Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гуанжоу-2010, МҮОХ » Дмитрий Петрухинийн Монгол дахь зогсоол OLYMPIC HOUSE

GD Star Rating
loading...

Дэлхийн олон орноор мотоциклтэй бидэн явж улс орноо сурталчилдгаараа алдартай Казахстаны иргэн Димитрий Петрухин Монгол улсад иржээ. Энэ удаагийн аяллын маршрутаараа Ази тивийг сонгосон бөгөөд Азийн 37 орноор одоогийн байдлаар аялаад байгаа юм байна. Ази тивээр аялж буйгийн гол зорилго нь ирэх өвөл болох Азийн Өвлийн 7-р наадмын сурталчилгааг хийх аж.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваас тушаал аван энэхүү ажлыг хийж байгаа тэрээр Астана хотын депутат бөгөөд “Байк” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм.

Азийн орнуудаар мотоциклтэй аялж явахдаа улс бүрийн олимпийн хороонд очиж Алматы-Астана 2011 –ийн сурталчилгааг хийж, Азийн олимпийн зөвлөлийн туган дээр гарын үсэг цуглуулан явж байгаа гэнэ.

Өнөөдөр Димитрий Петрухин МҮОХ-ны байранд зочилж ерөнхийлөгч Д.Загдсүрэнд бараалхлаа. Түүнд аяллын зорилго, хэрхэн аялж яваа тухайгаа өгүүлж АОЗ-ийн туган дээр гарын үсгийг зуруулсан байна. АОЗ-ийн гишүүн 45 орны ҮОХ-ны ерөнхийлөгчийн гарын үсгийг цуглуулан энэхүү тугийг Азийн өвлийн наадмын хаалтын ажиллагааны үеэр мандуулах гэнэ.

GD Star Rating
loading...
Дмитрий Петрухинийн Монгол дахь зогсоол OLYMPIC HOUSE, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: