loading...
Жерар Улья Астон Виллатай 3 жилийн гэрээ үзэглэлээ. Энэ сарын 8-нд Улье гэнэт багаа орхисон Мартин О’Нэйлийн ажлыг хүлээж авах болсноо зарласан. Гэхдээ албан ёсоор талууд гэрээ байгуулаагүй байсан юм. Харин өнөөдөр Франц эрхэм 2013 онд хүртэл Виллаг удирдах болсноо зарлажээ. Жерарын Виллаг удирдсан анхны тоглолт Лигийн цомд тохиосон.
Тус тулаад Виллачууд 3 : 1-ээр ялалт байгуулсан юм. Өдгөө 63 настай Улье 1998–2004 оны хооронд Ливерпулийг дасгалжуулж байсан бөгөөд 2001 онд 3 тэмцээнд түрүүлж требль хийж байсан билээ. Англид ирэхээсээ өмнө Улье ПСЖ болон Лион багуудыг дасгалжуулж байсан юм.
loading...




2000 onii eheer ch ene hun manaid olon ch tsomiig avchirsandaa daanch zurhnii ovchtei bolson harin gaigui boltson ym shig bgan harjil baiy yaahiig ni
loading...