loading...
Английн хамгийн агуу өрсөлдөөн МанЮ-гийн ялалтаар өндөрлөлөө. Димитер Бербатов Ливерпулийн хаалганд хет-трик хийж багтаа ялалт бэлэглэсэн юм.
Улаанууд тооны харьцаа 2 : 0 байх үед гайхалтай эргэн ирэлт хийж тоог тэнцүүлсэн ч цаг дуусахаас 6 минутын өмнө Бербатовыг барьж чадалгүй алдсанаар ялагдал хүлээжээ.
Берба хамгийн сүүлд 2007 оны 12 сард Тоттенхэмд байхдаа Ридингийн эсрэг хет-трик хийж байсан бөгөөд МанЮ-Ливерпулийн тоглолтонд гурван гоол оруулсан ховор амжилтын эзэн боллоо.
Рио Фердинанд бэртлээсээ эргэн ирсэн ч гэсэн өндөр хэмжээний тоглолтонд оролцоход бэлэн бус байгаа учраас Эвансыг Видичтэй хамт Фергусон гараанд гаргасан байв. Мөн том тоглолтонд одтой байдаг Жон О’Ши болон Флетчер, Нани, Гиггз нараа хагас хамгаалалтын шугамаа бүрдүүлсэн байлаа.
Харин Ливерпулийн бүрэлдэхүүнд торгуулиасаа эргэн ирсэн Жо Коул нэгдэж Фернандтой Торрестой хамт довтолгооны шугамыг бүрдүүлж байсан юм. Торрес МанЮ-тай хийсэн сүүлийн 3 премьер лигийн тоглолтдоо гоол оруулсан болохоор фенүүд нь түүнд өндөр итгэл хүлээлгэж байсан нь дамжиггүй.
Тоглолтын эхний үед МанЮ ерөнхийдөө илүүрхэн тоглож Ливерпулийн хамгаалагчдыг сандаргасан довтолгоо өрнүүлж байлаа.
Ялангуяа Нани маш идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан юм. 15 дахь минутад Юнайтедын довтолгоо Бербатов олон Рүүнигээр дамжин Нанид ирлээ. Гэвч Португал эр хаалганаас хэдхэн метрийн зайнаас гоол оруулж чадсангүй алдлаа.
Үүнээс хойш хоёр багийнхан хэд хэдэн чөлөөт цохилт авсан ч амжилтанд хүрч чадаагүй. Харин 41 дэх минутад Райн Гиггзын гүйцэтгэсэн булангийн цохилтыг Бербатов амжилттай мөргөж Ливерпулийн хаалганд гоолдлоо. Энэ довтолгооны үеэр Фернандо Торрес түүнийг хамгаалж байсан ч юу ч хийж чадаагүй юм.
Эхний гоолоос ердөө ганц минутын дараа МанЮ торгуулийн цохилт авах байсан ч шүүгч Каррагерийг бөмбөгөнд гар хүрснийг анзаарсангүй.
Эхний хагасын завсарлагаанаар аль аль тал нь сэлгээ хийлгүй тоглолтыг үргэлжлүүллээ. Улаанууд завсарлагааны дараа тоглолтын хэмнэлийг эргүүлэхээр хичээж эхэлсэн ч тун удалгүй байдал улам хүнд боллоо. Нанигийн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Бербатов өндөр ур чадвар гарган тогтоож унаж гуядан гоёмсог гоолоор тооны харьцааг 2 : 0 болгон холдууллаа. Нани Бербагийн премьер лигт оруулсан сүүлийн 6 гоолын гурвынх нь дамжуулалтыг өгсөн байна. Энэ хоёр тоглогчын хослол МанЮ-д ээлжит гоолоо авчирлаа.
Гэхдээ тоглолтын хамгийн оргил мөч ирэх болоогүй байлаа. Бербагийн 2 дахь гоолоос 4 минутын дараа Фернандо Торресыг Эванс алдаа гарган унагааж Ливерпульд торгуулийн цохилтыг шүүгч өгсөн. Стивен Жеррард Ван дер Сарын хөдөлгөөний эсрэг талд цохиж тун тайвнаар тоог ойртуулж чадлаа. Чимээгүй болоод байсан Ливерпулийн фенүүдийн энэ гоолоос хойш цэнгэлдэхэд дахин хүчээ авч эхэллээ. Жеррард айлын талбайд зочлон 5 удаа торгуулийн цохилтоос гоол оруулж байсан. Үүний 2 нь Олд Траффордод орсон байна.
Үйл явдал маш хурдан өрнөж Улаануудын тоглолт сэргэж эхэллээ. 70 дахь минутад Жон О’Ши Торресийг довтолж байх үед бүдүүлэг алдаа гарган унагаалаа. Шүүгч улаан картаар торгож болох байсан ч шар картаар сануулаад өнгөрлөө.
Стивен Жеррард чөлөөт цохилтыг гүйцэтгэх болов. ГООЛ !
Жеррардын чөлөөт цохилт МанЮ-гийн зогссон хананы завсаар орон гоол боллоо. Гайхалтай эргэн ирэлтийг Ливерпульчууд хийж тоглолт дахин эхэллээ.
Рой Хожсон нэгэнт хүчээ авсан дээрээ тоглолтыг бүрмөсөн өөрсдийн талд эргүүлэхээр Милан Йованович, болон Аггерыг талбайд гаргалаа. Харин Фергусон 82 дахь минутад эхний сэлгээгээ хийж Македаг Гиггзийн оронд талбайд оруулсан.
Хэнийх нь хийсэн сэлгээ амжилттай болохыг үлдсэн минут харуулах болоод байв.
83 дахь минутад баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг дахиад л Бербатов чулуу болгож Ливерпулийн хаалганд хет-трик хийлээ Маш хүчтэй мөргөсөн болохоор Рэйнад хөдөлгөөн ч хийх боломж олдсонгүй. Юнайтед дахин тэргүүлж эхэллээ.
Шүүгчийн сунгасан 4 минут Ливерпульчууд тоглолтыг эргүүлж чадсангүй. Ийнхүү МанЮ улирлын 3 дахь ялалтаа авч 11 оноотой Арсенал, Челсигийн араас нэхсэн хэвээр үлдлээ. Харин Ливерпульчууд 16-р байр луу ухарсан.
Рой Хожсон энэ ялагдлын дараа ”Бидний хувьд улирал үнэхээр хүнд эхэлж байна.
Өнгөрсөн шөнө үзүүлсэн манай багийн тоглолт өмнөх 2 тоглолтоос хамаагүй сайн байлаа. Манай өрсөлдөгч маш сайн, шилдэг формтой байсан болохоор аргагүй ялагдлаа. .
Бидний зорилго аваргуудын лиг болохоор одоо түүндээ анхаарч үлдсэн тоглолтуудаа хичээх болно” гэжээ.
Manchester United v Liverpool
Uploaded by evolspeltz. – Basketball, baseball, pro wrestling and more sports videos.
![]()
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Челси улирлын 5 дахь дараалсан ялалтаа тун амархан авлаа. Блекпулийг тэд талбайдаа хүлээж авсан бөгөөд эхний хагаст л 4 гоол оруулжээ. Ийнхүү цэнхэрүүд 5 тойргийн дараах байдлаар 21 гоол оруулж ердөө ганцыг алдсан гайхалтай амжилттай хүснэгтийг тэргүүлж байна. Флорен Малуда дубль хийж, Дрогба болон Калу нар нэг нэг гоол оруулсан. Карло Анчелотти багийнхаа ялалтад сэтгэл хангалуун байна. Түүний хувьд эхний 5 тойргийн өрсөглдөгч н өөрийнх нь багтай эн тэнцэхгүй гэдгийг гадарлаж байсан бололтой. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Карло ”Манай багийн энэ улирлын анхны том шалгуур ирэх тойрогт Ситигийн эсрэг тохионо. Тэд бол манайхтай хүч ойролцоо байх эхний өрсөлдөгч” гэжээ.
| Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. 41761 үзэгч. Шүүгч- Питер Уолтон (Нортгемптоншир). |
|
| ЧЕЛСИ – БЛЭКПУЛ – 4:0 (4:0) | |
| Челси | Блэкпул |
| Петр Чех | Мэтью Гилкс |
| Паулу Феррейра | Нил Эрдли, 46 |
| Алекс, 72 | Декель Кейнан |
| Бранислав Иванович | Иан Эватт |
| Эшли Коул | Стивен Крейни |
| Майкл Эссьен | Элиот Гранден, 61 |
| Джон Оби Микел, 78 | Алекс Баптист |
| Рамирес, 75 | Дэвид Воан |
| Саломон Калу | Чарли Адам |
| Флоран Малуда | Люк Варни, 62 |
| Дидье Дрогба | Дадли Кэмпбелл |
| Сэлгээ: | |
| Джеффри Брума, 72 | Гари Тейлор-Флетчер, 46 |
| Юрий Жирков, 75 | Марлон Хервуд, 61 |
| Йосси Бенаюн, 78 | Бретт Ормерод, 62 |
| Шар хуудас: | |
| Дидье Дрогба, 37 | Нил Эрдли, 38 |
| Дэвид Воан, 54 | |
Ирэх долоо хоногт Челситэй тоглох хуваарьтай байгаа Манчестер сити Уйганыг 2 : 0-ээр буулган авлаа. Карлос Тевес улирлын 3 дахь гоолоо оруулсан бол Ситигийн энэ зуны томоохон наймаануудын нэг Яя Туре дебут гоолоо оруулжаа. Уйганчууд хамгаалалтдаа маш их алдаа гаргаж байсан болохоор Ситид ялалт авахад тун амар байсан юм.
| Уиган. Стадион “DW Stadium”. 15525 үзэгч. Шүүгч- Ли Проберт (Уилтшир). |
|
| УИГАН – МАНЧЕСТЕР СИТИ – 0:2 (0:1) | |
| Уиган | Манчестер Сити |
| Али Аль-Хабси | Джо Харт |
| Эммерсон Бойс, 65 | Мика Ричардс |
| Стив Гохури | Коло Туре |
| Антолин Алькарас | Венсан Компани |
| Мейнор Фигероа | Пабло Сабалета |
| Шарль Н’Зогбия | Яя Туре, 75 |
| Хендри Томас | Найджел Де Йонг |
| Мохамед Диаме | Гарет Бэрри |
| Джеймс Маккарти | Джеймс Милнер |
| Уго Родальега | Давид Сильва, 72 |
| Франко Ди Санто | Карлос Тевес |
| Сэлгээ: | |
| Ронни Стам, 65 | Адам Джонсон, 72 |
| Алвес Жо, 75 | |
| Шар хуудас:: | |
| Найджел Де Йонг, 39 | |
Бямба гаригт явагдсан тоглолтуудын тойм
loading...




Manu1
loading...
reina mal nobsh sda yum daa manu-g hojson esvel tentssen bol manai chelsea-d goe bhgui yu sda
loading...
goyo toglolt.Berba-g Torres zugeer murguulsen bas Carra barij chadalgui murguulsen
loading...
berba vovka.g tegj sain toglono gej hen medehev de ene muu suga gd hainga hayatsan bsan chin aztai gar hat trick hideg bn shd thdee liverpool.in toglolt sain bolson blee
loading...
Goysoi uramtai toglolt bolson. bagiin huvid Ali ali ni sn bsan . Rooney , Torres joohon muu bailaa
loading...
zailaa togmidoo erguutej hun muulahaas uur yum medehgui mal
loading...
tomoohon saihan yalat bga shuu. 2 bagiig odoo zondoo uchraa huleej bgaa. Chelsea-nhand ch tom tom yalagdluud huleej bgaa
loading...
Za yu umnu Manu giihand bayar hurgiii yaagaad togloltiig Angliin Derby gej neldegiig bi odool oilgolooo Unheer aguu toglolt Manugiihan hojsonch manai liverpool Bol odoo yag huuchnii liverpool boljee ter toglolt temp ntr bol yarihgui bolson bnleee Odool neg togloltoo olj bh shig bndaa Zaza Amjilt
loading...
za za goe toglolt bolloo liverpool daraagiin toirgoos goe togloltoo yzyylne gedeg ni ilt bna goe bag shy kopuudaa uragshaa
loading...
Azgui zalhuu butelgui heterhii unetei irsen unendee hurdegui gj yamagt goochluulsaar irsen Berba эцсийн эцэст энэ бүхэн хариу өгч өөрийгөө ямар тоглогч болохыг харууллаа. САФ тэгж их олон гоолын боломж алдаад, бас залхуураад байхад нь л итгэл хүлээлгэж гараанд гаргаад Берба боло миний Кантано гээд байдаг байсны учир тайлагдах шивдээ. Жерардын чөлөөт цохилтноос хийсэн гоол гоё байсан гэхдээ Бербагийн 2дахь гоол жинхэнэ гайхамшигтай байлаа гэж. Бас нэг зүйл Видич ахлагчийн туузыг байнга зүүхээр болж байх шиг байна.
loading...
сери А болон EPL-ийн тоглолтуудын дүнг хурдан оруулбал сайн байна.
loading...
mu.city sn bna yg ene ni shige gomo tsenhrvvded haruulaad og tevez bvh ym ok bna ain silva odoo hergee gargandaa yun toloo mait vntei irlee cheh.n haalagand double shaaaaaaaaa .. gehdee bas gomo geltgvi ene tsehervvded premeri lig.n gants gaigvi dowtlogch bgaashde neere drogba ene nohriig sn bariuuul teel boloo duusan togloltiin toonii vr dvn city 2 1 chelse.
loading...
Carra bol ene league n hamgiin holduu toglogch unen teneg gar,udsan bolhoorni heden dasagjuulagch nar ni garaand garagdag bh,deer gerrardiin naiz bolhoor,tuunees ontsgoi teneg.
loading...
buruu selgeenees bolj hojigdloo do shuugchtei niilj hojdog heveeree baih shiv de manu amisgaa dandaa shuugchtei niilj hojnoo oshi ulaan avah bsan yum urgelj shuugchtei niilj hojij bgaarai harnaa
loading...
yneheer gaihaltai toglolt bailaa xulbumbugiin gaihamshig l gej ene baih da. liverpool yamar ch muu formtoi baisan derby togloltuud deeree zangargatai baix yum da. uchigdur berbatoviin od gyigeegyi bol ch toglolt haashaa ch egej medeheer bailaa shy. bas gerard ch aguu yumaa yneheer bagiig ganzaaraa chireed yavdag zuun toglolgchiin neg yum gedegt uchigdur ergelzeheergyi itgelee. minii xuvid barca-iin fan ch gesen iim aguu baguudiin aguu togloltuudiig yzehdee yamagt durtai baidag. zaluusdaa helehed bie bienee goochilj talzaj hereldelgyi saihan ev nairtaigaar l xulbumbuguu yzej kaifaa avch harilzan sanaa bodloo solilzoj baival zygeer bnaa. ingeed byx baguudiin fanyyded amjilt hysie
loading...
Chamdch gesen
loading...
manchesterunitedfan.miniih.com
loading...
Nani muu jujigchin tsag avah gej yaj jujiglej bgag hardaa. Icheesei. Baingiin jujigleestei.
loading...
huue ter Anti – Liverpool gej CHELSEA-n muu heruul yashka min chinii heleed bga shuug ch chin 16 dotor gar hureed bhad penalti uguugui shude malaa hardah yumaa olj yadah yumaa ene Chelsea-n heden erguu yumnuu haa l bol haan heruul hiigeed yavah yumaa…Chelsea-n togloltiin tuhail bichsen yuman deeree naad yavgan heruulee hiildee atsnuudaa aan …Anti-Liverpool, chelsea lampard mulguu yumnuud aan
loading...
chelsea-n nogoonooroo bgaa nohodoo ta nar say l chelseag medee bizdee
loading...
chelsea-n nogoonooroo bgaa nohodoo ta nar say l chelseag meddeg boloo bizdee. oor yu ch medehgui
loading...
bi end manu-g muulah gej yum bicheegvi. manu gaihaltai sain togloson gagtshuu ter jujigchin toglogchiig harahaar durgvi hurch bna. nani-gaas busad saihan togloj bhad gantsaaraa jujigleestei bertegchin gar.
loading...
nani-d oscar ugii
loading...