Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Дон Нельсон зодог тайллаа

GD Star Rating
loading...
Уорриорз багийн эзэн Жо Лэкоб хэвлэлд өгсөн ярилцлагадаа ирэх даваа гарагт Нельсон албан ёсоор халагдаж буй талаар мэдээлэх болсон тухайгаа хэлжээ. Ийнхүү түүний НБА дахь агуу замнал дуусгавар болж буй бололтой.
70 настай Нельсон 2006 онд Голден Стейт Уорриорсд ирснээсээ хойш энэ багийг эрс өөрчилсөн гэж хэлж болохоор. Тэд сүүлийн 10 жилийн түүхэнд анх удаагаа плей-оффд шалгарч улмаар “давран” нэгдүгээр байраар гарсан Далласыг буулган авч сенсаци тарьж байсан. Гэвч түүнээс хойш плей-оффт хараахан шалгарч чадаагүй байсан юм. Сүүлийн хэдэн улиралд Нельсон маш олон сэлгээ хийж, талбай дээрх тоглогчдын үүргийг байнга өөрчилж байдаг нь багийн тоглолтонд сөргөөр нөлөөлөх болсон.
Өнгөрсөн улирал Нельсон НБА-ийн бүх цаг үеийн хамгийн олон ялалттай дасгалжуулагч болсон билээ. Одоо тэр 1335 ялж 1063 ялагдаад байгаа юм. Түүний дасгалжуулдаг арга барил, багийн тоглолтын стил НБА-г шуугиулдгаараа алдартай билээ. small-ball буюу хурдан хэмнэлтэй довтолгоотой баг болгон нь шуугиан тарьдаг.
Тэр тоглогч ахуйдаа НБА-ийн аварга цолыг таван удаа хүртэж дасгалжуулагч болоод оны шилдэгийн шагналыг 3 өөр багаас хүртсэн агуу түүхтэй.

Ажлаа өгч буй Нельсон ирэх улиралд авах 6 сая долларын цалингаа авах гэнэ. Түүний оронд багийн туслах дасгалжуулагч Кейт Смарт ажиллах ажээ.

Ийнхүү түүний НБА-д өнгөрүүлсэн 48 жил дуусгавар болж байна.

GD Star Rating
loading...
Дон Нельсон зодог тайллаа, 8.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. csms fantasy says:

    sain dasgaljuulgach shvv odoo amarlataa awsan deer bie muu tei bj

    GD Star Rating
    loading...
  2. JzTemka says:

    yoo laitai ain

    GD Star Rating
    loading...
  3. Rossoneri says:

    Дон Нельсон бол яалтчгүй NBA-гийн хамгийн амжилттай, агуу дасгалжуулагчдын нэг. Би хувьдаа Жерри Слоан, Дон Нельсон 2-ыг ирээдүйн од тоглогчдын төрүүлж гаргадаг, тэднийг олж харж, авъяасыг нь хөгжүүлж, сайн тоглогчид болгон төлөвшүүлдэг дасгалжуулагчид гэж боддог. Жишээ нь: Д.Новицки, С.Нэш гээд MVP-үүд байна. Ж.Слоаны хувьд драфтаас доогуур авсан тоглочдыг од болгодог. Д.Нельсон одоо больсон нь дээр биз дээ. Биеэ бодсон нь дээр байх. Уг нь Далласаа дасгалжуулсан хэвээрээ байсан бол дасгалжуулагчийн хувиар аварга авах ч байсан юм билүү. NBA-д байгуулсан ялалтынх нь тоо ч 1335-аас хамаагүй олон байх байсан биз.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: