loading...
Сери А лигийг 3-р тойргийн дараах байдлаар Чезена тэргүүлж байна. Рома, Милан гэсэн лигийн шилдэг багуудаас оноо салгаж дөнгөсөн шинэ цэргүүд энэ удаа Леччег талбайдаа ялж чадлаа. Хожлын гоолыг Богдани 55 дахь минутад Чезенад авчирчээ. 33 настай энэ Албани довтлогч өнгөрсөн тойрогт Миланы хаалганд нэг гоол оруулж нэг ассист өгсөн юм.
Чезенагийн араас адилхан 7 оноотой Интер милан удаалж байна. Рафа Бенитез лигийн 2 дахь ялалтаа Палермогийн талбайгаас авсан. Өнгөрсөн улирлын мэргэн бууч, УЕФА-гийн шилдэг довтлогч Диего Милито ганц ч гоолгүй улирлыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Бенинез түүнийг Крауч Ливерпульд анх ирэхдээ яг иймэрхүү байдалд орж байсан гэж харьцуулсан. Ийнхүү Милитог азгүйтэж байх хооронд Самуель Это’о гоол оруулах үүргийг ганцаараа биелүүлж байна. Камерун эр Палермод 2 гоол оруулан багаа ялалтад хөтөлсөн. 28 дахь минутад эзэн багаас Йосип Иличич гоолдож тоглолтыг тэргүүлж байсан ч эцсийн дүнд тэд ялагдал хүлээлээ.
Энэ ялалтын дараа Интерийн ахлагч Занетти хувцас солих өрөөнд бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тоглолтын үеэр Занетти бөмбөгөөр маш хүчтэй цохиулсан ч тоглолт үргэлжилж байсан болохоор тэсээд цаг дуусгасан гэдгээ тэрээр хэлжээ.
Харин хувцас солих өрөөнд орсны дараа цээж нь хөндүүрлэн өвдөж байсан болохоор эмч дуудаж тусламж авсан аж. Одоо Занеттигийн бие зүгээр болсон бөгөөд фенүүддээ санаа зовох хэрэггүй гэж хэлжээ.
Өнгөрсөн улирлын Сери А лигийн дэд аварга Рома азгүйтсэн хэвээр л . Аваргуудын лигт Байернд ”дээрэлхүүлж” ялагдсан шуугиан нь намдаж амжаагүй байхад тэд Болоньятай оноо хуваалаа. Уг нь тэдний шинэ довтлогч Марко Боррьело дебут гоолоо оруулж Рома тэргүүлэн тоглолт үргэлжилж байлаа. Гэвч хамгаалалтын шугаманд Рийз байхгүй нь Болоньячуудад давуу тал үүсгэсэн. Рийзийн оронд гараанд гарсан Роси Болоньягийн довтолгоог зогсоож чадалгүй 77 дахь минутад Ди Вайо гоол оруулсан. Тооны харьцаа 2 : 1 байсан тул Ромчууд 3 оноо авах боломж байсаар байсан. Гэвч цаг дуусах мөчид баруунаас ирсэн хөндлөн дамжуулалтыг хашир туршлагатай Ди Вайо дахин гоол болгож Ромагийн ялалтыг тэнцээ болгон хувиргалаа. Энэ азгүйтэл Раниеригийн ганхсан нэр хүндийг бүр ч эмзэг болголоо.
Хэрвээ Раниери халагдвал Марчело Липпи ирнэ гэсэн яриа сүүлийн үед гараад байгаа.
Ювентусын шинэ цэргүүд багтаа маш хурдан дасаж гоолыг ар араас нь бөмбөгдөж байна. Удинезег талбайд нь 4 : 0-ээр бутниргэхэд Бонуччи,, Квальярелла нар гоолдсон. Мөн Маркизио, Яквинта нар шинэ улирлын гоолын салхиа хагаллаа. Гэхдээ эдгээр тоглогч нараас илүү Милош Красич багийнхаа ялалтын гол түлхүүр болсон гэвэл зохино. Красич гоол оруулаагүй ч тоглолтыг гайхалтай найруулж бүх гоолд оролцсон юм. Юве сүүлийн 2 тоглолтдоо тун харамсалтай байдлаар 3 : 3-аар тэнцээд байсан. Эхнийх нь лигтээ Сампдориатай харин 2 дахь нь Европын лигт Леч Познан багтай тоглоход ялж яваад дараалан гоол алдаж тэнцсэн. Харин энэ ялалт тэдний азгүйтлийг төгсгөл болгож байна.
Бямба гаригт АС Милан Катаньяг Сан Сиродоо хүлээж аваад 1 : 1-ээр тэнцсэн. Альегри довтолгооны шугаманд Ибра-Изаги гэсэн хослол гаргасан нь тун оновчгүй шийдвэр байсан юм. Тоглолтын арга барил огт тохирохгүй 2 довтлогчыг хамт гаргаснаар Миланчууд ялалт авах боломжоо алдсан. Мөн Зеедорф, Пирло, Неста гэсэн тоглогчид өндөр түвшний тоглолтоо үзүүлж чадахгүй байлаа.
Милан 3 тойргийн дараа 4 оноотой 10-р байранд явж байна.
| Чезена. Стадион “Дино Мануцци”. Шүүгч- Джанлука Рокки (Флоренция). |
|
| ЧЕЗЕНА – ЛЕЧЧЕ – 1:0 (0:0) | |
| Палермо. Стадион “Ренцо Барбера”. Шүүгч- Андреа Ромео (Верона). |
|
| ПАЛЕРМО – ИНТЕР – 1:2 (1:0) | |
| Палермо | Интер |
| Сальваторе Сиригу | Жулио Сезар |
| Маттиа Кассани | Майкон |
| Эзекиль Муньос | Лусио |
| Чезаре Бово | Вальтер Самуэль |
| Федерико Бальцаретти | Кристиан Киву |
| Джулио Мильяччо | Хавьер Дзанетти |
| Армин Бачинович, 71 | Эстебан Камбьяссо |
| Антонио Ночерино | Горан Пандев, 88 |
| Хавьер Пасторе | Деян Станкович, 79 |
| Йосип Иличич, 81 | Самуэль Это’о |
| Абель Эрнандес, 77 | Диего Милито, 76 |
| Сэлгээ: | |
| Фабио Ливерани, 71 | Салли Мунтари, 76 |
| Массимо Маккароне, 77 | Давиде Сантон, 79 |
| Маурицио Пинилья, 81 | Макдональд Марига, 88 |
| Шар хуудас: | |
| Чезаре Бово, 68 | |
| Маттиа Кассани, 72 | |
| Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Себастьяно Перуццо (Анкона). |
|
| РОМА – БОЛОНЬЯ – 2:2 (1:0) | |
| Рома | Болонья |
| Жулио Сержио | Эмилиано Вивиано |
| Алеандро Роси | Гиорги Гаричс |
| Филипп Мексес | Даниэле Портанова |
| Жуан | Анхель Бритос |
| Марко Кассетти, 33 | Маттео Рубин |
| Даниэле Де Росси, 54 | Лука Силигарди, 77 |
| Давид Писарро | Иван Радованович, 62 |
| Жереми Менез, 69 | Диего Перес |
| Симоне Перротта | Габи Мудингайи |
| Франческо Тотти | Даниэле Папони, 45 |
| Марко Боррьелло | Марко Ди Вайо |
| Сэлгээ: | |
| Гильерме Бурдиссо, 33 | Дамиан Хименес, 45 |
| Маттео Бриги, 54 | Федерико Касарини, 62 |
| Шар хуудас: | Риккардо Меджиорини, 77 |
| Шар хуудас: | |
| Симоне Перротта, 90 | Маттео Рубин, 33 |
| Марко Ди Вайо, 90 | |
| Габи Мудингайи, 90 | |
| Диего Перес, 90 | |
| Удине. Стадион “Фриули”. Шүүгч- Мауро Бергонци (Генуя). |
|
| УДИНЕЗЕ – ЮВЕНТУС – 0:4 (0:3) | |
| Удинезе | Ювентус |
| Самир Ханданович | Марко Сторари |
| Кристиан Сапата | Марко Мотта, 76 |
| Маурицио Домицци | Джорджио Кьеллини |
| Андреа Кода | Леонардо Бонуччи |
| Джованни Паскуале, 67 | Зденек Грыгера |
| Маурисио Исла, 46 | Филипе Мело, 71 |
| Квадво Асамоа | Клаудио Маркизио |
| Гекхан Инлер | Симоне Пепе |
| Алексис Санчес, 71 | Милош Красич |
| Антонио Ди Натале | Алессандро Дель Пьеро, 52 |
| Антонио Флоро Флорес | Фабио Квальярелла |
| Сэлгээ: | |
| Джампьеро Пинци, 46 | Винченцо Яквинта, 52 |
| Пабло Армеро, 67 | Мохамед Сиссоко, 71 |
| Альмен Абди, 71 | Никола Легротталье, 76 |
| Шар хуудас: | |
| Симоне Пепе, 29 | |
| Клаудио Маркизио, 35 | |
| Филипе Мело, 41 | |
| Винченцо Яквинта, 78 | |
| Флоренция. Стадион “Артемио Франки”. 20686 үзэгч. Шүүгч- Антонио Дамато (Барлетта). |
|
| ФИОРЕНТИНА – ЛАЦИО – 1:2 (1:1) | |
| Генуя. Стадион “Луижи Феррарис”. Шүүгч- Паоло Валери (Рим). |
|
| САМПДОРИЯ – НАПОЛИ – 1:2 (0:0) | |
| Парма. Стадион “Эннио Тардини”. Шүүгч- Никола Риццоли (Болонья). |
|
| ПАРМА – ЖЕНОА – 1:1 (0:1) | |
| Верона. Стадион “Марк Антонио Бентегоди”. Шүүгч- Габриэле Гава (Конельяно Венето). |
|
| КЬЕВО – БРЕШИЯ – 0:1 (0:1) | |
| Бари. Стадион “Сан Никола”. Шүүгч- Андреа Гервасони (Мантова). |
|
| БАРИ – КАЛЬЯРИ – 0:0 (0:0) |
loading...





unuuh surhii Milan uurtai ibra in yasn bee haha
loading...
Barca суга чимээгүй л бай аан цлирал дуусах үед хараарай манай пато гэмтлээсээ ирчүүл шаал өөр за
loading...
AC milan Ibra,robinho 2-g avaad l shuud hojood l bh estoi yumuu haashaa yum huurhiis ene jildee barahgui shude..nuguu 2n haa yavsan gazraa ner turuu gishgej duussan garuud bizdee…ingej bgad bas l yavandaa naad 2 chin bolohgui bn,nadad tuslaagui, bi untei hun namaig hamgaalahgui bn,ital hetsuu aimshigtai hot,ene Ceri A hund hatuu lig, geed huruugaa huhuud guinee naad har batsaan chin…nuguuduh gozgor bol buur oilgomjtoi,dasgaljuulagch namaig oilgoogui ad uzeed bdg geed odoo bi ROMA-d ochino geed l tom hamraa unjuulaad guinee naad 2 chin hahaha
loading...