loading...

Санамсаргүй интернэт хэсч явтал нэгэн монгол залуугийн бахархмаар түүхтэй учирлаа. Энэ тухай өмнө нь Монголын хэвлэлд гарч байсныг би лав санахгүй байна. Тэртээ 1992 оны Барселоны олимптой холбоотой материал. Тухайн үедээ Спортс Иллюстрэйтед болон бусад томоохон хэвлэлд манай тамирчны тухай гарч байжээ.
Барселоны олимп бол тун онцлогтой олимп байсан. Социалист системийн задралын дараа болсон энэ олимпод Боксын тамирчин Н.Баярсайхан, буудлагын тамирчин Д.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртэн эх орны нэрийг өндөрт мандуулаад байсан ч бас нэгэн тамирчны амжилт, тэсвэр тэвчээрийг мартах учиргүй ажээ. Монголын багаас хөнгөн атлетикийн төрөлд ганцхан тамирчин өрсөлдсөн байна. Тэр ганцхан тамирчин нь эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон 42 км, 195 метр гүйж уралддаг марафоны төрөлд оролцжээ. Монголоос анх удаа марафонд оролцож байгаа нь энэ. Манай тамирчин Пямбуугийн Туул Барселона хотод очин уралдаанд оролцохын өмнө түүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг зохион байгуулагчид мэдсэн байна. Гэсэн хэдий ч түүнийг наадамд оруулжээ.
Одоо түүний тухай дэлхийн хамгийн шилдэг спортын сэтгүүл Спортс Илльюстрэйтедэд хэрхэн бичсэнийг хөрвүүлэн хүргэе.
Барселоны олимпийн хаалтын өдөр марафоны тэмцээний гараан дээр П.Туул маш их сэтгэл нь хөдөлж, сандарсан байгаа нь царайнаас нь харагдаж байлаа. Монголын багийн цорын ганц хөнгөн атлетикч, анхны марафонч, Барселоны олимпийн Монголын багийн сүүлчийн найдвар 33 настай Туул амжилт үзүүлэхийг л хүсэн зогсч байв. Гараан дээр монголоос орос, оросоос англи руу хөрвүүлсэн орчуулагчдын тусламжтайгаар “Би энэ гайхалтай гүйгчдээс хол хоцрохыг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ. Тиймээ, уралдаан хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ 42 км-ийн хүнд хэцүү уралдааны шалгуурын Туул анх удаа давж байгаа нь биш.
Туул 1978 онд Улаанбаатар хотноо барилгын ажил хийж байхдаа нүдэндээ хүнд гэмтэл авч хараагүй болжээ. Хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн ч амжилт олсонгүй. Тэр үндсэндээ дахиж хорвоо ертөнцийг харж чадахгүй гэдэгтээ эвлэрээд байв. Гэтэл аз таарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, ивээн тэтгэдэг New York Achilles Track Club хэмээх байгууллага түүнд туслахаа илэрхийлжээ. Түүнийг 1990 онд алдарт Нью Йоркийн марафонд оролцохыг урьсан байна. Тэр хөтчийн тусламжтайгаар уралдааны замд гаран гүйж ямартай ч бариандаа орсон байна. Замын ихэнхийг алхсаар 5 цаг гаруй хугацаанд бариандаа оржээ. Манай хүнд тусалсан клуб түүнийг ингээд зүгээр орхисонгүй. 1991 оны нэгдүгээр сард Нью Йорк хотноо нүд шилжүүлэн суулгах мэс засалд орж хорвоо ертөнцийг 13 жилийн дараа дахин харсан аж.
Мэс заслын дараа эмч нь түүний нүдний боолтыг тайлахад Туул бүх зүйл цэнхэр өнгөтэй харагдсан гэж хэлжээ. “Би ерөнхийдөө их тайван хүн, гэхдээ тэр үед ямар их аз жаргалтай, ямар их баяр баясгалантай байсан гээч” гэж тэр дараа нь дурссан байдаг. Мэс заслаас гараад тэр өөрийн эхнэр болон амьдралдаа огт харж байгаагүй зургаа, найман настай охидуудаа харсан байна.
Ийнхүү олимпийн наадамд оролцох зорилго тавин бэлтгэл хийж эхэлсэн байна. Барселонд тэр 4:00:44 амжилтыг үзүүлж барианд хамгийн сүүлд оржээ. Гэхдээ халуун каталаны замд 112 марафонч уралдсанаас 25 нь замаа дуусгаж чадалгүй шантарч уралдааныг орхиж байжээ. Олимпийн наадмын хамгийн хүндтэй, хамгийн сүүлчийн тэмцээн нь марафоны төрөл байж хаалтын ажиллагааны үеэр медалийг гардуулдаг онцгой нь. Тиймээс Пямбуугийн Туул нь Барселоны олимпийг хаасан тамирчин хэмээн үздэг. Туул уралдааны дараа сэтгүүлчдэд өгүүлэхдээ “Миний энэ уралдаан олон монгол хүмүүст урам өгөх байх гэж бодож байна. Хэрвээ би Атлантын олимпод гүйх аваас өөр олон монголтой гүйнээ” хэмээн хэлжээ.
Манай тамирчин Туулын амжилтыг зөвхөн Спортс Ильюстрэйтед ч хөндсөн юм биш. Дэлхийн томоохон хэвлэлүүд дээр гарсан. Түүнчлэн 2009 онд шилдэгүүдийн жагсаалтыг гаргадгаараа алдартай listverse.com олимпийн наадмын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн арван агшины жагсаалтад Пямбуугийн Туулын онцгой явдлыг наймдугаар байранд нэрлэжээ.
Тэртээ 18 жилийн тэртээ гавьяа байгуулсан монгол залуун түүх ийм буюу.

loading...




Гайхалтай, бахархмаар түүх. Барселоны олимпийн дараа энэ хүний тухай телевизийн нэвтрүүлэг гарч байсан санагдаж байна.
loading...
yum hugjinu gej saihan yumda deer ued medeechgui bsan yumiig odoo ingeel gargaad irdeg
loading...
Uneheer saikhan niitlel baina. Neeree ene hunii talaar nevtruuleg garch bsan sanagdaj bna.
loading...
Сайхан нийтлэл хүргэсэнд баярлалаа,
loading...
Good job bro. our proud !
loading...
GOE GOE UNEHEER SAIHAN HARIN ODOO MONGOL HUMUUS MARAFOND URALDAJ BGA BOLOW U?
loading...
medehees Otgonbayar, Ser-od l baina daa
loading...
uneheer baharhmaar saihan tuuh bna
loading...
neiig bichsen hun nairuulgaiin aldaa zow bichihh durem meddeggui…………….
loading...
chi novsh mine hun setgel gargaj bichej bxad zugeer urdaxaa unsh medvuu iluu dutuu chalchix geed t1t
loading...
goy tuuh bnaaa. odoo l sonsoj bna
neeree bas baharhamaar yum bn shuu ….
loading...
BI ENIIG UNSHAAD MASH IH BAHARHAJ BNA. MONGOL HUGJLIIN BERHSHEELTEI HUN …………………….
loading...
nulims dusluulan bj unshlaa bayrlalaa
loading...