loading...
Дэлхийн шатрын олимпиад эхэлснийг манай сайт мэдээлсэн билээ.Эхний тавилд 148 багаас чансаагаар 66-д жагссан манай эрэгтэй шатарчдын баг Мали улсын (143) багийг 4:0-оор ялж 114 багаас 31-д эрэмблэгдсэн эмэгтэйчүүд маань Туркмений (44) багтай 2:2-оор тэнцжээ.
Энэ тавилд Б.Мөнгөнтуул тоглоогүй бөгөөд У.Лхамсүрэн,А.Энхтуул нар өөрсдөөс нь чансаа илүү олон улсын цолтнуудад хожигдож Б.Анхчимэг,С.Отгонжаргал хоёр чансааны илүүгээ нотлон ялсан байна.
Өнөө орой болох 2-р тавилд эрэгтэйчүүд 3-р ширээнд дан их мастеруудасс бүрдсэн АНУ (9) багтай, эмэгтэйчүүд Шведийн (55) багтай тус тус тоглоно.
loading...



