loading...
Дэлхийн шатрын олимпиадын 6-р тавилд манай эрэгтэй шатарчдын баг (чансаагаар 148 багаас 66-д эрэмблэгдсэн) Австралийн (49) багтай хайнцан (Б.Гүндаваа хожигдож Г.Эрдэнэ, Ц.Батчулуун нар тэнцэж Б.Хатанбаатар ялсан) 7 (13), эмэгтэйчүүд (114-31) Шри Ланкын (83) багийг 4:0-оор (Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Анхчимэг, С.Отгонжаргал) ялж мөн 7 (15,5) оноотой болоод байна.
6-р тавилд манай шатарчдын мадалж хожсон өргүүдээс нэгийг нь сонирхуулъя.

Монголын шатарчид, өнөөдөр болох 7-р тавилын эрэгтэйчүүдийн 31-р ширээнд 3 их мастер цолтон бүхий Катар (55) болон эмэгтэйчүүдийн 20-р ширээнд олон улсын цолтнуудаас бүрдсэн Эстони (49) улсын багуудтай тус тус тоглох оноолт гарчээ.
loading...






Анхаа хичээгээрэй. Callcenter-ийн хамт олон харж байна шүү хэхэ
loading...