loading...
“Болтон” – “Манчестер Юнайтед” – 2:2 (1:1)
Гоол: Найт, 6 (1:0). Нани, 23 (1:1). Петров, 67 (2:1). Оуэн, 74 (2:2).
Өчигдөр Европын хөлбөмбөг тэр чигээрээ том багуудад халгаатай байсан гэж хэлэхэд болно. Ялангуяа Англид. Челси, Арсенал хожигдож МанЮ-д том боломж гарсан үед өнөөдөр Улаан чөтгөрүүд Болтоны талбайд зочилж тоглолоо.
Тоглолт эхэлмэгч Болтон тун ширүүн довтолж тоглосоор эхлэв. Солонгосын тоглогч Лигийн хийсэн аюултай цохилт булангийн цохилт болж энэхүү булангийн цохилтыг Болтон чулуу болгосон. Хамгаалагч Зат Найт бөмбөгөнд амжиж хүрснээр тоог нээсэн юм. Харин 23 дахь минутад Нани талбайн төвөөс бөмбөгийг туусаар гайхалтай гоолыг хийн тоог тэнцүүлж үүнээс хойш тоглолтын темп харьцангуй тогтворжсон.
Харин хоёрдугаар үе эхлээд тоглолт МанЮ ерөнхийдөө бөмбөг эзэмшиж, Болтон хамгаалж тоглож байсан. 67 дахь минутад талбайн голоос Петров, Ли, Элмандер нарын довтолгооны хувилбар амжилттай болж Петров төгсгөлийг тун сайн хийснээр тоогоор Болтон дахин тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш МанЮ довтолсоор, Болтон хамгаалж сөрөг довтолгоо хийх боломж хайсаар.
73 дахь минутад Элмандер хоёр хамгаалагчийг тун гоёмсог хуурч ван дер Сарын эсрэг ганцаар гаран цохисон бөмбөг хаалган дээгүүр давсны дараа МанЮ довтолж алдаа авчээ. Чөлөөт цохилт хийх болсон МанЮ-ийн дамжуулалтанд сэлгээгээр дөнгөж гарч ирсэн Майкл Оуэн гайхалтай хүрэн гоол хийх нь тэр. Нэг хүрэлт, нэг гоол. Майкл Оуэний Манчестер Юнайтед багийн төлөө хийсэн дөрөв дэх гоол нь. Тэрбээр энэ бүх гоолоо сэлгээгээр орж ирж хийжээ. Ийнхүү тооны харьцаа тэнцэж үлдсэн тоглолт өмнөх зураглалаар явагдсаар сэтгэл хөдөлгөсөн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.
Өнөөдрийн тоглолтонд Нани хамгийн сайн тоглосон гэж хэлж болно. Тэр нэг гоол, нэг оновчтой дамжуулалт өгсөн. Энэ улирал МанЮ нийт16 гоол хийснээс 12-т нь Нани, Бербатов нар гоол юм уу, дамжуулалтаар оролцсон гэсэн сонирхолтой статистик бас гарсан байна.
Ийнхүү Английн Премьер лигийн зургаадугаар тойргийн тоглолтонд тэргүүлэгч багууд бүгд оноо алдлаа. Хамгийн сүүлд 2008 оны 12 сард дөрвөн баг дөрвүүлээ нэг дор бүтэлгүйтэж байж.
loading...




ha ha goy doo Manu. Chelsea arsenal uragshaaaaa
loading...
haa baisii yu ch bolox boloogui bn bux yum 5 sard l duusana sdheee gants l yum xeley ene jil premierleaguet arsenal chelsea manu 3 exnii bairandaa bn harin city 4 t orno arsenal chelsea manu 3 exnii bairand ordogoooroo orno ugaasaa 12 sar garxad ene 3 xol tasaraad exelne
loading...
soccer zon bilegch shig l shajishu
loading...
Owen iim goy toglogcgchdoo ug n garaand garaad 3 dovtlogchtoi bolchihvol……………… te?
loading...
NANI ene jil yum duulganaa. zugeeree. MANU uragshaa. chelsea-han duugui bai
loading...
suga chelski mu giinhaan duugaai bai hereldeed bh yum bhgu za ter soccer yu ch boloogui ntr gcheed uuruu tngteed l haha
loading...
nani ugaasa next ronaldo shte manutd ene jil turuulne eee
loading...