Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө : Аваргуудын лиг H хэсэг

GD Star Rating
loading...

Партизан хамгийн сүүлд талбайдаа Аваргуудын лигийн тоглолт хийснээс хойш 7 жил өнгөрчээ. Харин энэ жил тэд Европын тэргүүн багуудын тэмцээнд эргэн ирлээ. Эхний тойргийн тоглолтонд Шахтёрт харамсалтай ялагдсан Сербүүд 2-р тойрогт талбайдаа Арсеналыг хүлээж авна.

Арсеналынхантай хамт бэлтгэл хийж байсан Стефан Савич тэнд сурсан бүхнээ Буучдын эсрэг ашиглана гэжээ. Партизаны бүрэлдэхүүнд байгаа тоглогчдоос Вердер, Шалькед цөөнгүй жил тоглосон Младен Крстайч европын туршлага өндөртэй тоглогч. Мөн Радосав Петрович төвийн шугаманд хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг нэгэн билээ.
Харин Арсеналаас үндсэн хаалгач Мануель Алмуниа бэртэлтэй байгаа. Түүний оронд багагүй алдаа гаргадаг Польш хаалгач Фабиански гараанд гарах болно. Томас Вермаелен ахиллисийн шөрмөсөө бэртээсэн байгаа. бол Гиббс, Фабрегас гараанд багтах эсэх нь эргэлзээтэй байна.

Буучид эхний тойрогтоо Брагаг 6 гоолоор бутниргэсэн.
Энэ хэсгийн ээлжит өөр нэгэн тоглолт Брага – Шахтёр багуудын хооронд болно. Срнагийн гоолоор эхний ялалтаа авсан Украйны баг улсынхаа лигт 11 тойргийн дараагаар тэргүүлж байгаа. Гэхдээ тэд тоглолтын төгсгөл хийхдээ тааруу байна гэдгийг дасгалжуулагч нь хэлж байсан юм.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Аваргуудын лиг H хэсэг, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    D heseg bdgue

    GD Star Rating
    loading...
  2. kk says:

    margash zde

    GD Star Rating
    loading...
  3. http://www.youtube.com/watch?v=yQ5wZ0q12Ao says:

    http://www.youtube.com/watch?v=yQ5wZ0q12Ao

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: