Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль, МанЮ, Түүх, баримт » МанЮ – Ливерпулийн хоорон дахь ”топ 10′ тоглолт

GD Star Rating
loading...

Бүх дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарал ням гаригийн үдэш Олд Траффорд руу чиглэх болно. Испанид Эль Класико болоход яг иймэрхүү уур амьсгалтай байдаг. Английн Эль Класико гэж хэлж болох энэ тулаан хоёр багийн хувьд улирлын хамгийн чухал тоглолтонд тооцогддог. Заналт дайснаа ялж чадсан л бол тэр улирлын нэгэн том даалгавар нь биелэж байгаа нь тэр.
SN та бүхэнд Мятрашгүй өрсөлдөөнүүд булангаараа Английн дерби гэж нэрлэгддэг эдгээр багийн өрсөлдөөний түүхийг хүргэж байсан билээ.
Харин энэ удаа 2 багийн түүхэн дэх 10 гайхалтай тоглолтыг танилцуулж байна.

Тоглолтын preview

Manchester United 2 Liverpool 2 – 1992 oны 10-н сар…

Багуудын дайсагнал аль хэзээний өндөр хэмжээндээ хүрсэн байсан үеийн 4 гоолтой нэгэн гайхалтай тоглолт. Дон Хатчинсон, Иан Раш нар эхний үед гоолдож Ливерпуль  2-0 оор тэргүүлж эхэлсэн. Талбай дээрх тоглолтыг харахад Улаанууд Олд Траффордоос гурван оноо авж явах гэж байгаа мэт л харагдаж байв. Гэвч аз талбайн эздийг хаясангүй. 78дахь минутанд Марк Хьюз гоолдож Юнайтедийн урам зоригийг буцааж авчирсан юм. Улмаар цаг дуусахаас өмнө тэрээр дахин  гоолдож тоог тэнцүүлсэнээр хожигдлоос багаа аварсан байна.

Liverpool 3 Manchester United 3 – 1994 оны 1-р сар

Юнайтед ямар ч багийг бутниргэхээр хүчтэй байсан үе.. Жилийн өмнө лигийн хамгаалсан тэд урам зориг дүүрэн Энфилдэд ирсэн. Үйл явдал ч ном ёсоор өрнөж  Стив Брюс, Райн Гиггз болон Денис Ирвиний ийн чөлөөт цохилтоор гоолдсон бөгөөд Ливерпульд оноо авах ямар ч боломж байхгүй мэт харагдаж байв. Гэхдээ ингээд бүх зүйл дууссангүй.  Нигель Кло хариуг нь сайн барьж 2 гоол хийсэн бөгөөд Нэйл Руддок эцсийн мөчид мөргөж гоолдсоноор Энфилдээс амархан 3 оноо авна гэж бодож байсан Юнайтедад 1 оноотой гэртээ буцсан юм.

Manchester United 2 Liverpool 2 – 1995 оны 10-н сар

Эрик Кантона Кунфу үсрэлтээсээ болж 10 сар торгуулаад дөнгөж эргэж ирээд байсан үе.  Кантона Никки Баттд  гоолын дамжуулалт өгч  баг нь тэргүүлж эхэллээ.  Гэвч тэдний тэргүүлэл  удаан үргэлжлээгүй бөгөөд Робби Фаулер  хариуг нь барьж 2 гоолоор Юнайтедийн хаалгыг мялаалаа.  Гэхдээ эцсийн дүнд Юнайтедийн фенүүд цэнгэлдэхэд баяртай үлдсэн. Цаг дуусаж байхад  Хаан Эрик пеналтиас гоолдож маш үнэ цэнэтэй 1 оноог багтаа авчирч чадсан.

Liverpool 1 Manchester United 3 -1997 оны 4-н сар

Тухайн үедээ Юнайтедийн хамгаалалтын нуруу болж байсан Гэри Паллистер МанЮ-гийн ялалтад маш их тус хүргэсэн.  Бекхамын хөндлөн дамжуулалтыг тэрээр амжилтай мөргөж Чөтгөрүүд тоглолтын санаачлагыг авлаа. Жон Барнес Копуудаас тоог тэнцүүлсэн боловч Паллистер дахин нэг гоол оруулж өрсөлдөгчөө  хүнд байдалд оруулсан байна. Эцсийн цэгийг Энди Коул тавьж Энфилдийг нам гүм болгосон юм.

Manchester United 0 Liverpool 1 – 2000 оны 12 сар

Ливерпүүл Юнайтедыг хожоогүй 10-н тоглолт болоод байсан үе. Ийм үед Дэнни Мерфи багийнхаа хар цувралыг зогсоож Олд Траффордод багтаа ялалт авчирсан. Заналт дайснаа ялсан Ливерпульчууд тэр улиралдаа урамтай тоглож 3 цом хүртсэн.

Liverpool 3 Manchester United 1 – 2001 оны 11 сар

Энэ 2 багийн тоглолтын үеэр уур амьсгал үргэлж галзуу байдаг .Гэхдээ энэ удаагийн тоглолт  бүр ч илүү байсан гэдэг. Ульегийн бие муудаж тааруухан байсан ч багийнх нь ялалт түүнийг хурдан сайжирхад тус болсон нь дамжиггүй.  Ливерпүүлчүүд  гайхалтай тоглож Алтан жаал Майкл Оуэн дубль хийж Жон Арне Рийз хаахын аргагүй хүчтэй цохилтоор гоол оруулсан.  Дэвид Бекхэм гоолдсон ч МанЮ-д нэр төрийн ганц гоол болон үлдсэн.

Manchester United 4 Liverpool 0 – 2003 оны 4н сар

One team show буюу нэг багийн илт давамгайлал дор явагдсан тоглолт. Гоолын машин Рүүд   хором мөч болгонд Улаануудыг сандаргаж байсан юм.Энэ хүнд үед  Сами Хийпиа улаан хуудас авч багаа бүр хүнд байдалд оруулсан. Рүүд торгуулийн цохилтоос гоолдож Гиггз, Сульшер нар нэг нэгийг нэмэрлэсэн юм. Нистелрой 2 дахь гоолоо оруулж Ливерпулийн түүхэн дэх гутамшигт ялагдлын эцсийн цэгийг тавьсан.

Manchester United 3 Liverpool 0 – 2008 оны 3н сар

Бас нэгэн Юнайтед дангаараа давамгайлсан тоглолт. Мэдээж бас нэг улаан хуудастай. Энэ удаагийн хохирогч нь Машерано байлаа. Түүний гаргасан үйлдэлийг зөвтөхөд хэцүү. Вес Брауны гоолоор давамгайлж эхлэхэд Машерано улаан хуудас авж байдлыг бүүр дордуулсан юм. Роналду мөргөж, Нани хамгаалагчдын алдааг ашиглаж гоолдсоноор энэ тоглолт дуусав.

Manchester United 1 Liverpool 4 – 2009 оны 3н сар

Ливерпүүлийн Чөтгөрийн талбай дээр үзүүлсэн хамгийн сайн тоглолтуудын нэг. Эхлээд Роналду пеналтиас гоолдож тоглолт чөтгөрүүдийн талд тун сайхан эргэсэн.

Гэсэн ч Видичийг Торрес ядах юмгүй аргалж тооны харьцааг тэнцүүлсэн. Дараа нь Жеррард, Ауерелио, Доссена нар гоолдож Юнайтедийг талбайд нь бутниргэн эртний өсөө авч чадлаа.

Энэ үр дүн Ливерпүүлийн аваргын цом хүртэх горьдлогыг дахин сэргээсэн боловч харамсалтай нь тэд өмнөх олон хайнга тоглолтуудаасаа болоод цомд хүрж чадаагүй юм.


Manchester United 1-4 Liverpool Highlights 14.03.2009 @ Yahoo! Video

Liverpool 2 Manchester United 0 – 2009 оны 10н сар

Тоглолтын өмнө Рафаг Ливерпүүлийн муу тоглолттой холбогдуулж маш их шүүмжилж байв. Харин талбай дээр Ливерпүүл хариуг нь тун сайхан барьж дайснуудаа хожсоноор тэр шуугианыг түр ч болов дарсан. Торрес мөн л гялалзан Риог хурдаар илүүрхэн довтолж хаахын аргагүй цохилтоор гоолдсон. 2 дахь гоолыг Нгог хийснээр ”МанЮ-гаа ч нэг барчаад байгаамаа”  гэдэг хэллэг Монголд моод болоход хүргэсэн. Энэ тоглолтонд Видич болон Машерано нар улаан хуудсаар торгуулж хөөгдсөн.

by Boboz

GD Star Rating
loading...
МанЮ - Ливерпулийн хоорон дахь ''топ 10' тоглолт, 8.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. jagaa says:

    welcome to real-madrid.blog.banjig.ne

    GD Star Rating
    loading...
  2. welcome to

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    goeoo goe ene 2 bs ghde ene udaagiihiine yagd ch ym ManU hojih magdlal undur ym shig sanagdaad bgn gdhe harj l baiya yu es bolo bile

    GD Star Rating
    loading...
  4. liverpool go manugiinhan barahq torres gerrard gogo

    GD Star Rating
    loading...
  5. malchin says:

    go liverpool oroi hedess garah bilee

    GD Star Rating
    loading...
  6. aaya says:

    za ene ch yaahav manai milan neg l bishee ter dasgaljuulagch gej super pippog shuttse neg aalz bn aaa……………… alleri aalziiig yabuulaaasai………….. ter saihan bureldhuuuniiig unheer uchiriiiig n olj chadahgui bn……………. urid shoniiin togloltooos l yamarch zohion baiguulalt bhgui booon uimsen hed………….. utgagui yumaaaaaaa leonardo n deer bsn yum yadaj l brazil toglogchdtoigooo sain hariltsana…….. urid shoniiin goaliin huvid bol ronaldinhoogiiin ogson assistiiig Inzaghi guitseeej neg goal….. tegeeel bolooo ooor yuchgui

    GD Star Rating
    loading...
  7. YNWA says:

    —————————Reina———————–
    G.Johnson–J.Carragher–M.Skrtel—-P.Conchesky
    S.Gerrard——–R.Merieles——L.Leiva——M.Jovanovic
    ————— J.Cole—————-
    ————-F.Torres—————— My predictable

    GD Star Rating
    loading...
  8. liverpool says:

    Yostoi yanztai yum bolnoo. Hen ni hojih ni asuudaltai l yum……..

    GD Star Rating
    loading...
  9. bat says:

    man u hojchloo zaluusaa uul ni liverpool ene togloltond hojson ih heregtei bsiim da negent ur dun iim hoino yaay gehev

    GD Star Rating
    loading...
  10. d says:

    Azgui zalhuu butelgui heterhii unetei irsen unendee hurdegui gj yamagt goochluulsaar irsen Berba эцсийн эцэст энэ бүхэн хариу өгч өөрийгөө ямар тоглогч болохыг харууллаа. САФ тэгж их олон гоолын боломж алдаад, бас залхуураад байхад нь л итгэл хүлээлгэж гараанд гаргаад Берба боло миний Кантано гээд байдаг байсны учир тайлагдах шивдээ. Жерардын чөлөөт цохилтноос хийсэн гоол гоё байсан гэхдээ Бербагийн 2дахь гоол жинхэнэ гайхамшигтай байлаа гэж. Бас нэг зүйл Видич ахлагчийн туузыг байнга зүүхээр болж байх шиг байна.

    GD Star Rating
    loading...
  11. Энхбат says:

    Үнэхээр сайхан тоглолт боллоо

    GD Star Rating
    loading...
  12. Ner tortei hojigdol

    GD Star Rating
    loading...
  13. altansukh says:

    tiim ee miland bas az barag algoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: