loading...
Английн хамгийн агуу өрсөлдөөн эргэн ирлээ. Энэ ням гаригт Олд Траффордод премьер лигийн хамгийн ширүүн тэмцэл өрнөх болно. Английн түүхэн дэх агуу амжилттай 2 багийн тулаан үргэлж олны анхаарлын төвд байдаг. Сүүлд энэ 2 багийн тулаан Олд Траффордод болоход Рүүни – Торрес нар гоолдож байлаа. Гэвч хожлын бөмбөгийг Пак Жи Сун оруулж Чөтгөрүүд заналт өрсөлдөгчөө ялж байсан билээ.
Тэр тоглолтоос хойш МанЮ-д ч тэр, Ливерпульд ч тэр олон өөрчлөлт орсон. Улаануудын дасгалжуулагч солигдож Сер Алексын дотны анд Рой Хожсон тэднийг удирдах болсон. 7 сард ажлаа хүлээж авахдаа Хожсон Сертэй олон жилийн өмнөөс нөхөрлөж байгаагаа хэлээд тэдний харилцаанд энэ тоглолт сэв суулгах вий гэж эмээж буйгаа хэлсэн. Харин саяхан өгсөн ярилцлагадаа МанЮ – Ливерпулийн тулааныг зөвхөн Английн төвшинд бус дэлхийн төвшинд ярих тоглолт гэж нэрлээд, өмнө нь Италид байхдаа оролцож байсан Юве – Интерийн тоглолттой зүйрлэжээ. Мөн хамгийн сайн 11 тоглогчоо гараанд гаргаж ялахын төлөө тэмцэнэ гэсэн.
Мэдээж энэ ялалтыг авч чадах юм бол Ливерпулийн фенүүд түүнийг лигтээ тааруухан амжилт үзүүлсэн ч уучилна гэдгийг тэр мэдэж байгаа.
МанЮ-гийн босс Сер Алекс Фергусон ч үүнтэй адил ярилцлага өгчээ. Английн лигт хамгийн олон ажиллаж байгаа дасгалжуулагчын хувьд тэр энэ тулааны хэр зэрэг чухалыг сайн мэднэ. Мөн Рой Хожсон туршлагатай мэргэжилтэн учраас ямар ч гэнэтийн бэлэг барихыг үгүйсгэсэнгүй.
Мэдээж хэрэг иймэрхүү том тулааны өмнө 2 багийнхан өдөөн хатгасан ярилцлага маш их өгдөг болохоор 2 багийн дасгалжуулагчдын яриагаар энэ хэсгийг өндөрлөе.
Статистик
Энэхүү тулаан нь 2 багийн Английн лиг дэх 154 дэх тоглолт. МанЮ өнгөрсөн 3 сард талбайдаа ялснаар 59 дэх удаагаа Ливерпулийг лигтээ буулган авсан. Харин Улаанууд 52 удаа ялж, 43 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.
Бүх тэмцээний хувьд гэж ярих юм бол 180 дахь тоглолт болох гэж байна. Райн Гиггз энэ 2 багийн тулаанд 38 удаа оролцсон амжилтаар тэргүүлдэг.
2 багийн хоорон дахь хамгийн том ялалтыг Ливерпульчууд 7–1-ээр байгуулж байна. Гэхдээ энэ тоглолт 1895 онд МанЮ-г Ньютон Хит нэртэй байхад болж байсан юм. Түрүү жилийн өдийд Ливерпуль МанЮ-г талбайдаа 2 : 0-ээр ялж байсан. Машерано, Видич талбайгаас хөөгдсөн тун ширүүн тулаан болсныг та бүхэн санаж байгаа байх Фернандо Торрес эхний гоолыг оруулж, улмаар Давид Нгог эцсийн цэгийг тавьж байсан. Нгог энэ улирлын эхэнд тун сайн формтой байгаа бөгөөд альхэдийнэ 5 өөр тэмцээнд гоолдоод байгаа.
Форм
Хоёр баг долоо хоногийн дундуур Европын тэмцээнд оролцсон ч эсрэг үр дүн үзүүлсэн. МанЮ Аваргуудын лигт Шотландын Рэйнжерстэй тоглож 0 : 0-ээр тэнцсэн. Үүнээс гадна Луйс Валенсигээ гэмтлийн эмнэлэг рүү үдэж хүнд хохирол амсаад байгаа. Сер Алекс Фергусон түүнийг 2 сар гэхэд эргэж ирэх боломжтой гэж ярьсан байсан.
Харин Ливерпульчууд Европын лигийн эхний тоглолтоо Штяуагийн эсрэг хийж 4 : 1-ээр буулган авсан. Лукас Лэйва энэ тоглолтонд оруулсан гоолоо удахгүй мэндлэх хүүдээ зориулсан бөгөөд карьерийнхаа хамгийн сайхан гоолоор нэрлэсэн байсан. Мөн Давид Нгог дубль хийж өөртөө итгэх итгэлээ улам нэмжээ.
Премьер лигийн сүүлийн тоглолтдоо 2 баг хоёулаа тэнцээ авсан. Ливерпульчууд Бирмэнгэмийн эсрэг тун хангалтгүй тоглолт үзүүлж гоолгүй тэнцсэн.
Пепе Рэйнагийн гайхалтай хаалтууд тэднийг ялагдлаас аварсан. Харин МанЮ тэдэнтэй адил 1 оноо авсан ч арай өөр байдлаар.
90 дэх минут хүртэл Чөтгөрүүд тоглолтыг 2 гоолоор тэргүүлж байгаад тун харамсалтай байдлаар дараалан гоол алдаж хүнд цохилтод орсон. Сүүлийн мөчид тоглолтыг эргүүлэх ”авьяастай” Тим Кэхиль тэдниг ийнхүү 1 оноотой үлдээсэн юм. Тэдний энэ азгүйтлийг ашиглан Челси онооны зөрүүгээ холдуулаад амжсан байгаа.
Лигтээ 2 баг нилээд хол зөрүүтэй байгаа. МанЮ 4 тойргийн дараа 8 оноотой 3-р байранд бичигдэж байна. Харин Улаанууд 5 оноотой 13-р байранд.
Бүрэлдэхүүн
Хожсон болон Фергусон Европын тоглолтуудад зарим тоглогчдоо амраасан.
Фергусон бүр Эвертоны эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ тэр чигээр нь өөрчилсөн байгаа.
Рио Фердинанд хүнд бэртлээсээ эргэж ирж Рэйнжерсийн эсрэг гараанд гарч тоглосон. Ливерпулийн эсрэг хийх тоглолт бол түүний шинэ улирлын анхны тоглолт. Түүнтэй хамт Ван дер Сар, Скоулз, Видич нар Аваргуудын лигийн тоглолтыг өнжөөд гарааны бүрэлдэхүүнд эргэн ирсэн.
Мөн Уэйн Рүүни гэр бүлийн асуудлаа зохицуулсан тул гарааны бүрэлдэхүүнд дахин нэгджээ.
Улаануудаас Дирк Кюит бэртэлтэй байгаа. Стивен Жеррард, Торрес Европын лигийн тоглолтыг өнжиж амраад амжсан. Иованович, Пульсен нар ч адилхан.
Боломжит гарааны 11 :
МанЮ: Ван дер Сар, Невиль, Фердинанд, Видич, Эвра, Нани, Скоулз, Флетчер, Пак, Бербатов, Рүүни.
Ливерпуль: Рэйна, Жонсон, Каррагер, Шкртэл, Кончески, Макси , Жеррард, Лукас, Иованович, Коул, Торрес.
loading...




ManU magadgui 4:3:3 -aar togloj magadgui shuu. chichirato garch magad. er ni Fergi beleg barihdaa sain daa. Gibson garaand garch boloh yum.
loading...
forza AC Milaniii fanatuudaaaa bagiiinhaaa talaar setgel bodloo huvaaltsaj zarim togloltiiig n nillj uzej kife medertsgeey eeeeee……………. aaya_bt@yahoo.com hayagaaaar add hiiigeerei…………………… ene jil bag maani yum duulgah bhaaa ugui yumaaa gehed ireh jil duulganaaaa odooo bureldhuuun unheer saihan bolj bgaaa haalgach hamgaalaltaaas busdaar
loading...
Liverpoold xerev Reina,Johnson,skrtel,agger,koncesky,meireles,poulsen,Gerrard,cole,babel,Torres gej garaand garval ManU-n xyvid togsgol irne gesen vg
loading...
herhehiig tenger medne shuu dee. amjilt ulaanuudaa
loading...
liverpool hojoosoi tegvel ter Leeds U -iin araas orloo ene ter geed bsan nohduudiin amiig taglaad toglogchidiinh ni setgel sanaa sergeed PL-iin orsoldoon jinhene goe bolno doo ,ene ulirald Liverpool herhen togloh ni ene togloltoos ih hamaarna gej bodoj bna
loading...
Yu bolno gej yostoi taahiin araggui toglolt boloh ni de.
loading...
liverpool khojooroi shuu. torres gool oruulna gej itgeltei bn
loading...
Za ene Toglolt bol Ugaasaa Delhiin hemjeenii Aguu toglolt 3n onoo Chuhal bish end zuvhun ner hund Aldar Ner Tgeed Medeej Liverpoolee Yalchaasai gej naidaj Baina. Manu giihandaa mun amjilt husiii Hezeed bidnii Munhuun daisan geench Manug hundeldiin Za Tgeed KOPAAAAA AMJILT GAlzuuraad Bagaa demjeerei YNWA
loading...
lIVERPOOL YLWAL SAIN L BNA URAGSHAAAAAAAAAAAAA
loading...
liverpool hojoosoi man u-giin suuliin togloltuudaas harhad barag shaalgah bha
loading...
Steven Gerrard-n toglolt orood hol oiriin damjuulalt eznee olood,tsohiltuud haalgaa onood ehluul Manchester-nhen evgui bdald ornodoo.za 2land ni amjilt husie…God bless Liverpool and damn Manchesters
loading...
liverpool go liverpool ylnaa manugiinhan chadahqee ter turuulne geed bga bodliig ni manugiin fanatuud bolon manugiinhanii tolgoinoos ni salgaad ogi
loading...
ter turuulne geed bgan manug ter bodliig ni tolgoinoos ni salgaad ogi
loading...
manu1
loading...
chadiishdee hojiishdee liverpool
loading...
MANUTD IS RED DIVEL, LIVERFOOL IS RED DUCK
loading...
Yoo tesej chadahguinee daanch 90 minute yamar hurdan unguruh boldoo Joe Cole hen gedgee haruulah tsag irseen Torres Gerrard 2 goaldoosoi hamgaaltnaas aij bna gehdee zugeeree aih yumgui alaltsaj togloh heregtei GO GO Liverpool!! Englandiin zuunii shildeg bag!
ene gehdee bi manager bsan bol ingeh bsan
—————————Reina———————–
G.Johnson–J.Carragher–M.Skrtel—-P.Conchesky
S.Gerrard——–R.Merieles——L.Leiva——M.Jovanovic
————— J.Cole—————-
————-F.Torres——————
loading...
liverpool 1 turuulnee gej itgej bn
loading...
medeej Liverpooliig demjine dee hetsuuhen l haragdaj baina gehdee Torres Gerrard 2 baigaa tsagt boloh bailgvi dee
loading...
torres bgaa iim chn liverpool chood alzahkuu bz dee gj
loading...