loading...
Өнгөрсөн зууны эхээр шинэ тивд мэндэлсэн сагсан бөмбөг бусад спортын адил хөгжлийн олон үе шатыг дамжиж, хэлбэр хэмжээ, дүрэм журмаа нэг бус удаа сольж ирсэн билээ. Анхандаа эл тоглоомоор зөвхөн өндрүүд л нааддаг байлаа. Тийм болохоор тоглолт нь ч нэг хэвийн, дамжуулалт хүлээн аваад шууд самбарт довтлоно. 1910 онд болсон нэгэн тоглолтод Америкийн ахлах сургуулийн од Герман Сэйгер 113 оноо авсан нь шинээр ямар нэгэн юм сэдэх хэрэгтэй болсны дохио байлаа. Үүнээс үүдэн гурван онооны шугамыг бий бол гожээ.
Ингэснээр намхан тоглогчдын хувьд самбарын дор үлэмж биетнүүдтэй тулж зовохгүй, алсын зайнаас оновчтой шидээд л оноог бөөн бөөнөөр авах боломж нээгдсэн юм. Анхны гурван онооны шу гам 30 фут буюу 9.14 м-ийн урттай байлаа. Энэхүү дэвшил тэт удалгүй арга ахлах сур гуулийн хүрээнээс хальж, 1945 оноос NCAA, 60-аад оны эхээр Америкийн сагсан бөм бөгийн лиг, Дорнодын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг, 1968 оноос Америкийн сагсан бөмбөгийн холбоо, 1979 оноос NBA гурвын шидэлтийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Гэхдээ дээрх лигүүдийн холын зайн довтолгооны шугам нь харилцан адилгүй (тухайлбал NBA-д 7.24 м байх жишээтэй) байлаа. Харин Олон улсын сагсан бөмбөгийн холбоо гурван онооны шидэлтийг 1984 оны ЛосАнжелесийн олимпоос эхлэн нэвт рүүлжээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл холын зайн шидэлтийн урт 6.25 м нэг ч удаа өөрчлөгдсөнгүй. Тэгвэл FIBA энэ улирлаас эхлэн гурван онооны шугамын радиусаа 50 сантиметрээр ахиулж, 6.75 м болгохоор шийдвэрлээд байна. Энэ утгаараа Туркт өндөрлөсөн ДАШТ хуучин дүрмээр явагдсан сүүлчийн тэмцээн болсон юм.
Мэргэжилтнүүд энэхүү хагас метр сагсан бөмбөгт өөрч лөлт шинэчлэлтийн салхийг сэвэлзүүл нэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад? Орчин үеийн сагсан бөмбөгт талбайн бүх тоглогчид холын зайнаас довтлох болсон. Тэр дундаа төвийн тоглогчид хүр тэл гурваас дор хаяж 50 хувийн амжилттай шидэж буй. Ингэснээр сагсан бөмбөгийн үндсэн элемент болох самбарын дор тоглох, дундын шидэлтүүд бараг устсан гэхэд хилсдэхгүй. Багууд өндөр нуруутай, урт гартай хамгаалагчдаас өөр тоглогчдыг сонирхохоо болилоо. Энэ сагсан бөмбөг гэж үү? Өөрөөр хэлбэл FIBA 26 жилийн туршид өөрчлөөгүй дүрмээ эргэн харах цаг нь аль хэдийнэ болсон.
Гурвын шидэлтийн шугам холдсоноор ямар дэвшил дагуулах вэ? Нэгдүгээрт довтолгоо илүү олон хувилбартай, байр лалын шинжтэй болно. Хоёрдугаарт гурван секундын бүсийн талбай томсоно. Энэ нь хамгаалж буй багт ашигтай гэсэн үг. Хамгийн чухал нь бусад тивийн тоглогчид дэлхийн хамгийн шилдэг лигт дасан зохицоход дөхөмтэй. Урьд нь NBA-гийн гурван онооны шидэлтийн шугам дэлхий нийтэд мөрдөгддөгөөс даруй бү тэн нэг метрээр илүү байдаг байсан учраас Европын мэргэн буучид далайн чанадад ирээд асуудалтай тулгардаг байсан нь нууц биш. FIBA-гийн түшмэдүүдийн санаачилсан хагас метр сагсан бөмбөгт хувьсгал авчрах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
М.ОРГИЛ
FIBA-гаас 2010/11 оны улиралд хэрэгжүүлэх дүрмийн шинэ заалтууд
loading...




ali ert ingeh bsiin tgte 50 canj baga bn da hehe 1 musun 7 bologchihgui
loading...
Тэр дундаа төвийн тоглогчид хүр тэл гурваас дор хаяж 50 хувийн амжилттай шидэж буй.
За ёстой бүлтрээрэй. Бигмэнүүдийн довтолгооны дундаж 50 хувь байхаас гурваас 50 хувьтай нүүлгэдэг ч гэж байхгүй ээ.
loading...
delhiin dundaj undur undursuud sagchdiinh bur hurdatsatai usuud baigaa bolohoor iim alham hiih ni zuv l du. europiinhuntuviin toglogch holbogch yalgagdahgui toglolttoi baidag shu de. za tegeed nba ch bai busad delhin league ch bai sags bol sags huvsan uurchlugduj bid bas toglood buh bulchingaa hurdan hugatsaand zereg ajilluuldag saihan sport hugjij l baival saihandaa. bid ch tamirchdaa delhiin tavtsand hojood garaad irehiig huleej l baina. ter tsag udahgui gedgiig bugd amisgaa daran salhi naashilsniig mederch baigaa shu de. piece
loading...
odoo tegeed sulidakuud ni yanaa
loading...