Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Дэлхийн шатрын олимпиад эхэллээ

GD Star Rating
loading...

Ирэх сарын 4-ийг дуусталх хугацаанд ОХУ-ын Ханты-Мансийскт явагдах Дэлхийн шатрын 39 дэх олимпиадын нээлт 20ны орой болж хотын спортын ордонд нь цугласан  5000 хүн  гайхамшигтай сайхан шоу тоглолт үзжээ. Энэ тоглолтын хамгийн их сонирхол татсан үзмэр нь Андерсен – Кизерицкий нарын домогт өргийг хөлөг дээр амьд дүрсээр харуулсан явдал байв.

ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олимпиадад оролцогчдод видео мэндчилгээ ирүүлсэн бөгөөд ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов, Ханты-Мансийскийн мэр А.Букаринов нарын албаны хүмүүс үг хэлэн тэмцээнийг нээж. Дэлхийн шатрын олимпиадын түүхэнд ерөнхий шүүгчээр ажиллаж буй анхны эмэгтэй Сава Стойсавлевич эхний тавилын оноолтын шодолт хийжээ.

Эрэгтэй шатарчдын багийн тэмцээнд Б.Гүндаваа, Н.Баттулга, Г.Эрдэнэ, Ц.Батчулуун, Б.Хатанбаатар (нөөц) нар, эмэгтэйчүүдийн  багийн тэмцээнд Б.Мөнгөнтуул, У.Лхамсүрэн,А.Энхтуул,Б.Анхчимэг, С.Отгонжаргал (нөөц) нар тус тус оролцож байна.

Өнөө орой эхлэх 1-р тавилд манай эрэгтэйчүүд Мали улсын багтай, эмэгтэйчүүд Туркмений багтай тус тус оноолт таарсан бөгөөд хоёулаа 1-р ширээнд хараар тоглоно.

Монголын шатарчдын Дэлхийн олимпиадад оролцож байсан түүхийг сөхөж үзвэл:

Монголын шатарчид анх,1956 онд Москва хотод зохиогдсон дэлхийн шатрын олимпиадад оролцож дэлхийн шилдэг мастеруудтай оюун ухаанаараа өрсөлдөж эхэлсэн билээ.Манай шатарчид дэлхийн шатрын олимпиадад багаараа 19 удаа оролцон ширээний дvнгээр 1960 онд Л.Мягмарсvрэн алт, 1964,1970 онуудад Т.Yйтvмэн алт,мөнгө  2000,2002 онуудад З.Бямбаа хvрэл, мөнгө  2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хvрэл медалиар энгэрээ мялааж эрэгтэйчvvд 1970 онд 60 орноос 16-р, эмэгтэйчvvд 1990 онд 64 орноос 12-р байрт шалгаран багийн дээд амжилтыг тогтоосон юм.

GD Star Rating
loading...
Дэлхийн шатрын олимпиад эхэллээ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. tugsoo says:

    Shuud medeeg yamar hayagnaas avj boloh ve

    GD Star Rating
    loading...
  2. Dr.J says:

    Shatar oyunii aguu sport. Togoohuu guai shatriin ertontsiin medeelliig ulam iheer unshigchiddaa hurgej baigaarai. Bi huvidaa ih sonirhoj unshdag.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: