loading...
Дэлхийн шатрын олимпиадын тоглолтын 5 тавилын дараа Гүржийн баг 10 (хувийн 17,5), Армен 10 (15), Унгар 10 (13,5) оноогоор эрэгтэй шатарчдын багуудыг, Украин 10 (16), ОХУ-I 10 (14), АНУ 9 (15), Унгар 9 (14) оноогоор эмэгтэйчүүдийг тус тус хошуучилж байна.
5-р тавилд Монголын эрэгтэй шатарчдын баг их мастер цолтнуудаас бүрдсэн Словений багтай тэнцэж, эмэгтэй шатарчид олон улсын цолтнууд бүхий Израилийн багт 0,5:3,5-аар ялагдлаа. Ийнхүү эрэгтэй шатарчдын баг 6 (11), эмэгтэйчүүд 5 (11,5) оноотой болов.
Хувийн амжилтын байдлаар эрэгтэйчүүдээс Б.Гүндаваа 2,5 (5 өргөөс), Н.Баттулга 3 (5), Г.Эрдэнэ 2 (4), Ц.Батчулуун 2,5 (4), Б.Хатанбаатар 1 (2), эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул 3,5 (4), У.Лхамсүрэн 3 (5), А.Энхтуул 3 (4), Б.Анхчимэг 3 (5), С.Отгонжаргал 1 (2) оноотой байна.
5-р тавилд манай шатарчдын ялалт байгуулсан 2 өргийг сонирхуулъя.

Даваа гаригийн орой тоглох 6-р тавилд манай эрэгтэйчүүдийн баг 28-р ширээнд Австралийн (49), эмэгтэй шатарчид 26-р ширээнд Шри Ланкийн (83) багтай тус тус өрсөлдөнө.
loading...




Batchuluun,Gundavaa nar mash sain togloj bna,amjilt husey.harin emegtei bag maani Ankhchimeg,Otgonjargal nariin orond WGM Batchimeg,WIM Ynjindulam nar yvsan bol shal oor toglolt uzuuleh bailaadaa.Tegeed bas bagiin ahlagch dasgaljuulagch gej shatar medehgui Sumiya gej durak yvahaar yahuu shatarchidaa
loading...
Анхаа эгчээ урагшлаад байгаарай. Таныг дэмжиж байна шүү.
loading...