Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МҮОХ » Алдартнуудаа хүлээн авлаа

GD Star Rating
loading...

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон бусад удирдлагууд, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Монгол улсын Ардын эмч Ж.Хатанбаатар, УИХ-ын гишүүн Д.Арвин, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар  “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадам, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг тив, дэлхийн дэвжээнд мандуулсан шилдэг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны байранд  хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголынхоо нэрийг тив дэлхийд өндөр өргөсөн алдартнуудаа МҮОХ-ны шагналаар шагнасан юм. Москва хотноо болсон 2010 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний аварга С.Батцэцэг, түүний багш З.Дүвчин нарыг МҮОХ-ны дээд шагнал Алтан Од одонгоор, “Сингапур-2010”  хүүхдийн олимпийн гимнастикийн төрөлд алтан медаль хүртсэн Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг МҮОХ-ны Алтан Очир одонгоор, гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Алтантөгс, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батцэцэгийн багш Б.Мөнхбаяр, Сингапур-2010 наадмын жүдо бөхийн мөнгөн медальт О.Дөлгөөн, түүний багш Д.Энхбаатар, чөлөөт бөхийн дасгалжуулагч н.Батням нарыг Олимпийн Алдар медалиар, Токио хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарыг дурсгалын медалиар шагнажээ. Түүнчлэн энэ үеэр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт ба эмэгтэйчүүд комиссийн дарга УИХ-ын гишүүн Д.Арвин комиссийн нэрийн өмнөөс Б.Батцэцэг, С.Батцэцэг, М.Бундмаа, З.Дүвчин, Ч.Насантогтох нарт шагнал гардуулсан.

Түүнээс гадна сүүлийн үед ажил бүтээлээрээ бусад холбоодоос эрс ялгарч буй Монголын Гимнастикийн Холбооны ажлыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрс сайшааж ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэнг энэ жил гадаадад болох ямар нэгэн хуралд оролцох зардлыг даахаа амалснаас гадна хүүхдийн олимпийн наадамд амжилт үзүүлсэн тамирчдын Гуанжоу 2010 Азийн наадамд оролцох зардлыг даахаа мэдэгдлээ.

GD Star Rating
loading...
Алдартнуудаа хүлээн авлаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: