Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » Банкуудын хөлбөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө

GD Star Rating
loading...

Худалдаа Хөгжлийн Банкны 20 жилийн ойн нэрэмжит банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээний тойм.

Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнийг 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ХХБанкны хамт олон 2010 оны 9-р сарын  18-19 өдрүүдэд хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.

Худалдаа, хөгжлийн банк үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  энэ жилийн тэмцээн зохион байгуулагдсан нь онцлог байлаа. Энэ жилийн тэмцээнд 5 банк багуудаа оруулах болсон нь хамгийн цөөхөн банк оролцож байгаа тэмцээн боллоо. Хадгаламж банк, Монгол банкууд энэ жил хөлбөмбөгийн багуудаа дэмжсэнгүй тэмцээнд оролцуулалгүй өнгөрөөлөө. Харин шинээр оролцох магадлалтай гэж тооцож байсан Кредит банк, Капитрон банк, Төрийн банкууд баг арай бүрдсэнгүй юу, тэмцээндээ оролцож чадсангүй.  Ингээд 5 баг тойргоор аваргаа шалгаруулахаар боллоо.

  1. 1. Хас банк
  2. 2. Чингис Хаан банк
  3. 3. Голомт банк
  4. 4. Худалдаа Хөгжлийн банк
  5. 5. Хаан банк

Тэмцээний нээлтийн ажиллагаа сайхан болж, ХХБ-ны спортын мастер Ганболд спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсныг гардуулах ёслол боллоо.

Тэмцээний эхний 2010.09.18 өдөр тоглолтууд үр дүн.

10.00 ХАС 2 : 2 ХААН
11.00 ЧХБ 2 : 2 ХХБ
12.00 ГОЛОМТ 3 : 2 ХААН
14.30 ХАС 0 : 0 ХХБ
15.30 ЧХБ 2 : 3 ГОЛОМТ

Эхний хоёр тоглолт 2 : 2  гэсэн тэнцээгээр төгссөн билээ. ХХБ 2 : 1  харьцаагаар хожиж яваад цаг дуусаад нэмэлт цаг явж байхад Монгол улсын шигшээгийн тоглогч Төгсөө хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг гайхалтай гярхай мөргөж тоог тэнцүүлж чадсан билээ. 3 тоглолт ч мөн эхний үе дуусахад мөн л 2 : 2 гэсэн харьцаатай явагдаж байсан бөгөөд тоглолт дуусахад 5 минут дутуу байхад Голомт банкны довтлогч Золбоо тооны харьцааг 3 : 2 болгож анхны ялалтыг багтаа авчирч чадлаа. Хас ХХБ хоорондоо гоолгүй тэнцсэн бол харин энэ өдрийн сүүлийн тоглолт нэн сонирхолтой боллоо. ЧХБ хаалгач тоглолт эхлээд 2 минут болж байхад хайнга гоол алдаж тооны харьцаа 1 : 0 болж Голомт банк тэргүүлж эхэлсэн юм. Голомт банк тоглолтын арга барилд өөрчлөлт оруулж түлхүү тоглолчдоо ар тал руу татаж хамгаалалтаас сөрөг довтолгоо гэсэн тактикаар тоглож эхлэв. Энэ ч тун удалгүй үр дүнгээ өгч Золбоо энхии үе дуусах 5 минутын дотор 2 гоол сөрөг довтолгооноос хийж тооны харьцааг 3 : 0 болгоод авлаа.  ЧХБ тун хэцүү даалгавартай үлдлээ.2 үеийн тоглолт байнгын ЧХБ довтолгоогоор үргэлжилж харин Голомт банк давуу талаа хамгаалан тоглолоо. ЧХБ 2 гоол оруулж тоглолтын харьцааг 3 : 2 болгож чадсан ч гэсэн хожил авч чадалгүй нэг оноотой үлдлээ. Ингээд эхний өдрийн дараагаар Голомт банк 6 оноо итгэл дүүрэн тэргүүлж эхэллээ. ХАС, ХХБ нар 2 тэнцэж 2 оноотой харин ХААН, ЧХБ нэг тэнцээтэй 1 оноотой боллоо.

Тэмцээний хоёр дахь 2010.09.19 өдрийн үр дүн.

10.00 ЧХБ 1 : 3 ХААН
11.00 ХАС 1 : 3 ГОЛОМТ
12.00 ХХБ 5 : 1 ХААН
13.00 ХАС 2 : 1 ЧХБ
14.00 ГОЛОМТ 0 : 0 ХХБ

1 оноотой байсан ЧХБ болон Хаан банкуудад ялалт зайлшгүй чухал байлаа. Тоглолт эхлээд удаагүй байтал ЧХБ хаалгач дахин алдаа гаргаж Хаан банк эхний гоолыг оруулж тэргүүлж эхэллээ. ЧХБ-ны хүчирхэг довтолгоо, спортын мастер Хасар, Төгсөө, залуу довтлогч нар Тулга болон Оргил нар довтолгоог удаа дараа Хаан банкруу хийж байлаа. Харин Хаан банкны баг энэ жил сонирхогчдын Тайгер лигид хүч сорьж Б хэсэгт 5 байр эзэлсэн, банкуудаас ганцаараа хамгийн сайн бэлтгэлтэй баг байлаа. Сөрөг довтолгоог зөв ашиглаж тоог дахин 2 гоол оруулснаар ЧХБ-ыг хүнд байдалд орууллаа. Хаан банкны №17 Чинбаатар сөрөг довтолгоонд №19 довтлогч Батчулууныг 2 удаа амжилттай гаргаж өгснөөр тэдний сонгосон тактик зөв байсныг харууллаа. ЧХБ хамгаалагч нар Батчулууныг гүйцэхгүй яах аргагүй алдаж байсан нь харагдаж байлаа. Дараагийн тоглолтын хувьд Голомт банкны хувьд ялалт авч чадвал тэмцээнд түрүүлэх сайхан боломж дурайж байсан бөгөөд ХАС банкны хувьд ялж байж түрүүлэх боломжоо хадгалах байлаа. Харин тоглолт Голомт банк төвийн хагас хамгаалагч №7 Бат-Ялалт гайхалтай ухаалаг, тоглолтыг үзүүлж 3 гоолын боломжийг довтлогч нартаа гаргаж өгснөөр 3 : 0  тэргүүлж эхэлсэн бөгөөд ХАС банк, нэр төрийн гоол хийж 3 : 1 харьцаагаар тоглолт дууслаа. Ингээд сүүлийн тоглолтоос хамаарахгүйгээр Голомт банк энэ жилийн аварга болох нь тодорхой боллоо.

Тэд 3 тоглож 3 хожил, 9 оноотой болсон байлаа. Тэмцээний 2-3 байр хэн тодорох асуудал нээлттэй үлдлээ. Үлдсэн 4 багийн ямар ч баг 2 орох боломжтой байсан болохоор үнэхээр үзүүштэй сонирхолтой тоглолтууд үргэлжлэн явагдаж эхэллээ. ХХБ-ны баг эхний өдөр хожил авч чадалгүй түрүүлэх боломжоо алдсан болохоор 2 байрт орохын тулд заавал ялалт хэрэгтэй байлаа. Хаан банкны хувьд ч гэсэн 4 оноотой байсан бөгөөд 2 байрт ороход хожил хэрэгтэй байлаа. Тоглолт эхэлж ХХБ-ны довтолгооны гол цөм болсон спортын мастер Ганболдын цохилтууд байндаа сайн тусаж байсан бөгөөд хэттрик хийж ХХБ 5 : 1 харьцаагаар хожил байгуулж шагналт байранд орох боломжоо өндөр болголоо.

Харин Хаан банк бусад багуудын тоглолтоос шалтгаалах болсон юм. Шагналт байрын байрлалд хамгийн чухал тоглолт ЧХБ болон ХАС банкуудын хооронд боллоо. ХАС банк хожил авбал дор хаяж хүрэл медаль, олон тооны зөрүүгээр хожиж чадвал бүр мөнгөн медаль ч хүртэх боломжтой. Харин ЧХБ-ны хувьд хожил маш чухал байсан бөгөөд хожил авахад л тэд 4 оноотой гоолын зөрүүгээр хүрэл медаль хүртэхээр байлаа. Харин тэд хоорондоо тэнцвэл ХААН банк хүрэл медаль дээр буух байлаа. Ингэхээр зөвхөн хожил хэрэгтэй ийм нягууртай тоглолт эхэллээ. Тоглолт эхлэхэд ЧХБ довтолгоог байнга хийж байлаа. ХАС банкны төвийн хамгаалагч Тэрээ найдвартай хамгаалтыг үзүүлж байлаа. Эхний үеийн дунд хэсэгт ХАС банкны торгуулийн цохилтын эрх авлаа. Төвөөс холгүй байсан болохоор ЧХБ тийм ч аюулгүй мэт байсан боловч, Тэрээ мастерийн цохисон торгуулийн цохилтыг ХАС банкны довтлогч №4 Гэрэлсүрэн толгойгоор хаалга руу залж дөнгөлөө. Тооны харьцааг 1 : 0 боллоо. ЧХБ 2 дахь үед 16 талбайн зураасны гаднаас торгуулийн цохилтоор тооныг харьцааг 1 : 1 болгож дөнгөлөө. ЧХБ хожил авахын тулд байнга довтолж байсан бөгөөд харин сөрөг довтолгоог ээлжит удаа алдан ХАС банк 2 : 1 тэргүүлж тоглолт дууслаа.

Ингээд тэмцээний бүх байр тодорхой болж Аваргаар Голомт, удаах байрт ХХБ, харин хүрэл дээр ХАС банкууд орлоо. Ингээд сүүлийн тоглолт зөвхөн эхний хоёр байрт орсон хоёр багийн хоорондоо хэн хүчтэй байна гэдгийг харах тоглолт болон хувирлаа.

Тоглолт маш ширүүн болсон бөгөөд хоёр баг боломжууд гаргаж байсан боловч сүүлийн цохилтууд байгаа онолгүй тоглолт 0 : 0 харьцаагаар дууссан юм. Гэхдээ тоглолчид үнэхээр ялах хүсэл их байлаа. Харин талбай дээр тоглогчийн араас жийж алдаа гаргасны төлөө эсрэг тоглогчийн цээжээр мөргөж, спортын бус харьцаа гаргасан гэж ХХБ тоглогч Тайванхүү улаан карт авч, Голомт банкны спортын мастер Бат-Ялалт мөн шүүгчтэй хэрэлдсэн гэж 2 дахь шар карт авч тоглолтоос гарлаа. Бат-Ялалтыг спортын бус авир гаргалаа гэж хэрүүл хийсэн ХХБ-ны тоглолч Бадралсүрэн мөн улаан карт авч тоглолтоос гарлаа. Ингээд тоглолт тэнцээгээр өндөрлөж тэмцээн дууслаа.

Багийн нэр Хожсон Тэнцсэн Хожигд Гоол Алдсан Зөрүү Оноо Байр
1 Голомт Банк 3 1 0 9 5 4 10 I
2 ХХБанк 1 3 0 7 3 4 6 II
3 Хас Банк 1 2 1 5 6 -1 5 III
4 Хаан Банк 1 1 2 8 11 -3 4 IV
5 Чингис Хаан Банк 0 1 3 6 10 -4 1 V

Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор  Голомт банкны тоглогч Золбоо 5 гоолоор, “Шилдэг хаалгач”-аар хамгийн бага 3 гоол алдсан 3, ХХБанкны хаалгач Мягмарсүрэн 2 жилдээ дараалан , “Шилдэг хамгаалагчаар” Хас банкны тамирчин спортын мастер Тэрбаатар нар шалгарч өргөмжлөл хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнийг АПУ компанийн Нийслэл болон Боргио брендүүд шар айргаар хөгжөөн дэмжигч нарыг үйлчилж байлаа. Хаалтын ажиллагаа дээр амьд хөгжмийн L-GUARD хамтлаг ирж ая дуугаа өргөн тэмцээн өндөрлөө. Ирэх жил Голомт банк тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаа.

Ингээд тэмцээнд түрүүлсэн Голомт банк, шагналт байр шалгарсан ХХБ болон ХАС банкны баг хамт олонд баяр хүргэе.

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Банкуудын хөлбөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. :) says:

    goe goe :)

    GD Star Rating
    loading...
  2. S says:

    Bankuud gesen chin league n bag shig l bn lee. Has Haaniig es tootsvol. Shigsheegiin dovtlogch ch yavj bh shig.

    GD Star Rating
    loading...
  3. teh says:

    gehdee tiim dovtlogchtoi baguud mya bn lee

    GD Star Rating
    loading...
  4. saihan temtseen boljee

    GD Star Rating
    loading...
  5. Roony says:

    Daraa jil olon bankuud orson goyo temtseen boloosoi gj naidaj baya.
    Golomt bank sain zohion baiguulaarai.

    GD Star Rating
    loading...
  6. gana says:

    Ene jilyn temtseen ih saihan bolson. Leagua-n shildeg toglogchd ih olon oroltsson. Ireh jilyn temtseen ulam orsoldoontei boloosoi.

    GD Star Rating
    loading...
  7. Баагий says:

    Гоё болсон, гоё болсон.
    Цөөхөн ч гсн чанартай багууд байсан.

    GD Star Rating
    loading...
  8. баагий says:

    хадгаламж орсон бол арчаад гарахгүй юу. дор хаяж мөнгө. 2 удаа орсон чинь 2 удаа мөнгө авсан шд.

    GD Star Rating
    loading...
  9. A says:

    Tegeed orohguidee.

    GD Star Rating
    loading...
  10. kkkkk says:

    Hadgalamj bank mungugui bolood oroogui yumaaa

    GD Star Rating
    loading...
  11. Bank says:

    haha hadgalamj neeree. hehe mundag ymaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: