Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Хоёрын даваа хатуухан байлаа

GD Star Rating
loading...

Дэлхийн шатрын олимпиадын тоглолтын 2-р тавилд манай эрчүүд дан их мастеруудаас бүрдсэн АНУ-ын багтай сүрдэж айсангүй, харин ч сонирхолтой тэмцэл өрнүүлэн ач тач өрсөлдөж 0,5:3,5 харьцаагаар дийлдлээ.Хагас оноог Ц.Батчулуун ИМ Ю.Шульмантай тэнцэж авсан бол мөн ийм амжилтад хүрэх боломж бусад өргүүдэд байсан болов уу.Ялангуяа 1-р ширээнд тоглосон Б.Гүндаваа супер их мастер, Фишерийн (Chess-960) шатрын түргэн тоглолтын 2009 оны Дэлхийн аварга Х.Накамуратай тун сайхан нүүж давуу байрлал олж авсныг Х.Накамура мэдэрч 35-37 дахь нүүдлээ давтан тэнцээ хийх гэхэд нь манай шатарчин ялалтын төлөө тоглон 48-р нүүдлээс идэвхгүй байрлалд орж улмаар хожигдсон нь нэн харамсалтай, хэрэв ялсан бол манай шатарчин олимпиадын нэг дуулианы эзнээр тодрох байсан юм.

Манай эмэгтэйчүүд  энэ тавилд 24 пунктээр чансаа доогуур Шведийн багт 1:3-аар ялагдчихав.

Олимпиадын анхны дуулианы эзнээр Европ тивийн аварга Азербайжаны багийг 2,5:1,5 харьцаагаар ялсан Вьетнамын эмэгтэй шатарчдын баг тодорлоо.

Өнөө орой болох 3-р тавилд эрэгтэйчүүд чансааны 82-д жагссан Бангладешийн, эмэгтэйчүүд чансаагаар 71-д эрэмблэгдсэн Өмнөд Африкийн багтай тус тус өрсөлдөнө.

(тэмцээний мэдээлэл болон өргүүдийг www.ugra-chess.com сайтаас үзнэ үү)

GD Star Rating
loading...
Хоёрын даваа хатуухан байлаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: