loading...
К.Роналду шинэ улирлын анхны гоолоо чөлөөт цохилтоос оруулж Реал Мадрид ялалт байгууллаа. Реал Сосьедадтай хийсэн тулаанд Реал шинэ цэрэг Ди Мариа мөн дебут гоол оруулсан. Эхний хагас гоолгүй өндөрлөсний дараа Эзэн хааны баг 2-р үеийг ширүүхэн эхлүүлсэн юм. 51 дэх минутад Ди Мариа зүүн жигүүрээс алсын цохилт гүйцэтгэж Клаудио Бравогийн хаалгыг гоолоор мялаалаа. Гэхдээ хашир туршлагаЗүүБтай довтлогч Рауль Тамудо 10 минутын дараа тооны харьцааг тэнцүүллээ. Антони Гризманн чөлөөт цохилтыг Тамуда хаалганд чихэхэд хэн ч саад болоогүй. Энэ жил 33 настай Тамудо Эспаньолд карьерийнх ихэнхи жилүүдээ өнгөрүүлсөн ч өнгөрсөн зун Сосьедадад нэг жилийн гэрээгээр ирсэн билээ.
Хаалга руу өчнөөн олон удаа довтолгоо хийгээд гоол оруулж чаддаггүй Реал сул тал энэ удаа ч давтагдсан. Гэхдээ Роналдугийн 74 дэх минутад гүйцэтгэсэн гайхалтай чөлөөт цохилт багаа 1 оноотой буцах аюулаас аварсан. Игуайн, Бензема гээд гоол оруулах үүрэгтэй довтлогчид урьдын адил хаалганы дээгүүр эсвэл хажуугаар цөлсөөр тоглолтыг дуусгажээ.
Барса, Реалд тоглож явсан домог тоглогч Микаэль Лаудруп энэ улирлаас Мальорко багийг дасгалжуулж байгаа. 7 сараас ажлаа хүлээж авсан Лаудруп лигийн анхны ялалтаа хараахан авч амжаагүй байсан. Харин энэ тойрогт тэд Осасуна 2 : 0-ээр ялж анхны 3 оноогоо авлаа. Гонсало Кастро болон Де Гузман нар арлын багт ялалтын гоол авчирсан.
Мөн Эль Молинон цэнгэлдэхэд Спортинг – Атлетик багууд нээлттэй довтолсон үзүүштэй хөлбөмбөгийг үзүүллээ. Хоёр баг эн тэнцүү довтолж байсан болохоор эцсийн үр дүн 2 : 2-оор дууссан нь хэн хэндээ шударга болсон байх.
Спортинг эхний тойрогт Атлетикод 4-0 ээр ялагдаж урам хугарсан ч хүнд байдлаасаа хурдан гарч байна. Тэд өмнөх тойрогт Мальорког ялсан тул одоо 4 оноотой хүснэгтийн дунд хэсэгт (11) бичигдэж байна.
Реалын академиар хүмүүжсэн Хосе Кальехон Эспаньолд ялалтын гоол бэлэглэжээ. Каталоны баг лигийн 2 дахь ялалтаа түүний ачаар авч 6 оноотой боллоо.
| Сан Себастьян. Стадион “Аноэта”. 32000 үзэгч. Шүүгч - Матеу Лахос (Валенсия). |
|
| РЕАЛ СОСЬЕДАД – РЕАЛ – 1:2 (0:0) | |
| Реал Сосьедад | Реал |
| Клаудио Браво | Икер Касильяс |
| Карлос Мартинес | Серхио Рамос |
| Ион Ансотеги | Пепе |
| Микель Гонсалес | Рикарду Карвалью |
| Альберто Де ла Белья | Марсело |
| Хаби Прието | Хаби Алонсо |
| Микел Аранбуру, 83 | Сами Хедира |
| Диего Ривас | Криштиану Роналду |
| Давид Сурутуса, 67 | Месут Ёзил, 77 |
| Антони Гризманн | Анхель Ди Мария, 80 |
| Рауль Тамудо, 77 | Гонсало Игуаин, 90 |
| Сэлгээ : | |
| Борха Вигуэра, 67 | Лассана Диарра, 77 |
| Иманол Агирретхе, 77 | Эстебан Гранеро, 80 |
| Пако Сутил, 83 | Карим Бензема, 90 |
| Шар хуудас: | |
| Микель Гонсалес, 86 | Пепе, 25 |
| Серхио Рамос, 50 | |
0 : 1 (Di Maria)
1 : 1 (Raul Tamudo)
1 : 2 (Ronaldo)
***
| Хихон. Стадион “Эль Молинон”. 20000 үзэгч. Шүүгч- Альварес Искьердо (Барселона). |
|
| СПОРТИНГ – АТЛЕТИК – 2:2 (2:1) | |
***
| Барселона. Стадион “Олимпико де Монжуик”. 25000 үзэгч. Шүүгч- Фернандо Тейшейра Витьенес (Сантандер). |
|
| ЭСПАНЬОЛ – АЛЬМЕРИЯ – 1:0 (0:0) | |
***
| Пальма-де-Мальорка. Стадион “Оно Эстади”. 23142 үзэгч. Шүүгч- Айса Гамес (Валенсия). |
|
| МАЛЬОРКА – ОСАСУНА – 2:0 (1:0) | |
Реал өмнөх өдөр нь ялалт байгуулж 3 оноотой болсноор Барсачуудад хожил авах зайлшгүй шаардлага тулгараад байлаа. Эркүлест ялагдсан тоглолтоос болж тэд Эзэн хааны багаас оноогоор хоцрох болсон.
3-р тойргийн тэдний өрсөлдөгч Атлетико Мадрид байлаа. Өнгөрсөн улиралд Барса лигтээ ганцхан удаа ялагдсан. Тэр нь Виценте Калдерон байсан учраас Барсагийн фенүүд эмээж байсан нь дамжиггүй. Ер нь өнгөрсөн улирал ч гэлтгүй жил бүр Барса Атлетикогийн талбайд зочлохдоо оноо алддаг уламжлалтай. Харин энэ удаа Пепийн цэргүүд энэ удаа алдаагаа давталгүй ялалт авч чадлаа. 12 дахь минутад Педрогийн уралдуулсан дамжуулалтыг Месси эхний хүрэлтээрээ гоол болголоо. Барсагийн бренд гэж хэлж болох энэ довтолгоо өнгөрсөн улиралд Каталоны багт маш олон ялалт авчирч байсан. Энэ хоёр багийн сүүлийн 7 тоглолтонд 39 гоол орсон үзүүлэлт бий. Тэдгээр гоолуудын талаас илүү нь эхний үед орж байсан учраас Мессигийн гоолоос хойш дахин гоол орохыг үзэгчид хүлээж байлаа. Барсагийн аюултай довтолгоонуудыг Испаний ирээдүй гэгдэж буй Де Хеа гайхалтай хааж багаа аварч байв. Де Хеагийн хөдөлмөрийн үр дүн 25 дахь минутад гарч баг нь гоол оруулан тоог тэнцүүллээ. Симаогийн булангийн цохилтыг Раул Гарсиа мөргөж Мадридийн багт тэнцээ бэлэглэлээ. Гэвч 32 дахь минутад Мессигийн булангийн цохилт Пике цээжэн дээрээ тогтоогоод шууд хаалга руу цохиж дахин Барса тэргүүлж эхэлсэн юм.
Гоолын онгодтой хамгаалагч Пике энэ улирлын анхны гоолоо орууллаа. 2-р хагасын эхэнд Атлетикогийн гол довтлогч Серхио Агуэро сэлгээнд суулаа.
Барсачууд өрсөлдөгчөө илүүрхсэн хэвээр байсан Де Хеа тэдэнд саад болж байв. Чави, Педро, Вильягийн довтолгоонууд удаа дараалан түүн дээр очоод зогсож байлаа. Тоглолтын цаг дуусах дөхөж Барсагийн фенүүд баяраа тэмдэглэж байсан 90+3 дахь минутад Томаш Уйфалуши Мессиг бэртээж тэдний баяр хөөрийг үгүй хийсэн. Энэ алдааныхаа төлөө Томаш талбайгаас хөөгдсөн юм.
| Мадрид. Стадион “Висенте Кальдерон”. 55000 үзэгч. Шүүгч- Фернандес Борбалан (Альмерия). |
|
| АТЛЕТИКО – БАРСЕЛОНА – 1:2 (1:2) | |
| Атлетико | Барселона |
| Давид Де Хеа | Виктор Вальдес |
| Томаш Уйфалуши | Даниэл Алвеш |
| Луис Переа | Карлес Пуйоль |
| Диего Годин | Херард Пике |
| Альваро Домингес, 69 | Максвелл |
| Хосе Антонио Рейес | Серхио Бускетс |
| Пауло Ассунсао | Хави |
| Рауль Гарсия, 66 | Андрес Иньеста, 89 |
| Симау | Лионель Месси, 90+5 |
| Серхио Агуэро, 52 | Педро |
| Диего Форлан | Давид Вилья, 78 |
| Сэлгээ : | |
| Диего Кошта, 52 | Сейду Кейта, 78 |
| Тиагу Мендеш, 66 | Хавьер Маскерано, 89 |
| Антонио Лопес, 69 | Боян Кркич, 90+5 |
| Шар хуудас: | |
| Альваро Домингес, 18 | Даниэл Алвеш, 31 |
| Луис Переа, 37 | Максвелл, 36 |
| Томаш Уйфалуши, 53 | Виктор Вальдес, 85 |
| Пауло Ассунсао, 89 | Карлес Пуйоль, 87 |
| Томаш Уйфалуши, 90+3 | Хавьер Маскерано, 90+5 |
0 : 1 (Messi)
1 : 1 (Raul Garcia)
1 : 2 (Pique)
2 түлхүүр тоглогчоо алдсан ч Валенси тун сайн байна. Барса өвдөг сөхрүүлж дөнгөсөн Эркүлесийг тэд 2 : 1-ээр ялж 3 дахь ялалтаа авлаа. Одоогоор Ла лигт тэдэн шиг 3 ялалттай баг байхгүй. Хуан Мата, Пабло 2 болон 23 дахь минутад тус тус гоолдсон. Давид Трезеге Ла лигийн дебут гоолоо 43 дахь минутад оруулсан ч багтаа хожил авчирч чадсангүй.
Валенси өнгөрсөн долоо хоногийн дундуур Туркийн Бурсаспорыг Аваргуудын лигт 4-0 -ээр бутниргэж Европын тавцан дахь эхлэлээ ч сайхан тавьсан байгаа.
| Аликанте. Стадион “Хосе Рико Перес”. 28000 үзэгч. Шүүгч- Рамирес Домингес (Кордова). |
|
| ЭРКУЛЕС – ВАЛЕНСИЯ – 1:2 (1:2) | |
| Эркулес | Валенсия |
| Калатайуд | Сезар |
| Давид Кортес | Мигел |
| Абрахам Пас | Давид Наварро |
| Ноэ Памаро | Хедвигес Мадуро |
| Пако Пенья | Жереми Матье |
| Матиас Фрицлер, 46 | Мехмет Топал |
| Абель Агилар | Тино Коста, 73 |
| Нельсон Вальдес, 68 | Хоакин |
| Тиагу Гомеш, 64 | Хуан Мата, 54 |
| Ройстон Дренте | Пабло |
| Давид Трезеге | Роберто Сольдадо, 61 |
| Сэлгээ : | |
| Кико Феменья, 46 | Деалберт, 54 |
| Тоте, 64 | Алехандро Домингес, 61 |
| Хавьер Портильо, 68 | Мануэл Фернандеш, 73 |
| Шар хуудас: | |
| Абель Агилар, 33 | Мигел, 27 |
| Ройстон Дренте, 83 | Давид Наварро, 42 |
| Тино Коста, 44 | |
| Давид Наварро, 49 | |
| Хоакин, 79 | |
| Жереми Матье, 90 | |
| Малага. Стадион “Ла Росаледа”. 25000 үзэгч. Шүүгч- Дельгадо Феррейро (Португалете). |
|
| МАЛАГА – СЕВИЛЬЯ – 1:2 (1:2) | |
***
| Сантандер. Стадион “Эль Сардинеро”. 12000 үзэгч. Шүүгч- Хосе Луис Гонсалес (Кастилия-Леон). |
|
| РАСИНГ – САРАГОСА – 2:0 (0:0) | |
***
| Валенсия. Стадион “Сьюдад де Валенсия”. 18000 үзэгч. Шүүгч- Антонио Рубинос Перес (Мадрид). |
|
| ЛЕВАНТЕ – ВИЛЬЯРРЕАЛ – 1:2 (0:2) | |
loading...





manchesterunitedfan.miniih.com tawtai moril
loading...
hairan messi!!!
loading...
Хөөрхий муу Машерано банз халаагаад л. Хуучин багтаа байсан бол гараанд гараад МАНЮ гийн эсрэг алалцаж байхгүй юу. Одоо яая гэхэв дээ өөрийнх нь сонгосон зам болохоор. Энэ маягаар бол шигшээд нь аягүй бол дуудахгүй дээ
loading...