loading...
Хэдийгээр Байерний амжилт тааруу байгаа ч Луй ван Гааль багтайгаа шинэ гэрээ байгуулж 2012 он хүртэл үлдэхээр боллоо. Мөн түүнтэй хамт туслах дасгалжуулагч Андриес Ионкер багийн эмч Ханс Вильхелм Мюллер Вонфарт нарын гэрээ ч сунгагдсан аж. Байерны энэхүү шийдвэр нь хүнд нөхцөл байдалд байгаа Луй ван Галийн хувьд томоохон сэтгэл санааны дэмжлэг болсон нь тодорхой. Өнгөрсөн амралтын өдөр Майнц багт ялагдсанаар Байерн тэднээс 10 оноогоор хоцрох болсон юм. Карл Хайнц Руменигге ‘Би үргэлж санаанд оромгүй зүйл болж байгаасай хүсдэг. Ялалт байгуулсны дараа хэн ч гэсэн гэрээ сунгаж болно. Хэдийгээр Майнцд манай баг ялагдсан ч гэсэн ван Гаальтай гэрээ сунгасан нь олон нийтэд эерэг уур амьсгалыг төрүүлэх болно. ван Гааль өнгөрсөн жил Байернд ирсэн бөгөөд анх ирсэн улиралдаа требль хийх дөхсөн ч харамсалтай нь Аваргуудын лигийн финалд ялагдсан билээ. Гэхдээ багийн фенүүд Лигийн түрүү болон цомын тэмцээний амжилтанд сэтгэл хангалуун үлдсэн нь тодорхой.
loading...




saihan yumo manai real bsan bol odiid bb gechihsen suuj bhgui yu kk
loading...
tom gar l da
loading...