Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг » Кэнвин Жонс: “Би Дрогба биш”

GD Star Rating
loading...

Энэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж буй Стоук багийн Кэнвин Жонсийг сэтгүүлчид болон үзэгчид Дидье Дрогбатай зүйрлэх нь их болоод байгаа билээ.

Тринидад ба Тобаго улсын тамирчин Сандерлэнд багаас багийн рекорд болох 8 сая паундаар их итгэлийг хүлээж ирсэн. Тэр энэ итгэлийг ч алдалгүй Премьер лиг эхлээд дөрвөн гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаагаад байгаа билээ. Түүнчлэн дөрвөн удаа шон оносон нь өөр ямар ч багийн нийлбэрээс илүү гэж байгаа.

25 настай бахим биетэй довтлогч Скай спортсд өгсөн ярилцлагадаа : “Багийн хамтач байдал нь баг, үзэгчид түүнчлэн миний өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл юм. Энэ хамтач байдлыг л бид бүгд бүрдүүлж чадвал цаашид ялах боломжтой болно. Бидэнд илүү олон гоол л хэрэгтэй байна. Бид олон гоол хийх аваас өнгөрсөн улирлаасаа илүү амжилт үзүүлэх боломжтой” гэжээ.

Цаашлаад тоглолтын арга барил, бие бялдрын хөгжилөөр нь Дрогбатай харьцуулж байгаа талаар “Дрогба бол гайхалтай тоглогч. Энэ улиралд онцгой байна. Гэхдээ би өөрийнхөөрөө байхыг хичээдэг ба цаашдаа ч хичээсээр байх болно” гэжээ.

GD Star Rating
loading...
Кэнвин Жонс: "Би Дрогба биш", 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: