loading...
goal.com ийн хувилбараар Бундеслигийн 5-р тойргийн бэлгэдлийн шигшээг танилцуулж байна. Та бүхэн Бундеслигийн тоглолтыг НТВ телевизээо шууд дамжуулан үзэх боломжтой.
Хаалгач:
Диего Беналио (Вольфсбург)
Хамбург тоглолтын турш санаачлагыг авч байсан ч аюултай довтолгоонууд Беналио дээр зогсож байлаа. Швейцарийн хаалгачийн багийнхаа ялалтанд оруулсан хувь нэмэр их.
Хамгаалагчид:
Филипп Лаам (Байерн Мюнхен)
Онцгой гавьяа байгуулаагүй ч Байерн Хоффенхаймыг хожиход гол үүрэг гүйцэтгэсэн. Том биетэй довтлогчдод агаарын тоглолтонд “дээрэлхүүлж” байсныг эс тооцвол Байерний хамгаалалт түүн дээр тогтож байлаа.
Даниель Ван Буитен (Байерн Мюнхен)
Энэ улиралд тийм ч гойд тоглохгүй байгаа ч өнгөрсөн тоглолтонд тун сайн тоглолоо. Түүнчлэн тоглолтын төгсгөлд ялалтын гоол хийсэн.
Мэтс Хөммелс (Борусси Дортмунд)
Кайзерслаутерний довтолгооны зогсоолын цэг нь тэр байлаа. 21 настай хамгаалагч хувийн хамгаалалтыг тун сайн хийж байсан. Түүнээс гадна тэр сайхан гоол хийсэн.
Кристиан Фукс (Майнц)
Бүх стандарт цохилтуудыг тэр зогсоож байсан. Түүнчлэн түүний хамгаалалт довтолгооны сайн эхлэл болж байсан юм. Бөмбөгийн тун сайн эзэмшиж байсныг дурдах хэрэгтэй.
Хагас хамгаалагчид:
Нури Шахин (Борусси Дортмунд)
Кайзерслаутернтай сайн тоглосны ачаар гоол.комын энэ жагсаалтанд дөрөв дэхээ орж байна. Турк залуу найдвартай тоглож гурван гоолын дамжуулалт илгээсэн юм. Яг одоогоор Нури Шахин лигийн хамгийн шилдэг хагас хамгаалагч байна гэж хэлж болохоор байна.
Артуро Видал (Байер Леверкузен)
Чилийн хагас хамгаалагч энэ улирал тийм сайн тоглохгүй байгаа ч өчигдөр гайхалтай тоглолоо. Хамгаалалтанд идэвхитэй зүтгэж байсан тэр бөмбөг бүрт хүрч байсан гэж хэлж болохоор. Тэр багаа бүтэн найруулж сүүлд пенальти хийх эрхийг олж авснаар гурван оноо баг нь авчээ.
Льюис Холтби (Майнц)
Энэ тойргийн шилдэг нөөц тоглогч ч гэж хэлж болно. Лигийг энэ жил шуугиулж буй Майнцийн бас нэгэн хөдөлгүүр энэ залуу 26-хан минут талбай дээр өнгөрөөсөн ч маш идэвхитэй тоглосон билээ. Майнц Кёльнг 2-0-ээр хожсон. 20 настай Холтби хоёуланг нь хийсэн.
Довтлогчид:
Дидьер Яа Конан (Ханновер)
Нэг гоол хийсэн гэж бичигдэж байгаа ч Клеменс Фритцийн авто гоол хэмээн бүртгэгдсэн. Зааны ясан эргийн довтлогч Ханноверийн тоглолтын гол цөм болж дамжуулж, хамгаалалтанд буцаж их идэвхитэй байсан. Дараа нь дубль хийж байхад гайхах хүн байхгүй биз ээ.
Лукас Барриос (Борусси Дортмунд)
Парагвайн довтлогч хоёр гоол хийсэн.
Графите (Вольфсбург)
Хамбург ерөнхийдөө Вольфсбургээс илүү тоглосон ч Графитег зогсоож чадаагүй. Тоо тэнцүү байх үед 71, 78 дахь минутад хоёр гоол хийсэн билээ.
Лаам Хөммельс Ван Буитен Фукс
loading...




Kagawa haana baigaa yum bol 2 gool hiisen
loading...
Өмнөх тойрогт хоёр гоол хийсэн
loading...
Ter Kagawa geed jijig japan zaluu sain togloj bsan shuu.
loading...
Ван Бойтэн гоол л хийсэн болохоос тийм сайн байгаагүй дээ. Харин ч хэд хэдэн эвгүй алдаа гаргаж байсан. Бади хүү хажууд нь хамаагүй дээр тоглосон.
loading...