Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Атланта Хаукс

GD Star Rating
loading...

НБА-ийн улирал 10 сарын 26нд эхэлнэ. Үүнээс өмнө бид уламжлал ёсоор багуудын улирлын өмнөх ерөнхий таамгийн nbcsport -ийн бичсэнээр толилуулж байна. Эхний баг Атланта Хаукс.

Өнгөрсөн улирал: 53-29, Дорнод бүсийн гуравдугаар байранд бичигдсэн. Баксыг долоон тоглолтонд буулган авсан ч Орландо Мэжикт цэвэр хожигдсон.

Ерөнхий дасгалжуулагч: Ларри Дрю. Атлантан Хаукс дасгалжуулагчаа халж хуучин дасгалжуулагчийнхаа баруун гарыг ерөнхий дасгалжуулагч болгосон. Тэр халагдсан дасгалжуулагч Майк Вудсоны хамгийн шилдэг туслах нь байсан хэдий ч ерөнхий дасгалжуулагч болоод цоо шинэ төлөвлөгөөгөөр ажиллахаа мэдэгдсэн билээ. Магадгүй л юм. Гэхдээ тэр яг ижил бүрэлдэхүүнээр илүү сайн амжилт үзүүлж чадах болов уу?

Гол гарз: Вудсон бол яах аргагүй энэ зуны том гарз гэж болно. Түүнчлэн хоёр жилийн өмнө Европын зорьсон ч багийн мэдэлд байсан Жош Чилдрессийг Санс руу явуулсан.

Гол олз: Тэд чөлөөт агент болоод байсан Жо Жонсонгоо хадгалж үлдсэн. Тэдний энэ зуны гол зорилго нь ЛеБроны тэмцэлд орох биш Жо Жонсонг л хадгалж үлдэх байсан. Түүнтэй таван жилийн гэрээг маш өндөр цалинтайгаар байгуулсан нь Майкл Финлигийнх шиг эрсдэлд оруулж магадгүй юм.

Ларри Дрюг бас нэмж болох юм. Мөн Жош Пауэлл, Этан Томас, Жейсон Коллинс, Жордан Кроуфорд нарыг багтаа авсан.

Зуны зураглал: Хаукс Дорнодын элит багийн ангилалд орсон ба аваргын төлөө өрсөлдөх зорилгыг өөрсдөдөө тавьж буй.

Юу болох бол: Тэд дахин элит ангиллын тоглогч авах ба багийн эзэд цалинг илүү өгөх болов уу. Яагаад гэвэл яг өмнөх шиг бүрэлдэхүүнээр илүү амжилт үзүүлнэ гэдэг бэрх. Одоогийн бүрэлдэхүүний тухай ярилцъя.

Холбогчоос нь эхлэе. Майк Бибби гараанд гарна. Гэхдээ тэр хөгширсөн, муудсан. Дундаж тоглогчоос бараг муу түвшинд байгаа гэж хэлж болно. Ийм холбогч Ражон Рондо, Жамеер Нельсон, Деррик Роус нартай нэг конференцэд үзнэ гэдэг тун хэцүү. Жефф Тигд илүү боломж гаргана гэж бас ярьж байна. Тэр бол авьяастай тоглогч.

Эл Хорфорд өнгөрсөн жил бүх оддын тоглолтонд оролцож, сайжирч байгаа ч тэр ясны төвийн тоглогч биш. Тэр Дуайт Ховард, Шактай самбар дор үзэхэд жулдана. Гэхдээ Атланта довтолгооны шинэ хувилбар гаргаж ирэн бөмбөг их түүн дээр очвол оноо аваад байж чадахаар тоглогч.

Ларри Дрюд баг нь илүү амархан оноо авах систем хэрэгтэй байгаа. Бөмбөгийг хурдан шилжүүлж, илүү хурдтай довтолгоо хийж байх боломжтой баг. Тамирчид нь ч гэсэн төрөл бүрийн үзүүштэй довтолгоонуудыг хийгээд байх боломжтой. Энэ нь үзэгчдэд ч гэсэн хэгэтэй.

Ер нь хэлэхэд энэ багийн авьяасыг бүрэн ашиглахын тулд багийн системийг солих хэрэгтэй юм.

Хаукс ер нь ямар болох вэ? Шинэ Хаукс хуучин Хаукстай яг адилхан. Тэд багийн бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй. Дасгалжуулагчаа сольсон хэдий ч бараг л хуучин дасгалжуулагч нь. Тэд хуучин багаараа илүү том юманд зорьж байгаа хэдий ч үнэнийг хэлэхэд энэ нь илүү хэцүү. Бүр бодож байснаас хамаагүй хэцүү.

Гол харах юм нь хамгаалалт, холбогчийн асуудал. Хэрэв Хаукс илүү сайн хамгаалалттай тоглож чадвал оноогоо ч илүү амархан авч, холбогчоо ч сайн тоглуулна (Жефф Тиг эсвэл Майк Бибби).

Багийн бүрэлдэхүүн бол сайн. Тэд сонирхолтой тоглодог. Тэд олон ялдаг. Гэхдээ плей-оффийн хоёрдугаар шатанд гараад л хожигддог. Тэд сайн хэвээрээ л байгаа. Гэхдээ илүү сайжраагүй.

Таамаг: 51 ялалт. Хаукс ирэх улиралд өмнөх улирлаас арай сайн тоглох байх. Гэхдээ өрсөлдөгч багууд үнэхээр чангарсанг мартаж болохгүй. Бостон, Чикаго, Милуоки тэдэнтэй үзнэ. Тэднийг багийн гэмтэл, сайн тактик л зааглах болов уу.

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Атланта Хаукс, 6.4 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. 123 says:

    Атланта уул нь бүрэлдэхүүн сайн ч тэдний сэтгэл зүйн тал дээр дутагдалтай юм шиг санагддаг. Эхний тойрогтоо алалцаж алалцаж гарч ирчихээд л 2р тойрогтоо сэтгэл ханачихсан гарч ирдэг байх л даа. Тиймдээ сүүлийн 2жилийн 2-р тойргийн тоглолтондоо Кливлэнд, Орландо 2т 4-0 уншуулсан байх. Бибигээс бол одоо нээх юм харалтгүй биз дээ. Фишер шиг биш юм чинь…………..

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    Атланта уул нь бүрэлдэхүүн сайн ч тэдний сэтгэл зүйн тал дээр дутагдалтай юм шиг санагддаг. Эхний тойрогтоо алалцаж алалцаж гарч ирчихээд л 2-р тойрогтоо сэтгэл ханачихсан гарч ирдэг байх л даа. Тиймдээ ч сүүлийн 2жилийн 2-р тойргийн тоглолтондоо Кливлэнд, Орландо 2т 4-0 уншуулсан байх. Бибигээс бол одоо нээх юм харалтгүй биз дээ. Фишер шиг биш юм чинь…………..

    GD Star Rating
    loading...
  3. ronin says:

    Mike Bibby Sacramento-d baisan bvhnee zoriulsan Bibby-g muu toglogch gej helj chadahgvi ee ter tsagtaa star bsan S.Marbury, G.Payton 2g hvrtel elgeer ni shal archij yvsan tvvhtei l nuhur duu Atlanta ulig bolson dovtolgoogoo l uurchluh heregtei dee ih amarhan holbogch uuruu dundaas shidne vgvi bol Johnson shidne aldval Smit Harford 2 gvitseene uur ymar ch taktik bdaggvi bag. Bvreldhvvn bol sain ch hamgaalalt sain bish….

    GD Star Rating
    loading...
  4. TerGuun says:

    Вашингтоны талаар бичээрэй. Бичихгүй байсаар улирал эхэлдэг шүү.

    GD Star Rating
    loading...
  5. sarnai says:

    shal uitgartai bag neg l bishee dasgasljuulagchdaa bsan bj magadguu l. josh smithiin dunkiig l all start harmaar bdgiim daa bas l mair zoodog gar daa. ungursun jiliin all start harford bish j.smith oroh bsiin golog gj

    GD Star Rating
    loading...
  6. Vol says:

    BOSTON-g ulirald hojchood bdag aztai bag daa hehe. Yahaw dajgvi bagaa gehdee tednii ene uliraliin gol zorilgo bol playoffiin 2 dahi shatnaas yaj iij bgad 1 hojil avah ene bolow uu hehe.

    GD Star Rating
    loading...
  7. Shinebayar says:

    Spurs-ын тухай мэдээлэл оруулаарай, шинэ хүмүүс их байгаа…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: