loading...
Байерн Мюнхен 3 тоглолт дараалан тэнцсэн азгүй цувралаа төгсгөл болгож улирлын 2 дахь ялалтаа Хоффенхаймаар авлаа. Райн-Неккар-Арена цэнгэлдэхдээ Хофф тоглолтыг сайхан эхлүүлж дөнгөж 1 дэх минутад эхний гоолыг оруулсан боловч 2-р хагаст 2 дараалан гоол алдсан юм.
Гэхдээ Байернд энэ ялалт тийм амар ирсэнгүй. 64 дэх минутад дөнгөж бэртлээсээ эргэн ирсэн Фрэнк Рибери эвгүй гишгэж бэртлээ сэдрээсэн. Одоогоор түүний бэртэл хэдий хугацааных вэ гэдэг нь тодорхойгүй байна. Рибери бэртсэнээр түүний жигүүрт Хамит Алтынтоп гарч ирсэн. Хамит харин тоглолтын уур амьсгалыг маш хурдан хугацаанд өөрчилж цаг дуусах мөчид хожлын гоолын дамжуулалтыг өгсөн юм.
Харамсалтай нь эцсийн шүгэл дуугарахаас өмнө Хамит бас доголж байсан нь Байерний фенүүдийн санааг зовоож байна. Хэрвээ зүүн жигүүрийн 2 тоглогч нь талбайд гарч чадахгүй бол Пранич энэ байранд тоглохоос аргагүй.
Энэ хоёр баг өмнө нь 4 удаа тоглож байсан ч Байерн Хоффенхаймын талбайд ялж байгаагүй.
Хамгийн сүүлд 1 сард оноолт таарахад Байерн талбайдаа 2 : 0-ээр ялж байсан юм. Байерн одоо 8 оноотой болж хүснэгтийн 7-р байр луу урагшиллаа.Гэхдээ өмнө нь яваа багууд хэрхэн тоглохоос шалтгаалж байр нь өөрчлөгдөж болно.
| Зинсхайм. Стадион “Райн-Неккар-Арена”. Шүүгч- Торстен Кинхёфер (Герне). |
|
| ХОФФЕНХАЙМ – БАЙЕРН- 1:2 (1:0) | |
| Хоффенхайм | Байерн |
| Даниэль Хаас | Ханс-Йорг Бутт |
| Марвин Комппер, 60 | Диего Контенто, 45 |
| Исаак Ворса | Хольгер Бадштубер |
| Йосип Шимунич | Даниэль Ван Бюйтен |
| Андреас Бек | Филипп Лам |
| Себастьян Руди | Бастиан Швайнштайгер |
| Тобиас Вайс, 45 | Марк Ван Боммель |
| Сеяд Салихович | Франк Рибери, 64 |
| Луис Густаво | Томас Мюллер |
| Демба Ба, 77 | Тони Кроос, 45 |
| Ведад Ибишевич | Мирослав Клозе |
| Сэлгээ: | |
| Борис Вукчевич, 45 | Ивица Олич, 45 |
| Андреас Ибертсбергер, 60 | Даниэль Праньич, 45 |
| Пениль Млапа, 77 | Хамит Алтынтоп, 64 |
| Шар хуудас: | |
| Тобиас Вайс, 31 | Хамит Алтынтоп, 85 |
| Марк Ван Боммель, 89 | |
Ганновер талбайдаа Вердерийг 4 : 1-ээр буулган авлаа. Фритц 11 дэх минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулж Ганноверийн ялалтын эхийг тавьсан юм. Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Майнц клуб Кёлныг 2 : 0-ээр ялж 5 дахь дараалсан ялалтаа авлаа. Энэ жил 20 настай залуу тоглогч Льюис Холтби дубль хийж багтаа ялалт авчирчээ. Өнөөдөр Бундеслигийн 5-р тойргийн бусад тоглолтууд явагдана. Бундеслигийн тоглолтуудыг та бүхэн NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой.
| Ганновер. Стадион “AWD-Арена”. Шүүгч- Феликс Брих (Мюнхен). |
|
| ГАННОВЕР – ВЕРДЕР – 4:1 (1:1) | |
***
| Майнц. Стадион “Брухвег”. Шүүгч- Гвидо Винкманн (Керкен). |
|
| МАЙНЦ – КЕЛЬН – 2:0 (0:0) | |
НЮРНБЕРГ : ШТУТГАРТ
ФРАЙБУРГ : ШАЛЬКЕ 04
БОРУССИЯ М : САНКТ-ПАУЛИ
ГАМБУРГ : ВОЛЬФСБУРГ
БОРУССИЯ Д : КАЙЗЕРСЛАУТЕРН
БАЙЕР : АЙНТРАХТ
loading...





ribery bertdeg hog yumaa
loading...
zailaaa teed medeelelj bgaa bol medeeellsen shig medeelleed gooluudiinbichleg tawiachee premerligiig tawitsan l bsan bizde sug sda boli boli hereggvi site bna …
loading...
goe yum bolj bayern sain bn muller goaldsoor l bn ene shalke boli boli onoogui bn shdee arai heternee
loading...