Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Буучид боломжоо ашиглаж чадсангүй

GD Star Rating
loading...

Челсигийн бүдрэлтийг Буучид ашиглаж чадсангүй. Вест Бромвич тэднийг талбайд нь 3 : 2-оор буулган авсан байна. Тооны харьцаа үүнээс хол байж болох байсан ч  эхний үеийн төгсгөлд Брантын торгуулийн цохилтыг Алмуниа хаасан юм.
Тоглолтын эхний үед хоёр баг гоолгүй тэнцсэн. Харин 2-р үед гоолын бороо орж Албион 3, Арсенал 2 гоол оруулжээ. Буучид өнгөрсөн нэг сард МанЮ-д талбайдаа ялагдсанаас хойш Эмирэйтс цэнгэлдэхдээ ялагдаагүй байсан юм.
Эхний хагаст Алмуниа торгуулийн цохилт хааж багийнхаа баатар болсон. Тэрээр Эмирэйтс цэнгэлдэхэд сүүлийн 6 пеналтийн 5-ыг нь хаасан үзүүлэлт үзүүлжээ.
Гэвч 2-р үе эхлээд 5 минут өнгөрч байхад Одемвингие гоолдож гоолын салхийг хагалсан. Энэ гоол нь түүний премьер лигт оруулж байгаа 150 дахь гоол юм. Гэтэл энэ гоолоос ердөө 2 минутын дараа Хара дахин гоолдож Арсеналын байдлыг хүндрүүллээ. Венгер сэлгээ хийж Жэк Уилшир, Росицки нарыг гаргаж Диаби, Эбүэг сэлгээнд суулгалаа. Энэ сэлгээ тэдэнд тус болсонгүй. 73 дахь минутад хуучин Арсеналын тоглогч байсан Жером Томас Вест Бромд гоол авчирч тооны харьцааг 3 : 0 болголоо.
Цэнгэлдэхэд цугласан Буучдын фенүүд итгэл алдарч эхэлсэн ч энэ гоолоос хоёрхон минутын дараа Насри гоол оруулж тоог ойртуулсан.
Улмаар 90  дэх минутад Насри 2 дахь гоолоо оруулж дубль хийсэн ч багтаа нэр төрийг л авчирсан.

Лондон. Стадион “Эмирейтс”. 60025 үзэгч.
Шүүгч- Майкл Оливер (Нортумберленд).
АРСЕНАЛ – ВЕСТ БРОМВИЧ – 2:3 (0:0)
Одемвингие, 50 (0:1). Хара, 52 (0:2). Томас, 73 (0:3). Насри, 75 (1:3). Насри, 90 (2:3).
Брант, 37 (вратарь).
Арсенал Вест Бромвич
Мануэль Альмуния Скотт Карсон
Бакари Санья Гонсало Хара
Себастьен Скиллачи Пабло
Лоран Косельни, 66 Юнас Ольссон
Гаэль Клиши Ники Шори
Эммануэль Эбуэ, 56 Крис Брант
Александр Сонг Пауль Шарнер, 71
Абу Диаби, 57 Юссуф Мулумбу
Самир Насри Джеймс Моррисон, 78
Андрей Аршавин Джером Томас, 84
Маруан Шамах Питер Одемвингие
Сэлгээ:
Джек Уилшир, 56 Стивен Рид, 71
Томаш Росицки, 57 Грэм Дорранс, 78
Карлос Вела, 66 Сомен Тчойи, 84
Шар хуудас:
Мануэль Альмуния, 37 Юнас Ольссон, 9
Лоран Косельни, 51 Гонсало Хара, 52
Маруан Шамах, 63 Пауль Шарнер, 68
Томаш Росицки, 80
GD Star Rating
loading...
Буучид боломжоо ашиглаж чадсангүй, 7.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Yeee yamar azgvi bna Barca shig yum boljee

    GD Star Rating
    loading...
  2. chelsea fan says:

    Barca chin goal hiigeegui shude 2-0 duulsan bizdee.bas barca shig yum boljee gechichjee..uruvdultei yum haritsuulah yumaa munch oljdee chi..

    GD Star Rating
    loading...
  3. tuv says:

    today manu gaa l demjine dee hojchoosoi tegvel shan daa shan

    GD Star Rating
    loading...
  4. gantumur says:

    suga yumaa benger ch sug arsenal ch suga yum aaaaaaaaa ntr

    GD Star Rating
    loading...
  5. man city fan says:

    Arsenal uneheer suga boljee whahaha
    Daraagiin toirogt manu d duujluulsen. Ooriinhoo bairaa cityd aldah bolnodo.

    GD Star Rating
    loading...
  6. Arsenal says:

    arsenal zvgeeree ene jil ugaasaa manaibag tvrvvlnee. bagiin axlagch bxgvi jooxon taaruu bna gx de arsenaliig barj diilex bag bxgvi manu chelsea liverpool gex metsugunuud amjixgvieeeeeeeeeeeee.

    GD Star Rating
    loading...
  7. Arsenal says:

    arsenal daraagiin toirgt chelsea manug oooooooo xojnoo. muusai manu chealsea panaatuud zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: