Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Орчин цагийн “ИХ ГУРВАЛ”-д хэн туслах вэ?

GD Star Rating
loading...

NBA-гийн шинэ улирал эхлэх мөчийг сагсан бөмбөгийн хорхойтнууд урьдынхаасаа илүү хүсэн хүлээж буй. Учир нь энэ жил дэлхийн хамгийн хүчирхэг лигийн талбарт шуугиант шилжилт олон болж, цөөнгүй одод буурь сэлгэсэн. Энэ дундаас Леброн, Уэйд, Бош гэсэн өнөө цагийн гурван супер одыг нэгтгээд буй “Майами” анхаарлын төвд буй нь тодорхой. Харин тэдэнд туслах сайн хамтрагч энэ багт байгаа болов уу. NBA-гийн мэргэшсэн тоймчид “Их гурвал”-ын хамтрагчдыг хэрхэн сонжсоныг дор сонирхуулья.

Жоэл Энтони (төвийн тоглогч)

Давуу тал: Блок шотын мастер, хүчний тоглолт сайн хийдэг.

Сул тал: Бөмбөгт яг л халуун төмс барьж байгаа юм шиг хүрдэг. Довтолгоонд нэмэр болох тал дээр маруухан.

Дүгнэлт: Хэрвээ түүнд боломж олгоод талбайд арай олон минут тоглуулбал ур чадвар нь ахих ирээдүйтэй. Аваргалах зорилготой багт хэрэгтэй нөөц тоглогч.

Карлос Арройя (холбогч)

Давуу тал: Асар их туршлагатай тоглогч. Мөн Майами хотын унаган хүн гэж болно. Өмнө нь Флоридагийн их сургуульд тоглож байв. Тиймээс балиашгууд түүнийг халуун дотноор хүлээн авдаг.

Сул тал: Гурвын шугамны ардаас асар муу шиддэг. Мөн хамгаалалтад санаа тавих дургүй.

Дүгнэлт: “Хит” түүнийг өнгөрсөн улиралд тог луулж үзээд гэрээгээ сунгасан нь багт хэрэг бо лох тоглогч хэмээн үнэлснийх. Энэ жил Р.Алстон “Дөл нүүд”-ийг орхисон болохоор тэр багийн үндсэн хол бог чийн байрлалын төлөө М.Чалмерстай өрсөлдөх болно. Магадгүй шууд гараанд гарах байх.

Марио Чалмерс (холбогч)

Давуу тал: Арройягаас ялгаатай нь тэр гурвын зайнаас тун оновчтой (ойролцоогоор 45 хувьтай) шиддэг. Мөн дамжуулалт өгөх, бөмбөг таслах та дээр маш сайн мэргэжиж буй өсөх ирээдүйтэй тоглогч. Дээр нь жилд 800 гаруйхан мянгыг авдаг нь “Хит”-ийн цалингийн цэсний зохицуулалтад тун сайн таарч буй.

Сул тал: Хамгаалалтад сайн хэмээн үнэлэгддэг хэдий ч хурдтай тоглогч нарын эсрэг тулахаараа алдчихаад байдаг.

Дүгнэлт: Хэрвээ тэр сул гарсан тоглогчдыг сайн анзаарч, оновчтой дамжуулалт өгөхгүй бол, эсвэл өөрт ногдсон хүнээ сайн хамгаалахгүй бол сэлгээний сандал руу шидэгдэх болно. Харин дээрх дутагдлуудаа засч чадвал “Майами” бас нэгэн сайн тоглогчтой болоод авлаа л гэсэн үг.

Удонис Хаслем (довтлогч)

Давуу тал: Чанга хатуу тоглогч. Самбарын дор түлхэлцэх, бөмбөгний төлөө тэмцэхдээ тэр хэнээс ч айдаггүй. Мөн сагсан бөмбөгийн IQ сайтай.

Сул тал: Хар тамхины асуудлаар цагдаад баригдаж байсан.

Дүгнэлт: Бусад хүчний довтлогч нартай харьцуулахад намхан буюу 203 см өндөртэй тэрбээр Шак, Моурнинг нарыг гэмтэлтэй үед төвийн тоглогчоор тоглож байсан удаатай. Ер нь тэр талбайд гурваас шидэхээс бусад бүх л үүргийг гүйцэтгэдэг. Энэ жил Бош ирснээр түүний тоглох минут багасах л байх. Гэхдээ тэр өөрийг нь цөөн минут тоглууллаа гэж гомдоллоод байх хүн биш. Шинэ үеийн “Майами”-гийн маш чухал нөөц тоглогч.

Жеймс Жонес (довтлогч)

Давуу тал: Түүний алсын зайн шидэлтийн хувь жилээс жилд өссөөр өдгөө NBA-гийн хамгийн аюултай мэргэн буучдын нэг болоод байна.

Сул тал: Довтолгооны хязгаарлагдмал нөөцтэй тоглогч. Ур чадвар шаардсан оролт хийхдээ тааруу. Мөн хамгаалалтад муу чанар нь түүнийг одоо болтол сэлгээний тоглогч хэвээр үлдээсэн.

Дүгнэлт: Тоглолт тэнцүү- хэн өрнөж буй эгзэгтэй мөчид түүний гэнэтийн шидэлт аюул тарьж мэднэ. Майк Миллер гэмтэлтэй үед түүнийг давгүй орлож чадна.

Майк Миллер (довтлогч)

Давуу тал: NBA-гийн шилдэг мэргэн буучдын нэг. Холын зайнаас бараг л хоёр шидэлт тутмынхаа нэгийг оруулдаг. Мөн бөмбөггүй байх үедээ ч гэсэн маш ашигтай тоглолт үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл тун ухаалаг тоглогч. Хүний хувьд тун сайн залуу. Тиймээс багийн уур амьсгалд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй.

Сул тал: Тийм ч сайн хамгаалагч биш. Хэрвээ самбараас ойсон бөмбөг түүнийг чиглээд ирж байвал л авна. Бусад үед самбараас бөмбөг авах гэж хичээдэггүй. Өнгөрсөн улиралд мөрний гэмтлийн улмаас цөөнгүй тоглолт өнжсөн нь санаа зовоож буй.

Дүгнэлт: Уэйд, Леброн, Бош гурав довтолгоонд орох үед эсрэг багийн хамгаалалт задрах нь тодорхой. Энэ орон зайг ашиглан тэр алсын зайнаас бөмбөгдөөд өгвөл өрсөлдөгч нь хүнд байдалд орох болно. Улирлын төгсгөлд шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал авах магадлалтай тоглогчдын нэг. “Майами” түүнд ихээхэн итгэл хүлээлгэж байгаа.

Жидрунас Илгаускас (төвийн тоглогч)

Давуу тал: Дундын зайн шидэлт сайтай. Өөрийн самбар дор хүн нэвтрүүлэх дургүй, блок шот хийхдээ сайн. Мөн ухаалаг тоглогч. “Майами” түүнээс юу хүсч байгааг тэр сайн мэднэ.

Сул тал: Түүний нас, хурд нь эргэлзээ төрүүлж буй.

Дүгнэлт: “Big Z” ямар ч багийн анхаарлыг татах чөлөөт агент байсан. Ийм хүнийг элсүүлж чадсан нь “Майами”-гийн хувьд том завшаан юм.

Эдди Хаус (хамгаалагч)

Давуу тал: Хурдтай, огцом шидэлт нь ямар ч хамгаалагчийг барьц алдуулдаг.

Сул тал: Эмх замбараагүй тоглолттой.

Дүгнэлт: Эдди 2008 онд тухайн үед шинээр бүрд сэн “Бостон”-ы их гурвалтай нэгдэж, NBA-гийн аварга болсон. Харин одоо орчин үеийн “Их гурвал”-д туслахаар ирээд байна. Үнэндээ түүний үүрэг, оролцоо “Майами”-д нэг их байхгүй л дээ. Гэхдээ

нэг тоглолтод дунджаар найман оноо авчихдаг тоглогчийг жилд 1.4 саяын цалингаар тоглуулна гэдэг ашигтай наймаа болох нь тодорхой.

Жамаал Маглойр (төвийн тоглогч)

Давуу тал: Түүний хүчирхэг бие бялдар эсрэг багийн үлэмж биетнүүдтэй тулахад зориулагдсан. Шаардлагатай үед зургаан алдааны нормоо биелүүлээд суухад гарзгүй тоглогч. Дундын зайнаас давгүй шидчихдэг.

Сул тал: Гэмтэл бэртэлд өртөмтгий байдаг нь санаа зовоож буй.

Дүгнэлт: Бүх оддын тоглолтод оролцож байсан үе шигээ гялалзаж чадахгүй ч хэрэг болох тоглогч. Илгаускасын алдаа их болсон үед түүнийг орлох чадвартай.

Жуан Ховард (хүчний довтлогч)

Давуу тал: Илгаускасын нэгэн адил хашир турш лагатай тоглогч. Дундын зайнаас 50 орчим хувьтай шиддэг. Плей-оффын ширүүн тулааны үеэр Д.Ховард, П.Газоль, Э.Байнум, К.Гарнетт нарыг хамгаалахад хэрэг болно. Мөн хувцас солих өрөөнд багийнхнаа уриалан дуудаж, сэтгэл санаагаар нь өргөж өгөхдөө гарамгай гэнэ.

Сул тал: Тэр 37-той. Энгийн хүний хувьд бараг залуудаа орно. Харин NBAд болно хэтэрхий хөгшдөнө. Мөн багийн хурдтай хэмнэлийг гүйцэхгүй байж магадгүй.

Дүгнэлт: Өнгөрсөн улиралд “Портлэнд”-д байхдаа гэмтэлтэй Оден, Прзыбилла нарыг орлон төвд муугүй тоглосон. Хэрвээ тэр эрчээрээ “Майами”-д тогловол багт том тус хүргэх болно.

Эдгээр тоглогчдоос гадна Декстер Питтмэн, Шавлик Рэндольф, Кенни Хасбрук, Брайан Скалабрин зэрэг дундаж тоглогчид энэ багийн нөөцөнд бий. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд “Майами” олны ярьж буй шиг гуравхан тоглогч

дээр тогтсон баг биш, тэдэнд туслах сайн хамтрагч олон байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Одоо менежер П.Райли, дасгалжуулагч Э.Споэлстра нар эдгээр залуусаа яаж ашиглахаас “Хит”-ийн ирээдүй шалтгаалах болно.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Орчин цагийн “ИХ ГУРВАЛ”-д хэн туслах вэ?, 9.8 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    dajgui l bureldehuun bn. odo herhen zov taktik barihaas shaltgaalna da. amjilt maimi heat

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    Hudlaa magtaad bval magtaad l bh yumaa.Zaluu bag gej bodoj bsan chin shal hogshin yum bna shd Juwan , Big Z 2estoi amjjihgui ee boli boli iim bj yaj avargiin toloo nter gediin tgsnees Lakers dahiad avsan ni deer

    GD Star Rating
    loading...
  3. PJ says:

    togloltiig ni zov huviarlah heregtei

    GD Star Rating
    loading...
  4. zochin says:

    dasgaljuulagch edgeer toglogchdiig neg bag bolgoj chadval avarga avahaar bag bolson bna, bostonii tuuhiig davtaasai gej bi husej bna, deer Juwan, Big Z 2-iig amjihgui gsn bhiin, hogshirch bgaa ch tednii hamgaalalt, turshlaga ih hereg bolno do harj l bgaarai.

    GD Star Rating
    loading...
  5. lbg says:

    123-d handaj helhed orvdmoor uym bichih uym aa ,.nba g chi ern kobigoor la -r tosooldog nusgai jaaluud shig uym bodoj setgehee boliochee ,.iin bag heden jild heden udaa ,bvrelddegiig medh vv chi ,ene bol mash hovor az zavshaan mon ,.nba -n uur amisgaliig mash saihan bolgoj ogdog .chi duugail vz uy bolhiign udahgvi harnaa chi ,……

    GD Star Rating
    loading...
  6. BG says:

    sn bureldhun bn gehde LAL BOS-g arai l guitsehgui 3t orhin bn gj. tged ch tusrshlagatai toglogchid gedeg heze ymar uyd yaj togloho meddeg ulsud BIG3 DUNDAJ ONO 3s ilu buurahgui haragdjiin. 1r garah n todorhoi PO-d l harnda.

    GD Star Rating
    loading...
  7. T.I says:

    Zia bi 2006 onoos Miami Heat-n fan bolson tiim bolhoor Udonis Haslem-g avch uldsend bayarlasan. Ter bol bagiin zurh ni bish hrn zurhnees garch bga tsusiig guilgeh sudas gej bi boddog . Hamgaalalt ni barag l togs shahuu mash sharguu ooloh yumgui. Za estoi l Сул тал: Хар тамхины асуудлаар цагдаад баригдаж байсан. ene baij boloh yum hehe. Teged holbogch der bol Arroyo-g avch uldeh hereggui bsan yum ter tiim ch ur duntei toglolt uzuldeggui . Harin Mario chalmers-n ur chadvarig deeshluleh heregtei tgd Mario-g suuhad D-Wade PG der garahad asudalgui . Oor Tov-d bol hamgaalalt uneheer changa bga Joel Anthony-g ontsolmoor bna yahav chuhal ued hregtei dovtolgoo aldaj minii haraalig idej bdag ch aldaaga hamgaalaltar zasch chadad bdag yum. Tgd mdj Bosh bol Paint-s hangalttai onoo zulgaana bombog taslana block hiine husvel 3s ch shidne. Hrn LBJ23 irsend bol neeh taatai bish bga . LBJ bsan bgagui bureldehunere avargiin toloo orsoldoj chadah l bsn LBJ irsneer 3 super odiin huviin statistic buurna… Za yahav gol ni 2006 oniihoo amjiltiig dahij davtah heregtei. Eric Spoelstra udirdaj chadnaa ter D-Wade ged odoo tsagin NBAgin Number 1 SG tai ajillad surtsan bolhor LBJ Bosh 2toi ch uchira olcchih bh. Teged Play off-t bol medeej aguu hahir turshlagat Pat Riley irj udirdanada. Magic Johnson Kareem Abdul-Jabbar tai LAL-g udirdaj bsn ueiinh shige setgegdel ni shn l bga bhda. Lets go HEAT ! Shine uliral hurdan ehlesei

    GD Star Rating
    loading...
  8. ohta says:

    hey unuu tsagiin number one SG chn KOBE BRYANT shdee

    GD Star Rating
    loading...
  9. NBA says:

    Sn bvreldexvvn bna House ene bagt xeregtei toglogch tegeed bas LAL-HEAT 2n togloltiig vzex yumsan turshlaggin esreg-zaluuchuud yaj toglox bol bas heat-tunder 2n toglolt goy bolox bxaa odoogiin nba-n sn toglogch bol yaxiin argagvi Kobe. Kobe odoo xezee yaj xerxen toglox ve gdegee sn medne bas LAL-g chin Pill Jackson dasguuljuulj bgaa shvv dee

    GD Star Rating
    loading...
  10. ronin says:

    kobe sain sain gehdee ter Wade-n nasan deer odooniih shig uhaalag toglodoggvi bsan shd bas mash olon dovtolj baij onoo tvvdeg bsan harin odoo ter mash uhaalag turshlagatai bas onovchtoi tsoon dovtoldog wade bol iim zaluu bj kobe shig uhaalag toglodog bas dovtolgoonii huvi undurtei yahav urd ni tvvnii aldsang nuhuh toglogch bdaggvi bsan odoo bol uur shvv

    GD Star Rating
    loading...
  11. tsssssssssss miami yaj bostong yalhawde awragiin tuluu ulairsan t1 uud

    GD Star Rating
    loading...
  12. BZzS says:

    wade-n nasan der gj wade chn hugshin shde. Kobegoos 3 4uur l duu bh.
    ene bureldehuuniig haraad bsn chn bugd l onoo awah durtai, ihenh n dowtolgo saitai haragdad bhin. Haslem, Howard 2 l jhon har ajil hiih bh. Wade Bosh 2 ch har ajild dajgu l de. thde l sub.uud n dowtolgoo saitai ch hamgaalaltand tiimhen gdg chn saingu l bh

    GD Star Rating
    loading...
  13. Vol says:

    Bagiin amjiltiig ni harwal Kobe bol haritsuulshgvi ilvv l dee. Bairlaliin huwid avwal Wade ilvv shvv. Wade , Lebron 2 hen ni bagiin lider boloh tal deer asudal garah bh. Goe zow oilgoltsood yawchwal ene ulirald bish dara uliralaas jinhene awarga avah hemjeenii bag bvren utgaaraa bvreldene. Ene uliraliin Dornodiin awarga bol BOSTON. Lakers vs BOSTON-iig harmaar bna.

    GD Star Rating
    loading...
  14. n1 says:

    kobe medeejin hereg no1.ter deer waden nasigch sn medku bjil kobegs iluu gd shaahin haha

    GD Star Rating
    loading...
  15. k2 says:

    za buh zuil uliral ehleed haragdah bolnoo hamuudaa

    GD Star Rating
    loading...
  16. Tuumii says:

    Sain bn u.bi ta buhnees neg yum gui h gsn yumaa.kobe-n talaar buh medeeleliig mongoloor olj ugch tulsaach.please

    GD Star Rating
    loading...
  17. dallas says:

    ene jil manai dallas xariuga avna ta bugd xaraarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: