loading...
Ла лигийн 4-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Реал Мадрид Эспаньолыг талбайдаа угтаж авсан юм. Тоглолт маш ширүүн болж Реал 3 : 0-ээр өрсөлдөгчөө яллаа. Мөн энэ тулаанд 3 тоглогч талбайгаас хөөгджээ. 60 дахь минутад Пепе (Реал), 2 минутын дараа Эрнесто Галан хөөгдөж улмаар 80 дахь минутад Хуан Форлин 2 дахь шар хуудсаа хүртсэн байна. Үр дүн хэдийгээр хол зөрүүтэй байгаа ч Каталоны баг тийм ч тааруухан тоглоогүй. Сайн зохион байгуулалттай тэдний хамгаалалт Реалд их төвөг удаж байлаа.
Эзэн хааны багийнхан булан болон чөлөөт цохилтоос аюул тарьж байлаа. 26 дахь минутад Роналдугийн чөлөөт цохилтын үеэр Луис Гарсия бөмбөгөнд гар хүрсэн тул торгуулийн цохилтыг Реал авлаа. Роналду тун тайван цохиж 2 дахь оролдлогоороо тооны харьцааг нээлээ. Гэхдээ энэ гоолоос хойш Эспаньолчүүд өрсөлдөгчөө сандаргасан хэвээр байсан. 2-р үе эхлээд удаагүй байхад Пепе 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдсөнөөр зочин багт том боломж бүрдэж ирлээ. Моуриньо дариухан сэлгээ хийж Арбелоа, Хедира нарыг талбайд гаргаж хамгаалалтад гарсан сул зайгаа нөхсөн.
62 дахь минутад Эрнесто Галан Роналдуг алдаа гарган унагааж шууд улаан хуудас хүртэж 2 багийн тоглогчдын тоо дахин тэнцлээ.
79, 87 дахь минутад гоол оруулах үүргээ тааруухан биелүүлж байгаа Игуайн, Бензема нар гоолдож эзэн хааны багийн ялалтыг баталгаажуулсан. 88 дахь минутад Хуан Форлин 2 шар хуудсаа хүртэж Эспаньол 9 хүнтэй тоглолтыг дуусгалаа. Реал сүүлийн 4 тоглолтдоо дараалан ялалт байгуулж байна. Өнөө шөнө Каталоны өөр нэгэн баг Барса Спортингтой тоглоно.
| Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. 70000 үзэгч. Шүүгч - Карлос Клос Гомес (Сарагоса). |
|
| РЕАЛ – ЭСПАНЬОЛ – 3:0 (1:0) | |
| Реал | Эспаньол |
| Икер Касильяс | Идрисс Камени |
| Серхио Рамос | Франсиско Чика |
| Марсело | Эрнесто Галан |
| Пепе | Давид Гарсия, 46 |
| Рикарду Карвалью | Хуан Форлин |
| Лассана Диарра | Мануэль Молина |
| Хаби Алонсо | Альдо Душер |
| Анхель Ди Мария, 64 | Хоан Верду |
| Криштиану Роналду | Хосе Кальехон, 85 |
| Месут Ёзил, 64 | Луис Гарсия |
| Гонсало Игуаин, 80 | Серхио Гарсия, 73 |
| Сэлгээ: | |
| Альваро Арбелоа, 64 | Дидач, 46 |
| Сами Хедира, 64 | Альваро Васкес, 73 |
| Карим Бензема, 80 | Хави Лопес, 85 |
| Шар хуудас: | |
| Рикарду Карвалью, 16 | Луис Гарсия, 28 |
| Марсело, 23 | Хоан Верду, 62 |
| Пепе, 56 | Хуан Форлин, 80 |
| Пепе, 60 | Хуан Форлин, 88 |
| Эрнесто Галан, 62 | |
***
| АТЛЕТИК – МАЛЬОРКА – 3:0 (1:0) | |
***
| ОСАСУНА – РЕАЛ СОСЬЕДАД – 3:1 (2:1) | |
loading...




tiimee real sn bn oo go rule real madrid
loading...
Моуринотой реал, Вилла тай барса хоёрын тоглолтыг тэсэн ядан хүлээж байна…..
loading...
ronaldo vneheer sain bna da. chireed l bna bagiinhniig ni l her tuslahiig harj baiy. ter damjuulalt ntr bol bas bnaa bna! za amjilt
loading...
ronaldo suulin heden togloltond sain bnaa realaa chireed l yavaad bn barsa real 2 hezee togloh yum boloo
loading...
Монголын хамгийн том форекс клуб болох FX клуб нь элсэлт авч байна. Утас 99079812, вэб: http://www.fxmn.biz
loading...
Хигуайн, Өзил, Роналдогын жерси-99757810
loading...
za ene jilees yag saihan bag shig nyagt boluul uiluulna doo hala Madrid
loading...