loading...
Дэлхийн шатрын олимпиадын тоглолтын 7 тавилын дараа Украины баг 13 (хувийн 21), ОХУ-I 12 (19), Унгар 12 (17,5) оноогоор эрэгтэй шатарчдын багуудыг, ОХУ-I 14 (21,5), Гүрж 12 (21), Энэтхэг 12 (20,5) оноогоор эмэгтэйчүүдийг тус тус хошуучилж буй бол Монголын эрэгтэйчүүдийн баг 9 (15,5) оноотой 42-р, эмэгтэйчүүд мөн 9 (18,5) оноотой 30-р байрт тус тус явж байна.
Хувийн амжилтын байдлаар эрэгтэйчүүдээс Б.Гүндаваа 2,5 (6 өргөөс), Н.Баттулга 3,5 (6), Г.Эрдэнэ 3 (6), Ц.Батчулуун 3,5 (6), Б.Хатанбаатар 3 (4), эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул 5,5 (6), У.Лхамсүрэн 3 (6), А.Энхтуул 5 (6), Б.Анхчимэг 4 (6), С.Отгонжаргал 3 (4) оноотой байна.
Өнөө орой 8-р тавилд эрэгтэйчүүд Канадын (53) багтай, эмэгтэйчүүд Латвийн (22) багтай тоглоно.
Шатарчдын ширээний оноолт:
1. Б.Гүндаваа (2460) – М.Блюштейн (2583)
2.Т.Рассел (2484) – Н.Баттулга (2421)
3. Ц.Батчулуун (2422)– Л.Черный (2485)
4.А.Самсонкин (2409) – Б.Хатанбаатар (2392)
Бүсгүйчүүд:
1. Б.Мөнгөнтуул (2412) – Л.Рогула (2354)
2.И.Берзина (2283) – А.Энхтуул (2122)
3. Б.Анхчимэг (2153) – К.Скинка (2217)
4. Н.Виктория (2199) – С.Отгонжаргал (2143) нар тус тус тоглоно.
loading...



