loading...
Дэлхийн шатрын олимпиадын тоглолтын 4-р тавилд Монголын эрэгтэй шатарчдын баг Финляндын багтай 2:2-оор тэнцэж (Н.Баттулга,Г.Эрдэнэ хоёр хожсон), эмэгтэйчүүд Бангладешийг 4:0-оор ялж тус бүр 5 оноотой боллоо.
Энэ тавилд манай шатарчдын ялалт байгуулсан 2 өргийг үзнэ үү.

Өнөө орой болох 5-р тавилд Монголын эрэгтэйчүүд 22-р ширээнд их мастер цолтнуудаас бүрдсэн Словений (29) багтай, эмэгтэйчүүд 18-р ширээнд бүх тамирчид нь олон улсын цолтой Израилийн (23) багтай тус тус тоглох оноолт таарчээ. 26-ны ням гаригт тэмцээн завсарлана.
2010-9-25 12.05 цаг
loading...



