loading...
Дэвисийн цомын тэмцээний дэлхийн бүсийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Франц – Аргентин, Серби – Чех гэсэн оноолтууд таараад байгаа бөгөөд эхний тоглолтууд өчигдөр явагдлаа. Хуан Мартин дель Потро бэртлийн улмаас энэ тэмцээнд оролцох боломжгүй байгаа. Аргентинчууд Францад эхний тоглолтдоо 2 : 0-ээр ялагдаж байна.
Дэлхийн чансааны 15 -д эрэмбэлэгдэж байгаа Гаель Монфиль Давид Налбандьяныг 6-4 2-6 6-4 6-3 гэсэн харьцаагаар 4 сетэд буулган авлаа. Энэ жил Монфиль Дэвисийн цомд нэг ч ялагдаагүй гайхалтай амжилтыг үзүүлж байгаа юм. Налбандьянтай хийсэн тоглолтонд Монфиль 27 удаа эйс хийжээ.
Хагас шигшээ нөгөө хос Серби – Чехийн тулаан 1 : 1-ээр тэнцээд байна. Эхний тоглолтонд Радек Штепанек Виктор Тройцкиг 4 сетэд буулган авч Чехүүд тэргүүлж байлаа. Харин 2 дахь тулаанд Яанко Типсаревич Томаш Бердыхыг 7-5 6-2 2-6 7-6-өөр буулган авч цувралыг тэнцүүлсэн. Уг нь энэ тоглолтонд Яанкогийн оронд Америкийн нээлттэй тэмцээний финалист Новак Жокович ролцох ёстой байсан ч бага зэргийн зовиуртай байгаа болохоор энэ тэмцээнд оролцож чадахгүй болсон.
Дэвисийн цомын финалын тоглолтнд 12 сарын 3, 5-нд явагдах юм.
loading...



