Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, NHL, Хоккей » Стаал эргэж ирэх болоогүй

GD Star Rating
loading...

Питсбург Пингвинз багийн гол тоглогчдын нэг Жоран Стаал улирлын эхний тоглолтуудад багтаа тус болж чадахгүй болжээ. 22 настай Стаал өнгөрсөн улирлын сүүл хавьцаа Дорнод бүсийн хагас шигшээн эхний Монреалын эсрэг хийсэн тоглолтонд хөлийнхөө шөрмөсий бэртээсэн юм.

Стаал зуны турш бэртлээ бүрэн эдгээхээр идэвхтэй эмчлилгээ хийлгэж байсан ч шинэ улирлын өмнөхөн дахин бэртлээ сэдрээж 1 сар гарангийн дараа эргэж ирэх болж байна.

Пингвинзчууд 10 сарын 7-нд Филидельфигийн эсрэг шинэ улирлын эхний тоглолтоо хийнэ. NHL-д хамгийн залуудаа хет-трик хийсэн, хамгийн залуудаа торгуулийн цохилтоос шайб оруулсан гээд олон амжилтыг Стаал үзүүлсэн. Тэрээр 2006 оны драфтын 2-р сонголтоор Питсбургт ирсэн.

Өнгөрсөн улиралд Стаал 82 тоглолтонд 42 оноо авсан бол плэй -оффт 11 тоглолтонд 5 оноо авчээ. Пингвинзийн ерөнхий менежер Рэй Шеро ”Бидний хувьд тэр бэртэл нь хурдан эдгэрч байгаа нь маш хэрэг. Улирлын эхний тоглолтуудад Стаал их үгүйлэгдэх болно. Аль болох хурдан эргэж ирэхийг нь хүсье” гэжээ.

GD Star Rating
loading...
Стаал эргэж ирэх болоогүй, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: