Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг » Майнцийн ээлжит золиос Байерн Мюнхен

GD Star Rating
loading...

“Байерн Мюнхен” – “Майнц” – 1:2 (1:1)

Хүснэгтийг тэргүүлэгч, лигийн зуун хувийн амжилттай яваа Майнц энэ удаа Байерн Мюнхений талбайд зочлон тоглож 2-1-ээр хожиж 18 дахь оноогоо авлаа. Ингэснээр Майнц, Байерн Мюнхен багуудыг 10 оноо зааглаж эхлэв.

Өмнөх тоглолтонд Риберигээ алдаж талбайн голд ихээхэн хохирол амссан Байерн заавал хожих хэрэгтэй байсан.

Майнцийн Сами Аллагуй 15 дахь минутад эхний гоолыг хийсэн ч үеийн төгсгөлд Данийн хамгаалагч Бо Свенссон өөрийн хаалганд гоол хийн тоог тэнцүүлсэн юм.

Тоглолт эхэлмэгц олны хүлээж байсан шиг сонирхолтой тоглолт өрнөж эхний таван минутад Ивица Олич, Сами Аллагуй, Бастиан Швайнштайгер дахиад Аллагуй нарын ширүүн довтолгоонууд өрнөж нэг бол байгаа онохгүй нэг бол хаалгач дээр очоод дуусч байлаа.

Ер нь Майнц хамгаалалтандаа түлхүү анхаарч, Байерн довтолгоог удирдаж тоглож байлаа. 14 дэх минутад Мирослав Клозе тун сайхан боломж алдсан ба үүний төлөөсөнд Аллагуй Люис Холтбигийн хөндлөн дамжуулалтыг чулуу болгосноор Майнц тоог нээсэн.

Үүнээс хойш Майнц бага зэрэг сууж Байерн довтлох боломжийг эрж хайсаар Томас Мюллер тун сайхан боломжийг Тони Кроосд гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч Кроос гоол болгож чадсангүй. Удалгүй Клозегийн мөргөсөн бөмбөг хачир аван шонгийн дотор талд ойсон хэдий ч аз нь Байернаас хол байжээ. Харин түүний дараа Майнц өөрсдийнхөө хаалганд гоол хийх нь тэр. Бо Свенссон толгойгоороо арагш хаалгач Кристиан Ветклод бөмбөг дамжуулах гэсэн боловч хаалгачийг даван бөмбөг хаалганд орж тоо тэнцсэнээр нэгдүгээр үе өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгч Майнцийн гол найруулагч Холтби гэмтэл авч довтолгоонд гарз учирсан. Байерн ч дорвитой довтлохгүй байлаа. Байерн довтолгоог төдийлэн сайн зохион байгуулахгүй голчлон холын зайнаас үе үе цохиж байсан юм. Марк ван Боммелд нэг боломж гарч ирсэн ч мөн л чадаагүй. Ер нь талбайн эздийн өдөр өнөөдөр биш байлаа.

Тоглолтын төгсгөлд Майнц олдсон боломжоо гайхалтай ашигласан юм. Сэлгээнээс орж ирсэн Андре Шуэрлэ хөндлөн дамжуулалтыг Адам Сзалайд өгч, тэр ч бөмбөгийг тун сайн тогтоон эхний бөмбөг хүлээн авалтаараа гоёмсог эргэлтийг хийж хүчирхэг цохилтыг гүйцэтгэснээр Буттын хаалгыг мялааж Майнц тэргүүллийг авсан.

Үүний дараа довтлох шаардлагатай болсон Байерний дасгалжуулагч Луи ван Гааль төвийн хамгаалагч Даниел ван Буйтэнг довтолгоонд тавьж аюултай довтолгоо хийгдсэн ч Ветклогийн гайхалтай хаалтаар өндөрлөж зочид ээлжит гурван оноогоо авсан.

Байерн ийнхүү өөрийн багийн домог Карл Хайнц Руминеггигийнхээ төрсөн өдрөөр талбай дээрээ ялагдаж 6 тоглолтоос дөнгөж 8 оноотой явж байна.

“Санкт-Паули” – “Боруссия Д” – 1:3 (1:1)

Гоол: Гросскройц, 17 (0:1). Хеннингс, 26 (1:1). Кагава, 50 (1:2). Гросскройц, 60 (1:3).

Майнцийн араас нэхэж буй Дортмунд хэдийгээр хожсон ч гурван онооны зааг нь хэвээр үлдлээ. Сүүлийн хэдэн тоглолтонд тун сайн буй Шинжи Кагава эхний гоолын дамжуулалтыг Кевин Гросскройцд өгснөөр тоог нээсэн хэдий ч 25 дахь минутад Санкт Паули тоон тэнцүүлсэн. Гэсэн хэдий ч Дортмунд үргэлжлүүлэн довтолсоор Шинжи Кагава 50 дахь минутад тоглолтын гурав дахь гоолыг хийн тэргүүлж эхэлж Гросскройц Нури Шахиний цохилт хөндлөвчинд ойсныг нэмснээр 3-1-ээр Борусси Дортмунд ээлжит ялалтаа авлаа.

“Штутгарт” – “Байер” – 1:4 (0:2)

Гоол: Хююпя, 19 (0:1). Видаль, 21 (0:2). Кузманович, 53 (1:2). Балич, 70 (1:3). Сэм, 89 (1:4).

Штуттгартын бүтэлгүйтэл үргэлжилсээр. Мерседес Бенц Аренад болсон тоглолтонд Штуттгартын Мауро Каморанези Барнетта дээр алдаа хийн улаан хуудас авснаар Байер Леверкузенд тун сайхан давуу тал үүссэн.

“Шальке-04″ – “Боруссия М” – 2:2 (0:2)

Гоол: Даемс, 16, пенальти (0:1). Брэдли, 43 (0:2). Хюнтелар, 52 (1:2). Рауль, 87 (2:2).

Гладбах, Шальке багууд аль аль нь хожигдлын цувралаа дуусгаж эвийн гэрээ байгууллаа. Талбайн эзэд тоглолтын ихэнхи үед давуутай тоглож байсан. Тоглолтын эхэнд хоёр гоол алдсан ч сүүлийн хэсэгт хамгаалалт нь суларсан Гладбахын хаалганд хоёр гоол хийснээр их үнээр нэг оноо авлаа. Филип Даемс Рауль Бобадилагийн олж авсан пенальтийг чулуу болгож, Майкл Брэдли бас нэгэн гоол хийснээр эхний хагаст Гладбах хоёр гоолын илүүгээр тэргүүлж дуусгасан. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Клаас-Ян Хунтелаар гоол хийж тоог ойртуулсан. Тэр гурав дахь тоглолтондоо дараалан гоол орууллаа. 87 дахь минутад Рауль тэнцээний гоол хийснээр тоглолт өндөрлөлөө.

“Айнтрахт Ф” – “Нюрнберг” – 2:0 (1:0)

Гоол: Гекас, 16 (1:0). “Крис”, 88 (2:0).

Франкфуртийн баг улирлын хоёр дахь ялалтаа авлаа.

GD Star Rating
loading...
Майнцийн ээлжит золиос Байерн Мюнхен, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. blue son says:

    City unuudur xojloo,unuudur bid unendee aziin tenger baisangui essein alex 2 100% ashiglaj chadsangui,mun ivanovich shon murguluu,
    za yaxab EPL ylam sonirxoltoi bolgox gj 3 onoo city-d ugluu.
    1 mori gantsaaraa yraldaad bbal ta nar Football uzexgui biz dee

    GD Star Rating
    loading...
  2. blue son-d says:

    huue tsenheree end ter Premier Lig-n chin tuhai neg ch ug uguulbur alga,yu geed erguuteed yavnaa zulzagaa aan..ter SOCCER. mn, .CSPORTS.mn deer Chelseag-n yalagdsan tuhai zunduu bichsen bnlee.blue son chi tend orj setgegdelee bichehees sanaa chin zovood haa hamaagui gazar uilan duugaraad bgaa nusuu..ih tom duugaraad bsn unuu aldart chelsea-n neg hojigdson chin oroh baih gazraa olj yadaj yavaa huuhed yum bizdee..bas icheh bulchirhai bnaa ene nusad aan haa hamaagui yumand tsor tsor geed bdg bsn nus BLUS SON gej iim huuhed bsn yumuu..bainga heruul hiij,tom bulterch,humuusiig dooshin hiigeed heruul neheed yavaad bval uuruu ch oroh garah gazargui l amitanii doog dohuu bolj yavah yumdaa huurhii…

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    ayaya ene mainz yu be ain hehe odoo manaid baahn bolsn boloogu hudlaa humuusinh in neriine ch medq baaahn mainzin fanuud garch irjiij magdgui shu ain hahaha

    GD Star Rating
    loading...
  4. attilla says:

    Szalai Realmadridaas zeeleer ochson zaluu baigaan teriig l harah yum ovoo goaldood baina shyy. Holtby sain yumaa Shalke yagaad zeelvvlsiin bol doo

    GD Star Rating
    loading...
  5. bat says:

    barca chelseagn nusnuud zailaldaa heden yuch mededgui malnuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: