loading...
Харри Реднапп хэлэхдээ Английн лигийн дарамт шахалт Венгер шиг даруу төлөв хүнийг хүртэл ”галзуу” болгож байна гэжээ. Сандерлэндтэй хийсэн тоглолтын дараа Венгер туслах шүүгчийг хэл амаар доромжилсон учраас торгууль хүлээсэн юм.
Гэхдээ энэ нь Венгерийн шүүгчдийн эсрэг өдүүлсэн анхны хэрэг биш бөгөөд өнгөрсөн жил Олд Траффордод зочилж тоглоход үүнтэй төстэй асуудалд орж байсан. ”Венгерийг анх Англид ирснийх нь дараа яг л профессор шиг тоглолтыг анхааралтай ажигладаг гэж хэвлэлүүд бичиж байсныг би санаж байна. Бусад солиотой амьтад үсэрч харайгаад, янз бүрийн хашгирдаг бол Венгер тийм хүн биш. Тэр яг л шатар тоглож байгаа мэт талбайг бүхэлд нь ажиглаж, юу хийхээ төлөвлөдөг байсан. Үүнийхээ ч ачаар нэг ч ялагдалгүй түрүүлж байлаа.
Харин одоо тэр солиотнуудын нэг болчихоод байна. Та нар ч мэдэж байгаа.
Зүгээр суухгүй үргэлж босож ирээд л хүмүүстэй маргалдаж, солиотой юм шиг аашлах болсон. Венгерийг энэ Английн хөлбөмбөг их өөрчилжээ.
Гэхдээ би Арсентэй таарамжгүй харилцаатай биш л дээ. Заримдаа Буучдын оффис руу очиж түүнтэй уулздаг юм” гэсэн байна.
Реднаппын баг энэ бямба гаригт Вест Хэмтэй тоглоно. Тоттенхэм энэ зун Вест хэмийн ирээдүйн ахлагч Скотт Паркерийг авах гэж нилээд хичээл зүтгэл гаргасан. Гэвч тэд Сперзийн тавьсан 7 сая фунтын саналыг хүлээж авахаас татгалзсан юм. Мөн Вест Хэмийн удирдлага Жэйми О’Хараг авахаар зунжин оролдсон гэнэ. Реднапп ”Бүх л зуны турш тэд О’Хара луу залгаж худалдаж авахаар оролдож байсан гэж тэр өөрөө хэлсэн” гэжээ. Хэрвээ энэ үнэн бол премьер лигийн дүрмийг Вест Хэм зөрчсөн бололтой. Уг нь ямар нэгэн клуб тоглогч худалдан авахын тулд эхлээд заавал клубтэй нь холбоо барих ёстой байдаг юм. Тиймээс Харри энэ асуудалд Вест Хэмийг буруутгаж байна.
loading...




hehe goe orchuuljee. ineed hurew.
loading...
orchuulhaar yadin malaa chi orchuulj chadku bzde hahaha
loading...