Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Кавендиш ”ногоон” жерситэй

GD Star Rating
loading...

Дугуйн олон өдрийн ”Вуелта Испана” уралдааны ялагчид тодорлоо. 3 долоо хоног үргэлжилдэг энэхүү тэмцээн нь нэр хүндээрээ Тур де Франс, Жиро Д’Италиа уралдааны дараа ордог томоохон уралдаан юм. Гэхдээ бусдaac  ялгаатай нь Вуелтагийн шагналын сан болон  түрүүлсэн тамирчдад өгөх жерсиний өнгөөрөө онцлогтой.

Тухайлбал энэ жилээс ”Вуелта Испана” уралдааны тэргүүлсэн дугуйчин улаан өнгөтэй байхаар болсон юм. Нийт 3 долоо хоног үргэлжилдэг энэхүү уралдаан Испаний өмнөд хэсгийн Севилья хотоос гараагаа эхэлж 3,333 км замыг туулан нийслэл Мадрид хотод аваргаа тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Италийн дугуйчин Винчензо Нибали тэргүүлж карьерийнхаа хамгийн том амжилтыг үзүүллээ.

Винчензо 17 дахь гараанаас эхлэн тэргүүлэгчийн улаан цамцыг Хоаким Родригезээс буулган авч улмаар сүүлин гараа хүртэл хэн нэгэнд тэргүүлэгчийн байраа алдаагүй. Харин онооны ангилалд шулуун замын шилдгүүдийн нэг Их Британий Марк Кавендиш тэргүүлсэн байна. Өмнө нь Вуелтагийн түүхэнд Их Британи дугуйчин онооны ангилалд түрүүлж ногоон жерси авч  байсан тохиолдол ердөө ганцхан бий.
Гэхдээ Кавендишт энэ шагнал тийм ч амархан олдоогүй юм. Сүүлийн гараа эхлэх хүртэл Америкийн Тайлер Фаррар түүнтэй маш ойрхон оноотой уралдаж байсан. Ингээд Мадрид хүрэх 85  км-ийн уралдаанд эдгээр 2 дугуйчин бүх хүч чадлаа шавхан ялалтын төлөө тэмцсэн бөгөөд Гармин-Трансишнс багийн Фаррар барианд тэргүүлэн орж сүүлчийн мөчид зорилгоо биелүүлж чадсан.

Харамсалтай нь Кавендиш яг түүний ард барианд орсон учраас Фаррарт оноогоор илүү гарах боломж олдсонгүй. Гэхдээ тэрэр уралдааны дараа ”Би 3 долоо хоногийн турш гайхалтай уралдааныг үзүүллээ. Хоёр гараанд түрүүлнэ гэдэг бол миний хувьд төсөөлж байгаагүй амжилт. Манай багийнхан өнөөдөр маш сайн байлаа. Ялангуяа эргэлт болгон дээр Матт Уйлсоны тусламжыг авч өөрийнхөө түрүүлэх замаа зассан” гэжээ.
Уулын дугуйн толботой цамцыг Францын Давид Монкоут гардсан бол багийн ангилалд Оросын Катюша баг тэргүүллээ. Энэ багт уралдааны аваргын төлөө хамгийн хүчтэй тэмцлийг өрнүүлсэн Хоаким Родригез багтаж байсан билээ.

GD Star Rating
loading...
Кавендиш ''ногоон'' жерситэй, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: