loading...
Дөрвөн жилд нэг болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бямба гаригт Итали улсад эхэллээ. Дэлхийн шилдэг 24 шигшээ баг зургаан хэсэгт хуваагдан тоглож байна. Түрүүлэх магадлалтай багуудын жагсаалтыг мэдээж бразилчууд тэргүүлж байгаа.
Энэ аравны лидер баг сүүлийн хэдэн дэлхийн аваргын тэмцээнд тун сайн тоглож, хошой аварга болоод байсан бол формоо одоо ч хадгалсаар байгаа гэдгээ 2010 оны Дэлхийн лигт аваргалсан үзүүлэлтээрээ харууллаа. Дасгалжуулагч Бернардиньо тэмцээнд шилдэг хоёр тоглогчоо аваачсангүй. Либерогийн байрлалд тоглодог Сержио гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон бол 2007 оны Дэлхийн лигийн үнэ цэнэтэй тоглогч Рикардотой хэм амаа ололцоогүй тул гэрт нь үлдээжээ. Гэсэн ч гэлээ Бразил хүчирхэг хэвээр байна.
Тэдний нөөц маш их тул бүх байрлалдаа баланс барьж чадаж байна. Тэгэхдээ уламжлалт тактик болох довтолгоонд голлон анхаарах барилаасаа татгал захгүй гэнэ. Тэгвэл ОХУ хамгаалалтдаа анхаарах шинжтэй байна. Яагаад гэвэл итали мэргэжилтэн Баньоли зөвхөн залууст итгэл үзүүлэх шийдвэр гаргаж багийн ахлагч Казаков, Яковлев нарын ахмадуудыг гол гаргажээ. Баньоли эрс залуужсан багаа энэ жилийн Дэлхийн лигт туршиж үзсэн. Үр дүн нь тун сайн гарсан. Цоо шинэ баг бүрдүүлээд тийм том тэмцээнээс мөнгөн медаль хүртэнэгэдэг гайхалтай. Гэхдээ туршлага аргагүй дутаж байгаа нь харагдсан. Тэмцээний өмнөх шатуудад энэ сул тал нь ажиглагдаж байсан ч тэд довтолгооныхоо хүчинд тулгуурлан асуудлыг шийдэж байлаа. Харин Бразилийн багт энэ арга нь ор тас ажиллаагүй юм.Ажиллах ч боломж байсангүй. Багийн ноён нурууг үүрч байсан холбогч Тарас Хтей гэмтлийн улмаас тус багийн эсрэг хийсэн тоглолтод оролцоогүй.
Баньоли тэр тэмцээнээс алдаа оноогоо олж харсан тул бүрэлдэхүүндээ дунд насны сайчуудыг оруулах нь зүйтэй хэмээн дүгнэж Полтавскийг элсүүлжээ. Ингэснээр оросуудын довтолгооны хувилбар олон талтай болж ирж байна. Учир нь Полтавский нэгээр сайн довтлохынзэрэгцээ диагонал дамжуулалтыг төгсгөх талд мэргэшсэн тоглогч юм. Дэлхийн аварга болох магадлалтай өөр нэг баг бол Итали. Тэд эх орондоо зохиогдож буй тэмцээнд түрүүлэх үүднээс хамгийн их бэлтгэсэн. Дээр нь тэмцээний хуваарь ч тэдэнд ашиг тай гарлаа.
Италичууд жижиг багт хожигдож булайгаа чирчихгүй л бол шувтаргад шалгарах хаалга онгорхой байна. Харин энэ бүст алаан хядаан болох нь. Бразил л гэхэд хагас шигшээд Оростой таарах бол оросууд нь түүнээс өмнө Сербтэй өрсөлдөнө. Түүнчлэн медальд хүрэх тооцоотой яваа АНУ, Болгар мөн л эрт шатанд хоорондоо үзэлцэж таарах нь ээ. Мэдээж, ийм эрсдлээс зуг тахын тулд шилдэг багууд хор найруулж таараа.
Өөрөөр хэлбэл бүтэн гурван удаагийн хэсгийн тоглолтоос бүрдэх ДАШТ-ээс эрт хасагдчихгүйн тулд санаатайгаар хожигдож байр лалаа сайжруулах бодлого барьж мэдэх юм. Гэхдээ энэ нь зарим багт хэт улаан цагаандаа гарсан шийд болох юм. Жишээ нь, оросууд Камерун, Австралид хожигдлоо гэхэд хэн ч итгэхгүй биз ээ.
loading...




Гэхдээ тийм тактик бариагүй л тоглож байна лээ. Камерун, Австрали 2-ийг хожцон Одоо Пуэрторикотой алалцах л үлдээд байна даа…
loading...
Хүүе. 5 цагираг-и нөхөд өө. Жаахан багцаатай бичье л дээ. Волейбол мэддэггүй хүмүүст бол гоё л мэдээ байна. гэхдээ бас үздэг хүмүүс байгаа ш дээ. ОХУ-ын шигшээ багийн Яковлев миний мэдэхийн шигшээ багтаа дуудагдаагүй 4-5 жил болж байгаа ш дээ. Тарас Хтей хэзээ холбогч болчихсон юм бэ? Бас багийн ноён нуруу бол яавч Хтей биш шүү. дээрээс нь С.Полтавский нэгээр довтолж байхыг харсан хүн ер нь байна уу? Тэр чинь жинхэнэ утгаараа диагональный ш дээ. Хүмүүст ингэж буруу мэдээлэл өгөхөө больё л доо.
loading...
orosiin shigshee bagiig demjij blaa daanch…
loading...