loading...
Дидье Дрогба болон Фрэнк Лампард эзгүй ч Челси Марселийг төвөггүй буулган авлаа. Лондоны баг дөнгөж 7 дахь минутад багийн ахлагч Жон Терригийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Улмаар 28 дахь минутад Анелка торгуулийн цохилтоос гоолдож Марселийг буулган авсан. Хуучин Челсид тоглож байсан Дидье Дешам Марселийг удирдаж байгаа. Түүний багаас бэртэл гэмтлийн асуудал бага байсан ч хүчирхэг Челсигийнталбайд аргагүй ”арам” дутлаа. Карло Анчелотти гарааны бүрэлдэхүүндээ өнгөрсөн премьер лигийн тоглолтонд тааруу байсан Рамиресыг бус Какутаг гаргасан. Какута ч талбайд гарсныхаа хэргийг гаргаж Терригийн гоолын эхлэлийг тавьсан юм.
Анчелотти энэ ялалтынхаа дараа ”Бүх зүйл бидний хяналтанд байна. Өнөөдрийн ялалт манай багт сайн алхам боллоо. Одоо бидэнд 4 тоглолт үлдээд байна. Дараагийн Спартактай хийх тулаан их чухал болно. Эхний Терригийн гоол өндөр ур чадвар шаардсан гоол байлаа. Гэсэн ч Марсель тоглолт дуустал хүчтэй тэмцсэн” гэжээ.
Лондоны баг талбайдаа хийсэн аваргуудын лигийн сүүлийн 17 тоглолтынхоо 14-т нь гоол алдаагүй юм. Терри клуб болон шигшээдээ 26 тоглолт гоол оруулаагүй байсан байсан цувралаа төгсгөл болголоо.
Спартак Москва талбайдаа Жилинаг хүлээн авч 3 : 0-ээр яллаа. Аваргуудын лигт тэд 22 тоглолт дараалан ялаагүй байсан бол сүүлийн 3 тоглолтдоо дараалан яллаа.
Бразил легионер Ари 2 гоол оруулж талбайн эздэд ялалт авчирсан.
| Москва. Стадион “Лужники”. Шүүгч- Мартин Ханссон (Швед). |
|
| СПАРТАК – ЖИЛИНА – 3:0 (1:0) | |
| |
|
| Спартак | Жилина |
| Андрей Дикань | Мартин Дубравка |
| Сергей Паршивлюк | Любомир Гулдан |
| Марек Сухи | Йозеф Пьячек |
| Николас Пареха | Ондрей Шурек |
| Евгений Макеев | Патрик Мраз |
| Эйден Макгиди | Эмил Рилке (65) |
| Александр Шешуков (90) | Марио Печалка (46) |
| Алекс | Сержио Виттор |
| Дмитрий Комбаров (84) | Роберт Еж |
| Ари | Томаш Майтан (82) |
| Веллитон (67) | Томаш Оравец |
| Сэлгээ | |
| Ибсон, 67 | Мамаду Сесей, 46 |
| Кристиан Майдана, 84 | Адмир Владавич, 65 |
| Ренат Сабитов, 90 | Станислав Ангелович, 82 |
| Шар хуудас | |
| Любомир Гулдан, 17 | |
| Марио Печалка, 41 | |
***
| Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. Шүүгч- Франк Де Блекере (Бельгия). |
|
| ЧЕЛСИ – МАРСЕЛЬ – 2:0 (2:0) | |
| |
|
| Челси | Марсель |
| Петр Чех | Стив Манданда |
| Бранислав Иванович | Шарль Каборе |
| Джон Терри | Сулейман Диавара |
| Алекс | Стефан Мбиа |
| Эшли Коул | Габриэль Хайнце |
| Майкл Эссьен | Лучо Гонсалес |
| Джон Оби Микел (88) | Эдуард Сиссе |
| Юрий Жирков (73) | Бенуа Шейру (59) |
| Гаэль Какута (62) | Лоик Реми |
| Флоран Малуда | Брандао |
| Дидье Дрогба | Андре-Пьер Жиньяк (59) |
| Сэлгээ | |
| Рамирес, 62 | Матье Вальбуэна, 59 |
| Даниэль Старридж, 73 | Андре Айю, 59 |
| Джошуа Макихрен, 88 | |
| Шар хуудас | |
| Джон Оби Микел, 82 | Стефан Мбиа, 27 |
| Габриэль Хайнце, 28 | |
loading...




Тоглолтын шилдэг тоглогч Малудаа тодров гэж…
loading...
Хөөе Малуудаа… гэж хэхэ
loading...
Alex Essien 2 yn tsohilt pro pro
loading...