгаа тухай юм. Бидэнд 2009 – 2010 оны EPL-ийн тоглолтыг С1 тв хүргэсэн бөгөөд тэдний үзүүлж, харуулж, бэлтгэж найруулсан бүхнийг Боловсрол ТВ тэдний дайнд хүрэх хэмжээнд дамжуулж чадахгүй байна. Нийтлэл хамгийн түрүүнд эхлэхдээ Монгол хүний чадамж ярьсан. Энэ нь бид аливаа юмыг төгс байх хэмжээнд сэтгэж, хүлээж авахыг хүсдэг , ялгааг мэдрэхийг эрмэлздэг ард түмэн юм. Энэ талаар үг үсэг нийлүүлж суугаа томоохон компаний маркетингийн залуу би /Сур: Америкт ТВ-ийн чиглэлээр бага сага юм сурсан/ С1-ийхэнг магтаад, Боловсролыг муулах гээд байгаадаа биш юм. ТВ, Өргөн нэвтрүүлгийн эфирийн ажилд гүйцэтгэлийн зарчим, үзүүлэнгийн гүйцэтгэл гэж байдаг. Би энэ талаас нь ярих гэж байна л даа. Тиймээс С1-хэн баярлаад Боловсролынхон барайх зүйл биш юм. Ажлын нөхөрсөг шүүмж бөгөөд одоогийн үзэгчдийн хүсэж байгаа чиг хандлага юм. Над шиг дуу хоолойгоо хэн нэгэн нь хүргэж байж бид салбар салбартаа хөгжинө.
Юуны өмнө дэлхийн аварга уу ? EPL үү ? гэж ярьдаг шилдэг яриа дэлхийн фанатуудын дунд байдаг. Номер нэг ЛИГ-ийг дамжуулан гаргаж байгаа Боловсрол сувгийнхан болон ивээн тэтгэж байгаа компаниуддаа зуу зуу мянган үзэгчидийн өмнөөс талархал илэрхийлэе.
АНГЛИЙН ПРЕМИЕР ЛИГ хагас, бүтэн сайны тоглолт
EPL эхэллээ шторк явлаа
3-н нэвтрүүлэгч үг нээлээ. Та нараас бид ESPN тайлбарлагчид шиг байхыг хүсэхгүй ч шилдэг спортын сэтгүүлчид шиг байхыг хүсэж байна. Яагаад гэвэл та нар Спортын сэтгүүл зүйг бүрэн мэдэрдэг, авьяастай залуус учраас. Тэдэнд давуу сайн чадварууд байгаа ба тэрнийг нь нээж, өгөгдөл үүсгэх эфирийн найруулагч, продюссер алга. Бүгд л сайн спортын сэтгүүлчид.
Эдгээр нэвтрүүлэгчид бүгд спортын сэтгүүлчид. Тэд заримдаа буруу бөгөөд худлаа яридаг. Мэдээлэл нь эмх замбараагүй. Одоо интэрнэтээр мэдээллийг фанатууд маш түргэн авч байгаа. Тэд уул нь хэн юу, ямар сэдэв ярихаа тохиролцоод, тоглолтын өмнө жинхэнэ будаа болгохоор залуус байгаа юм уг нь.
??? Дэлгэцэн дээр графикаар тоглолтын хуваариуд болон тэргүүлэгчдийн дэлгэрэнгүй хүснэгт, статистик баримтууд, хагас action тоглолтын видео бэлдэцүүд юу ч байхгүй. /Эхлэл, завсарлага, Төгсгөлд/
Шууд нэвтрүүлгийн үед Компюьтер графикч ажиллуулах хэрэгтэй. /Интэрнэт ухдаггүй идэвхигүй фанатууд маш их байдаг тэд EPL юу болоод яагаад хэн ялаад, хэн ялагдаад байгааг болон тоон баримтууд хүснэгтийг огт мэдэхгүй. Нэвтрүүлэгчдийн амнаас л хэд гурван үг унахаар тэрнээр нь мэдээллээ баримжаална./
Шууд нэвтрүүлгийг илэн далангүй, чөлөөт байдлаас хийх гэж оролдсон ба тэр нь амжилт муутай. Аливаа шууд нэвтрүүлгийн үеэр нэвтрүүлэгчдийн голд ширээ байдаг. Хөлийг нь халхалсан байвал нэвтрүүлэгч чөлөөтэй, сандрал багатай хөтөлдөг. Энэ бол нотлогдсон зүйл. Ядаж л жижиг хөлийг нь халхалсан ширээ байдаг. Нэвтрүүлэгчийн биеийн бүх хэсэг гараад Опший план тавихаар бага зэрэг сэтгэлд тухгүй өөрчлөлт үүсдэг.
Тэгээд хүргэх гэсэн мэдээллээ цэгцтэй бөгөөд хүрээлэн байгаа мэдээлэлтэй уусгаж мэдээллийг нэгтгэх маягаар ярьж ойлгуулах хэрэгтэй . Оновчтой бөгөөд цэгцтэй бас олон мэдээдлэл.
ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ
Оройн мэнд гээд л Батзаяагийн хоолой орж ирнэ./тэрэнтэй хамт хоршиж тайлбарлаж байгаа хэлтэй устай нөхөр нь давгүй санагдсан./ Тоглолт эхэллээ. Хөлбөмбөгийн бас нэг гайхамшиг нь цаад стадионы интер шум буюу амьд орчний чимээ. Юу ч байхгүй чимээгүй орчинд 2 тайлбарлагч ярилцана. 2 тайлбарлагч яриж байхад цаад стадионы , тоглолтын, бөмбөг өшиглөлтийн амьд шум сонсогдох ёстой. Зочилж байгаа багын супер тоглогчийг Fuck гэж сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа бяцхан фанатын хоолойг сонсогдуулах хэрэгтэй . Энэ өөрөө жинхэнэ тоглолт үзэж байгаа мэдрэмжийг өсгөнө. Кайфийг мэдрүүлнэ. Бусад гадаадын дамжуулж байгаа эфирийг хараарай. Бүгд орчин чимээ дуутайгаа тайлбарлагчийн хоолойг гоё наалдуулна. Яг л цэнгэлдхэд нь байгаа мэт. ДУУНЫ НАЙРУУЛАГА ДЭЭР АНХААР ???
Тоглолтын хэмнэл бага зэрэг гоолгүй, довтолгоо эрчимгүй болоод ирэхээр 2 тайлбарлагч маань – тоглолт уйтгарын болж байна гээд л үзэгчидээ унтрааж эхэлнэ. Тайлбарлагч нар ямар ч үед гайхалтай сэргэлэн, тоглолтондоо орчихсон байвал АПЛ-т 90 мин уйтгартай тоглолт гэж байдаггүй юм. Сериа А л биш бол. Тоглолтын явцад тоон статистик, хүснэгийн тухай, дараагийн учираа, тоглолтын хэмнэл, өрнөл, бууралт, эмоци гээд л ритм бүрийг мэдрүүлж өөрсдөө сэргэлэн, цовоо, дуу чангатай байх хэрэгтэй. Цаана нь стадионы чимээ гараад л энд бид пиво мултдаад л үзэхэд ямар сайхан бэ ? Дүрс бас муу байгааг анхаараарай. Ямар сайндаа л өөр суваг эргүүлж хайх вэ дээ.
За тэгээд та бүхний алдааг бид хэллээ гээд та нар муу биш. Харин тааруу байгаа зүйлийг СТАНДАРТ-д нь оруулхыг л хүслээ. Тэр тарган нөхөр хээгүй, хэнэггүй байдлаа орхиж түргэн өөрчилөлтийг үүсгэх хэрэгтэй. Та нарын гарт ШИЛДЭГ ЛИГ байна. Аль болох ГИГАНТУУДЫН монголд олон Фанаттай тоглолтуудыг л үзүүлхийг хүсмээр байна. CHELSEA, MANU, гээд л . TOTTENHEM vs MANCITY байвал 2 гигантын тус тусын тоглолт давхцаж байвал ТОТ vs MANCITY 2-ыг гаргаж болно л доо. Гэхдээ л бусдаар CHELSEA, MANU 2 л монголоор дүүрэн /MASS-аараа /байгаа гэдгийг санаарай.
Эцсийн эцэст Англичуудад биш Монголчуудад л үзүүлж байгаа шүү дээ. Өндөр мэдлэгтэй хэдэн спортын хүрээнийхний дураар болсон болоогүй тоглолт үзэхийг хүсэхгүй байна. МАСС – нийт ард түмэн – ОЛОНХИ ҮЗЭГЧ – ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД.
За эцэст нь :
БОЛОВСРОЛ СУВАГ, SCORE STUDIO – АНГЛИЙН ПРИМИЕР ЛИГийн тоглолт эхэллээ ….. Бүх зүйл стандарт, дуу шуум хөгжим, хөтлөлт, график, мэдээ мэдээлэл… гайхалтай тоглолт эхэллээ дээ … алив тв-ийн дуугаа чангалдаа… HEREGTEI SANAGDAV ARILGASAN BAIHAAR NI DAHIAD ORUULLAA
loading...
heeh ibra ch ugsa iim bagt baavrlda tgd l inter ntrinha oodoos gooldoj chadadguin
loading...
Milan-d odoo zubhun hamgaalalt hamgaalalt gehees uur ug oldohgui ni dee
loading...
sonirholtoi hol bombog uzey gevel fantasy premier leagt negdeerei
1956050-402060 classic legue
1956050-402056 head to head
ta buhniig urij bna. Ene 7 honogoos ehelj bga temtseen uchraas yg odoo burtguuleerei.
9 sariin 16, !7 nd amjij
loading...
NEEREE REAL YMAR IH BOLOMJ ALDAA WE OZILIIN EHNII ASI BN. manchesterunitedfan.miniih.com
loading...
zyaza ene jil real barca milan chelsea gesen baguud alaltshande ghde bayern inter arsenal manu geh met baguud orolgui yhav harin milanii hamgaalalt jhn asuudaltai yumshig sanagdaad bhiin
loading...
robinho ibra pato ronni 4iiig yaagaad tsug gargaj bolohgui bgaan bol robinho uulana zuunii hagas deer sain togoldog pato baruuniii hagas deer togloood ibragiin ard ronni ch yumuuu iiimerhuuu bairlalaaar togloj bolmooor l sanagdaad bgaa yum daaa…..
loading...