Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Манайхан 3 тавилын дараа

GD Star Rating
loading...

Дэлхийн шатрын олимпиадын тоглолтын 3-р тавилд манай эрэгтэй шатарчдын баг Бангладешийн багийг 2,5:1,5-аар дийлж 4, эмэгтэйчүүд Өмнөд Африкийг 4:0-оор бут ниргэж 3 оноотой боллоо.3-р тавилын дараа ОХУ-2 ,АНУ ,Гүрж зэрэг эрэгтэй 14 баг, БНХАУ, Украин, Гүрж зэрэг  эмэгтэй 11 баг тус тус 6 оноотой тэмцээнийг хошуучилж байна.n ghb

Энэ тавилд сайхан тоглолтоор ялалтад хүрсэн манай шатарчдын харьцангуй богино 2 өргийг сонирхуулъя.

Өнөөдөр,Улаанбаатарын цагаар 17.00-д эхлэх,  4-р тавилд Монголын эрэгтэйчүүд (148 багаас чансаагаар 66-д жагссан) 3 их мастер цолтонтой Финляндын багтай (46) багтай,  эмэгтэйчүүд (114-31) Бангладешийн (60) багтай тус тус тоглох оноолт таарчээ.

Өнөөдөр тоглох 4-р тавилын оноолт:

Монголын эрэгтэйчүүдийн баг  (чансаа-66)  27-р ширээнд Финляндын (60)  багтай:

1.Б.Гүндаваа (2460) –  Т.Нибак (2635)

2.М.Карттунен (2440) – Н.Баттулга (2421)

3.Г.Эрдэнэ (2330) – Ж.Норри (2330)

4.В.Сипила (2231) – Б.Хатанбаатар (2392)

эмэгтэй шатарчдын баг  30-р Бангладешийн (60) багтай:

1.Л.Шамима (2160) – Б.Мөнгөнтуул (2412)

2.У.Лхамсүрэн (2206) – Ш.Султана (1984)

3.Р.Хамид (1986) – А.Энхтуул (2122)

4.Б.Анхчимэг (2153) – Х.Назрана (2009)

тус тус тоглоно.

GD Star Rating
loading...
Манайхан 3 тавилын дараа, 8.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: