Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Челсигийн гоолын цуврал үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Челси аваргуудын лигийн эхний ялалтаа тун амархан авлаа. Словакын Жилина багийн талбайд тэд зочлон эхний үед л 3 гоол оруулж ялалтаа баталгаажуулжээ.
Лондоны багийн премьер лигийн гайхалтай форм, аваргуудын лигийн энэ ялалтай нийлээд тэд сүүлийн 5 тоглолтдоо 21 гоол оруулаад байна.
Премьер лигийн өмнөх тоглолтонд дубль хийсэн Майкл Эссьен гоолын цувралаа энд үргэлжлүүлж гоолын салхийг 13 дахь минутад хагалсан. Түүний гоолын дамжуулалтыг Анлека зүүн жигүүрээс өгсөн юм. 11 минутын дараа Анелка өөрөө довтолгоонд орж тооны харьцааг 2 : 0 болгосон гоолыг орууллаа. Энэ гоолынхоо дараа Анелка гараа зөрүүлэн гоолын баяраа тэмдэглэсэн нь Францын хөлбөмбөгийн холбоог бассан хэрэг аж. ДАШТ-ий үеэр гаргасан зохисгүй авирийнх нь төлөө түүнийг Францын хөлбөмбөгийн холбоо 18 тоглолтоор торгосон. Гэвч Анелка дахин шигшээ багтаа тоглохгүй гэж мэдэгдсэн болохоор Хөлбөмбөгийн холбоогоо алиалагчид гэж нэрлэж байлаа.
28 дахь минутад Малудагийн булангийн цохилтыг Терри мөргөсөн ч шон онолоо. Харин ойж ирсэн бөмбөгийг нь Анелка нэмж дбль хийсэн юм.
Эхний үед Челси хаалга руу 4 цохилт чиглүүлснээс 3 нь гоол болсон.
2-р үеийн 48 дахь минутад Челсигийн залуу довтлогч Даниел Старриж гоолдож тооны харьцааг 4 : 0 болгосон.
Харин 55 дахь минутад Петр Чех хайнга алдаа гаргаж бөмбөгөө алдсанаар нэр төрийн ганц гоолыг талбайн эзэд оруулсан.
Энэ хэсгийн Спартак – Марсель багуудын тоглолт Оросуудын азтай ялалтаар өндөрлөлөө. Спартакчууд тоглолтын турш ганц ч удаа хаалга руу чиглэсэн цохилт хийгээгүй. Гэсэн ч тэд өрсөлдөгч багийнхаа  Аспиликуэтагийн ачаар 3 оноо авч чадлаа. Марсельчууд 27 цохилтын 7-г нь хаалга руу чиглүүлсэн хэрнээ гоол оруулж чадсангүй. Бөмбөг бөөрөнхий гэдэг энэ дээ.

On-line трансляция.

Жилина. Стадион “Жилина”.
Шүүгч- Бьорн Кайперс (Голланд).
ЖИЛИНА – ЧЕЛСИ – 1:4 (0:3)
Эссьен, 13 (0:1). Анелька, 24 (0:2). Анелька, 28 (0:3). Старридж, 48 (0:4). Оравец, 55 (1:4).
Жилина Челси
Мартин Дубравка Петр Чех
Любомир Гулдан (79) Бранислав Иванович
Йозеф Пьячек Алекс
Марио Печалка Джон Терри
Патрик Мраз Юрий Жирков
Роберт Еж Майкл Эссьен
Бабатунде Белло Джон Оби Микель
Эмиль Рильке (57) Йосси Бенаюн (79)
Мамоду Сесай (62) Даниэль Старридж (62)
Адмир Владавич Флоран Малуда (88)
Томаш Оравец Николя Анелька
Сэлгээ
Павел Полячек, 57 Гаэль Какута, 62
Томаш Майтан, 52 Джошуа Макэхран, 79
Станислав Ангелович, 79 Патрик Ван Анхольт, 88
Шар хуудас

On-line трансляция.

Марсель. Стадион “Велодром”.
Шүүгч- Флориан Майер (Герман).
МАРСЕЛЬ – СПАРТАК – 0:1 (0:0)
Аспиликуэта, 81 -Автогоол (0:1).
Марсель Спартак
Стив Манданда Андрей Дикань
Сесар Аспиликуэта Сергей Паршивлюк
Хилтон Николас Пареха
Габриэль Хайнце Марек Сухи
Тайе Тайво Евгений Макеев
Лучо Гонсалес (83) Эйден Макгиди (83)
Эдуард Сиссе Александр Шешуков (88)
Бенуа Шейру Ибсон
Матье Вальбуэна Алекс (90)
Андре Айю Дмитрий Комбаров
Брандао (62) Веллитон
Сэлгээ
Андре-Пьер Жиньяк, 62 Ренат Сабитов, 83
Джордан Айю, 83 Ари, 88
Мартин Штранцль, 90
Шар хуудас
Брандао, 61 Алекс, 55
ЖирокThe funniest videos are a click away

#

N Команда T. В Н П М О
1 ЧЕЛСИ 1 1 0 0 4-1 3
2 СПАРТАК 1 1 0 0 1-0 3
3 МАРСЕЛЬ 1 0 0 1 0-1 0
4 ЖИЛИНА 1 0 0 1 1-4 0

GD Star Rating
loading...
Челсигийн гоолын цуврал үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. soccer says:

    manai xoid xorshiin 2 bag sain toglox heregtei shuu uraa uraaa uraa rubin spartak 2 xesgeesee garnaa harin zenit cska moskow 2 euro league d shovgiin naimd bol zoolttoi kkk

    GD Star Rating
    loading...
  2. ene chelsea ene jil bur aimar bnaa yaana azguitehgui l bol finald shalgariishu harin realtai mine taaraasai! kkk

    GD Star Rating
    loading...
  3. blue son says:

    Ene jil archsaar bgaad finald myy barsa um yy jose-giin bagiig ylj abarga bolnoo
    Munxuulei chi xuurxun shuu Real iin fan bas chelsea-g demjij bna,Myysain Manu-giin plastik fan-yyd yasan be bur syraggui boljee ta nar bas chelsea-g sem uzeed ybj bna uu aan hehehe

    GD Star Rating
    loading...
  4. Би Дрогбад хайртай тэр жинхэнэ эр хүн, хар азарга ,хүчирхэг биетэй

    GD Star Rating
    loading...
  5. ma bagiig harj l bai oor yu ch helehveedee gej

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: