loading...
ОУОХ наймдугаар сарын 14-26-нд болсон “Сингапур-2010” залуучуудын олим пийг аль ч талаараа төгс сайн наадам болсон хэмээн албан ёсоор үнэлжээ. Таван тивийн 204 улсын 3600 шилдэг тамирчин хуран чуулсан “Арслан” хотод 20 мянган сайн дурынхан бохисхийх завгүй ажиллаж, 160 телевизийн суваг шууд дамжуулан цацаж, 1900 сэтгүүлч үзэг цаастай “зууралдсан” гэсэн судалгаагарсан. Түүнчлэн энэ үеэр залуучуудын олимпийн мэдээллийн түнш Youtube сайтад цаг тутам 5 сая, Twitter, Platform, Facebook-т хагас цагт 3,6 сая спортын хорхойтон хандсан нь “Ванкувер-2010” цагаан олимпийн дараа орох өндөр үзүүлэлт болсон гэсэн дүгнэлт хийжээ.
** ** **
ОУОХ-ноос 76 настайдаа таалал төгссөн Голландын нэрт жүдоч Антон Гесинкийн эх орон, элгэн садан, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлэв. “Токио-64” олимп болон “Парис-1961”, “Токио-1964”, “Рио Де Жанейро-1965” ДАШТ-ий манлай, Европын АШТ-д 21 удаа түрүүлсэн энэ эрхэм олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулжээ. 1987 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон тэрбээр “Спорт бүх нийтийн төлөө” комиссын гишүүн, Европын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм.
** ** **
Арван жилийн тэртээ ОУОХ “Women and Sport Trophy” шагналыг тив, тивийн спортын шилдэг зүтгэлтэн бүсгүйчүүдэд олгож эхэлсэн билээ. 2010 онд ч мөн энэ ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах юм. Улс бүрийн ҮОХ-дын “Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос уг шагналд нэр дэвшсэн бүсгүйчүүдийг шүүн тунгаасны эцэст аравдугаар сарын 15-нд шилдг үүдийг тодруулах аж.
** ** **
Бразилийн ҮОХ Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-тай хамтран сурагчид, оюутан залуучуудын дунд “Сэргээшийн эсрэг хамтдаа” компанит ажил өрнүүлэхээр болжээ. Есдүгээр сарын 12-14-нд болох энэ арга хэмжээнд WADA-гийн зүгээс их анхаарал тавьж, сэргээшийн төрөлд ордог эм бэлдмэлийн жагсаалтыг баг таасан ном, гарын авлага тараах аж.
** ** **
Элсний волейбол олимпийн хөтөлбөрт багтсан баярт өдрийг тохиолдуулан, Чилийн ҮОХ-ноос ард түмнийхээ дунд элсний спортын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг ажиллагаанд 1000 гаруй хүн оролцож, элсэн дээр волейболоос гадна хөлбөмбөг, гандбол, регбигийн төрөлд хүч сорьсон байна.
** ** **
Лозанна хотноо орших Олимпийн музейд дэлхийн болон Европын хошой аварга, “Турин-2006”-гийн мөнгөн медальт, Швейцарийн уран гулгагч Стефан Ламбьел, “Ванкувер-2010”-ын хүрэл медальт, канад бүсгүй Жоанние Рошетт нар зочилж, олимпийн мөснөө бүжихдээ өмсөж байсан хувцсаа дурсгав. Нэрт гул гагчид 2010 оны олимпийн дараа сонирхогчийн спортын замналаа өндөрлөсөн билээ.
** ** **
“Сочи-2014” Зохион бай гуулах хoрооноос олимпийн бэлгэдлийг тодруулах “тен дер”-ийг есдүгээр сарын 1-нээс а ванхо ёрдугаар сарын 5-ныг хүртэл зарлалаа. Олимпийн сахиус 2011 оны хоёрдугаар сарын 7-нд тодрох бөгөөд зохион бүтээгч нь цагаан наадмын нээлт, хаалтын ёслолыг үзэх эрхтэй болох юм.
** ** **
Өвлийн олимпийн төлөө нэр дэвшигч “Мюнхен-2018” хорооны тэргүүн Вилли Богнер эрүүл мэндээс шалтгаалан, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Иймд түүний ажлыг Бернард Шванк үргэлжлүүлэх болсон байна. 68 настай Вилли найман жилийн дараа болох цагаан олимп эх оронд нь залраасай гэж хүсэж явдгаа илэрхийлээд хорооныхоо дотоод ажилд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
loading...



