loading...
Бэртлээсээ эргэн ирсэн Яао Мин ирэх улиралд нэг тоглолтонд 24 минутаас илүү тоглож чадахгүй болжээ. Түүний ясанд хүнд ачаалал өгөхгүйн тулд ийм шийдвэрийг багийн эмч, мэргэжилтнүүд гаргасан юм байна. Харин плэй -офф эхлэх үед түүний бие харьцангуй гайгүй болсон байх учраас илүү минут тоглож болох гэнэ. Нэг тоглолтонд 24 минутаас бага хугацаагаар тоглосон ч гэсэн дараагийн тоглолтонд илүү минут тоглож болохгүй юм байна.
Роккетсийн дэд ерөнхийлөгч, туслах дасгалжуулагчдын Кэйт Жонс Housten Chronicle-д өгсөн ярилцлагадаа ”24 бол түүний энэ жилийн дугаар. Бид 4 сар хүртэл энэ байдлаар явахаар болсон. Энэ бол Яаод хүнд ачаалал өгөхгүйгээр бүтэн улирал тоглуулах хамгийн боломжит арга. Бэлтгэл ч дээр ч гэсэн ийм байх болно.
Хэрвээ даваа болон лхагва гаригт дараалан тоглолттой бол Яао мягмар гаригт хөнгөн бэлтгэл хийнэ. Гэхдээ бөмбөгний төлөө биш дангаараа.
Яао Мин сүүлийн 5 жил энэхүү ясны өвчний болж шаналж байгаа. Сүүлийн улирлуудад түүн бүтэн тоглосон жил байхгүй. Өнгөрсөн жилийн 7 сард тэрээр зүүн хөлийн хагалгаанд орж түүнээс хойш бэртлээ эдгээж байгаад одоо л спортдоо эргэн ирж байгаа. Роккетсийн ерөнхий менежер болон дасгалжуулагчид түүний байдлыг ойлгож байгаа болохоор Яаогийн бэлтгэлийг тусад нь хийлгэх тал дээр зөвшөөрсөн. Роккетсийн бэлтгэлийн нээлт 9 сарын 25-нд эхлэх бөгөөд 10 сарын дундуур тэд Хятадад зочилж Нью Жерсигийн эсрэг 2 нөхөрсөг тоглолт хийх юм.
loading...




sain sain. Yao irj l bval. Yao shig tov ahij oldohod hetsuu dee
loading...
Yao ming bol delhiin hamgiin sain toviin toglogch dahin ergen ireh bolson d mash ih bayartai b,na 2 metr 20 s deesh NBA d Yao shig ingej sain togloj od bolson toglogch baihgui 220 s deesh zondoo l humuus baisan hamgiin super n Yao shuu
loading...
yao zailaa llraar yaadiin sda nudnii bulai
loading...
goy goy yao sn
loading...
muu hujaa zailval taarna ugaasaa hujaa nart durgui yasnaasaa tsusnaasaa
loading...
Yao odoo yawtsgvi bolsoon nutagtaa ochood tendee zodog tailsan ni deer dee.
loading...