loading...
Тоттенхэмийн хамгаалагч Уйльям Галлас баасан гаригийн бэлтгэлийн үеэр цавиндаа бэртэл авсан учраас 3 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ. Бямба гаригт Уэст Хэмд ялагдах Тоттемхээс багийн ахлагч Ледли Кинг тоглоогүй.
Түүнийг бэртэлтэй үед Галлас бэртсэн нь Сперзийн арын шугамыг хүнд байдалд оруулж байна. Галлас зун ирснээсээ хойш 2 тоглолтонд оролцоод байсан бөгөөд Аваргуудын лигт Твентетэй хийх тоглолт болон премьер лигийн Астон Виллатай хийх тулааныг өнжих юм. Үүний дараа олон улсын тоглолтуудтай учраас Галлас 10 сарын 16-нд Интертэй хийх тоглолтонд л эргэн ирэх боломжтой аж.
Аваргуудын лигийн тоглолтын өмнө Реднапп ”Манай хэсэгт бүгдээрээ адилхан оноотой байгаа болохоор хэн нь ч гарч мэдэхээр байна. Интер гол нэр дэвшигч ч гэсэн юу ч болж мэднэ. Ирэх тоглолт манай талбайд болох учраас бидэнд амар байна байх. Яг л урьдчилсан шатанд Яанг Бойзтой хийсэн тоглолт шиг.
Одоогоор манайхаас Даусон удааны хугацааны бэртэлтэй байгаа. Кинг 9 хоногийн өмнөөс ямар ч бэлтгэлд оролцоогүй. Кабул бас түүнтэй хамт бэртсэн.
Ер нь бэлтгэл хийхгүй л бол бэртэл авахад амархан байдаг. Жишээ нь би өнөөдөр бэлтгэл хийлээ гэж бодоход маргааш бэртэл авах хувь багасна. Ледли байнга бэлтгэл хийдэггүй болохоор өөр өөр бэртэл аваад байна” гэжээ.
Тотттенхэм-Твентегийн тоглолт 9 сарын 29-нд явагдана.
loading...




Лидли минь дээ тэр бэлтгэл нртийг нь хийж байгаач хэхэ
Байнга ч арай биш байлгүйдээ гэхдээ …
loading...
G.Bale-g MANU hawar awtsan bsn bol
loading...